Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2016/00750

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Их- Уул суманд 1958 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн .....  сумын ..... дүгээр багт оршин суух, О овогт Б-ын Б /..................../-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 201оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 155/2016/00702/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Б.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1974 онд Их-Уул сумын 8 жилийн сургууль төгсөж улмаар Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн тракторын жолоочийн ангид суралцаад 1976 онд төгсөж Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэнгийн сангийн аж ахуйд 1976.07.01-ний өдрөөс 1977.09.01-ний өдрийг хүртэл ажилласан. Ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд тракторын жолоочоор 1977.09.01-ний өдрөөс 1978.06.20 хүртэл ажилласан. 1978.06.22-нд Ардын цэрэгт явсан. 1981.06.22-1991.12.30 хүртэл Саруул-Амьдрал нэгдэлд тракторын жолоочоор, 1992.01.01-1993.01.01 хүртэл Саруул-Амьдрал хувьцаат компанид тракторын жолоочоор ажилласан. Одоо хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийсэн зарим ажиллаж байсан үеийн тушаал байхгүй гээд миний тэтгэврийг зогсоосон байна. Иймд Б.Б  миний дээрхи хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б  нь тус шүүхэд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйд 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1977 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал хувьцаат компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Б  нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйд 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1977 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал хувьцаат компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйн даргын 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд ажиллаж байх хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хулбарууд, Б  овогтой Б д 1988 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б  овогтой Б д 1976 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгосон трактор-машинчны үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.Ганхуяг, Т.Сэр-Од нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Б-ын  Б ы Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн сангийн аж ахуйд 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1977 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал , Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал хувьцаат компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Б ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуутөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БЯМБАСҮРЭН