Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2016/00748

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Б.Отгонбямба нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар

НэхэмжлэгчХөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1991 онд төрсөн, 25 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, Хөвсгөл аймгийн ................ сумын ..... дүгээр багт оршин суух, З  овогт Н-ийн Н  /....................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1993 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 3, малчин, Хөвсгөл аймгийн ............... сумын ....... дүгээрт багт оршин суух П  овогт Н-ийн О /..................../-д холбогдох

Гэм хорын хохирол 1.353.000 /нэг сая гурван зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч155/2016/0544/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу, хариуцагч Н.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Н.О од зодуулсны улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болох Эрдэнэбулган сумаас Мөрөн орсон замын зардал 361.000 төгрөг, Ч.Б-д сарын 200.000 төгрөгөөр мал малладаг байсан ба Н.О од зодуулсны улмаас Мөрөнд цагдаа, прокурор, шүүхийн шатанд удаа дараа дуудагдаж малаа маллаж чадаагүй учир 2015 оны 10 дугаар сараас 2015 оны 3 дугаар сар хүртэлх 4 сарын цалин 800.000 төгрөг, давж заалдах шатны шүүхэд авсан өмгөөлөгчийн хөлс 150.000 төгрөг, 17 ширхэг нотлох баримт нотариатаар гэрчлүүлсний хөлс 42.000 төгрөг, нийт 1.353.000 /нэг сая гурван зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Би шүүхэд 1.353.000 /нэг сая гурван зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Н.О  бид хоёр 900.000 төгрөгөн дээр эвлэрч байна гэв.

Хариуцагч Н.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Н ад 900.000 төгрөг өгөхөөр эвлэрч байна гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Н  нь хариуцагч Н.О од холбогдох гэм хорын хохирол 1.353.000 /нэг сая гурван зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Зохигч шүүх хуралдаанд 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О оос 900.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 26.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Н ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.О од холбогдох, гэм хорын хохирол 1.353.000 /нэг сая гурван зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О оос 900.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 26.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА