Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00058

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00058

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 3* дүгээр байрны 1* тоотод байрлах, *******-******* ББСБ ХХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгайн * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,834,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК-ийн Багануур салбар нь хариуцагч Г.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,834,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хариуцагч Г.******* нь манай байгууллагаас 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2023/БРА-95 тоот зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар 24 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээг хуулийн дагуу үйлдэж нотариатаар баталгаажуулсан. Гэрээнд тусгасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй ба удаа дараа аман болон бичгэн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн боловч биелүүлээгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу графикт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан. Иймд Д.******* үндсэн зээл 4,999,791 төгрөг, хүү 1,824,429 төгрөг, нотриатын зардал 10,400 төгрөг нийт 6,834,620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,834,620 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

- 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

- 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг,

- 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

- 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг,

- 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 434,620 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэр, хариуцагч Г.******* гэжээ.

3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******-******* ББСБ ХХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,834,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь 6,834,620 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 400,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 434,620 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 64,344 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 64,344 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-******* ББСБ ХХК-ийн Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ