| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2024/00743/И |
| Дугаар | 155/ШШ2016/00743 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2016/00743
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн Ерөнхий шїїгч Л.Эрдэнэбат даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дүгээр багийн ...... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ө овогт Б-ын М /...................../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хєвсгєл аймгийн Улаан-Уул сумын Төгөл баг төвд оршин суух, малчин, Ж овогт Ж-ийн М /....................../-т холбогдох
Зээлийн үлдэгдэл төлбөр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Ж.Мө, шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 7 дугаар сард Мөрөнд Мө гуай эхнэр, хүүхэдтэйгээ хурдан морины хүүхдийн хөл хугарсан гэж орж ирсэн. Тэгээд надаас мөнгө, төгрөг байхгүй, мөнгө олж өгөөч гэхээр нь 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. 7 хоногийн дараа өгнө гэж аваад явсан. Улаан-Уул сум руу 8 сард явж очиход махны үнэ бүтэхгүй байна гээд бүтээгүй тул хоосон явж ирсэн. Тэгээд 9 сард дахиад явж очиход Мө ах шараа зарсан гээд түүний дансанд 1.250.000 төгрөг байснаас нь би эхнэрийнхээ данс руу 1.000.000 төгрөгөө шилжүүлж буцааж авсан. Тэгээд намайг дэлгүүрийн үүдэнд байж байтал Мө ах ирээд гурил будааны мөнгө, төгрөггүй болчихлоо гээд 200.000 төгрөг өгөөч гэхээр нь би өөрт байсан мөнгөнөөс буцааж 200.000 төгрөгийг зээлсэн юм. Мө ах нь одоо болохоор аваагүй гэж хүн гүтгээд байгаа тул түүнд буцааж зээлсэн 200.000 төгрөгөө нэхэмжилж шүүхэд хандсан болно.
Иймд Мөаас 200.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Мө шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.М-аас хурдан морины хүүхдийн хөл хугарчихаад 1.000.000 төгрөг авсан нь үнэн. Тэгээд өөрийн шараа зараад 1.260.000 төгрөг байснаас Б.М-ын дансруу нь буцааж 1 сая төгрөгийг нь шилжүүлсэн. М намайг 200.000 төгрөг буцааж авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй надад тэгэх шаардлага ч байхгүй байсан. Харин миний дансанд үлдсэн махны үлдэгдэл 260.000 төгрөг байсныг нь банкны хүнтэй хуйвалдаж авсан байсныг нь би очиж чи яах гэж надаас илүү мөнгө авсан юм гэж хэлээд 130.000 төгрөг санагдаж байна буцааж аваад 130.000 төгрөгийг хүү, замын зардал ч болдог бай гэж хэлээд өгсөн. Би Мад бэлнээр 1.130.000 төгрөг өгсөн юм.
Иймд одоо надад өгөх өглөг байхгүй гэж бодож байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Мөт холбогдох зээлийн төлбөрийн үлдэгдэл 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Б.М: ....би эхнэрийнхээ дансруу 1.000.000 төгрөгөө шилжүүлж буцааж авсан. гэх,
Хариуцагч Ж.Мө: ....би Б.М-аас морины хүүхдийн хөл хугарчихаад 1.000.000 төгрөг авсан нь үнэнБ.М-ын дансруу нь буцааж 1 сая төгрөгийг нь шилжүүлсэн.... гэж тайлбар мэдүүлэг өгч байх ба 1 сая төгрөг өгсөн авсан, буцааж шилжүүлсэн дээр талууд маргахгүй байна.
Хариуцагч Ж.Мө нь нэхэмжлэлийн шаардлага болох 200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Харин нэхэмжлэгч Б.М нь 1.000.000 төгрөгөө буцааж аваад дахин 200.000 төгрөг зээлсэн гэх боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага 200.000 төгрөг гаргуулна гэдгээ нотолж чадахгүй байна.
Иймд 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 12.000 төгрөг төлсөн байх ба 200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд 6.650 төгрөг төлөх атал 5.350 төгрөг илүү төлснийг улсын орлогоос буцаан гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ын хариуцагч Ж.Мөт холбогдох 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.000 /арван хоёр мянга/ төгрөгнөөс 5.350 /таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Мад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ