Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2016/00740

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Б сумын ……. дугаар багт оршин суух Д  овогт Т-ын Ц /.................../-ийн

Нөхөр П.Б-тай  хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2016/0782/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Ц  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2010 онд П.Б-тай  танилцаж хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010.04.29-нд охин Ц.О , хүү Ц.От 2012.07.29-нд төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулж чадаагүй 2010 оноос хамт амьдарч өдий хүрсэн. Нөхөр маань ходоодны хавдрын улмаас олон жил өвчилж 2016.05.11-нд нас барсан. Талийгаач маань 2 хүүхдийн эцэг мөн бөгөөд одоо хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц  нь нөхөр П.Б-тай  2009 оноос хойш хамтран амьдарч охин О , хүү От нарыг төрүүлсэн. Бага хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй байнгын эмнэлгийн хяналтанд байдаг. Т.Ц  нь хүүхдээ асардаг ажил төрөл хийх боломжгүй байдаг юм. П.Б  нь Энхжаргал гэдэг хүнтэй сууж байгаад гэрлэлтээ цуцлуулаагүй байхдаа Т.Ц той хамтран амьдарч байсан ба 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нас барсан юм. Ийм учраас 2 хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай байгаа юм гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Т.Ц  нь талийгаач П.Б-тай  хамтын амьдралтай байсныг тогтоолгосноор 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ц.О , 2012 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Ц.От нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх бөгөөд П.Б  нь нас барсан ба түүнтэй хамтын амьдралтай байсан болох нь Тухайлбал; Ш Пүүжий Б  нь 2016 оны 5 дугаар сарын 11-нд нас барсны №0000163279 дугаартай гэрчилгээний хуулбар, 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ц гийн О ын №0368102-50 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Ц гийн Отын №0000807688-117 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаар эмчийн тодорхойлолт, гэрч Ц.Пүрэвийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...П.Б  нь эхнэр Т.Ц той 2009 оноос суусан бөгөөд хамт амьдарч байхдаа 2 хүүхэд төрүүлсэн. ...П.Б  улаан хоолой, ходоодны хавдартай байж байгаад хот руу эмчилгээнд явж ирээд 2016 оны 5 дугаар сард нас барсан... гэх мэдүүлэг, гэрч Т.Эрдэнэсүрэнгийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...Манай ах П.Б  нь Энхжаргал гэж хүнтэй сууж байгаад 2003 онд салаад 2009 оноос эхнэр Т.Ц той сууж хамтран амьдарч байхдаа О , От гэж 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Манай ах Баянзүрх сумын төвд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаад 2016 оны 4 дүгээр сард өвчнөөр нас барсан юм... гэх мэдүүлэг, гэрэл зураг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Д  овогт Т-ын Ц /.................../-г талийгаач Ш овогт Пүжийн Б  /......................../-тай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ