| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/01096/И |
| Дугаар | 104/шш2025/00007 |
| Огноо | 2024-12-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 104/шш2025/00007
2024 12 30 *******4/ШШ2025/00007
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* байрт байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ,*******, ******* дүгээр гудамж, ******* тоот хаягт оршин суух, регистрийн дугаартай, овогт ы д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,954,370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь харилцагч Б.ий цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээллийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно гэж заасныг үндэслэн 2023 оны ******* дугаар сарын 12-ны өдөр 20*******089112 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,356,204.93 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэлээний зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн бадлаар 73 хоног хэтрүүлээд байна. Зээлийн гэрээний үүрэгт 4,954,370 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 4,954,370 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.д холбогдуулан 4,954,370 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 4,954,370 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94,300 төгрөгийн 50 хувь буюу 47,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47,150 төгрөгийг улсын орлогоос, 47,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б. нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 4,954,370 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 94,300 төгрөгийн 50 хувь буюу 47,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47,150 төгрөгийг улсын орлогоос, 47,150 төгрөгийг хариуцагч Б.гөөс гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч Б. сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА