| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 153/2025/00002 |
| Дугаар | 319/ШШ2025/00029 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 319/ШШ2025/00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн ******* айлын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны12 дугаар сарын 24-ний өдөр 153/2025/00002/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвээнсүрэн оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:.... ******* ******* миний бие 1967 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн 3эрэг суманд төрсөн. Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийг 1983 онд, Ховд аймгийн Төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг 1985 онд, Хууль цаазын дунд сургуулийг 1990 онд, МУИС-ийг 1996 онд тус тус төгссөн. Хуульч, магистр зэрэгтэй. 1985 онд 10 жилийн дунд сургуулиа төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Зочид буудалд кассчинаар 1985 оны 07 дугаар сарын 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарыг дуустал ажилласан.
Мөн 1990 онд Хууль цаазын дунд сургуулиа төгсөөд 1990 оны 03 дугаар сарын 13- ны өдөр Ховд аймгийн Улсын архивын эрхлэгчийн 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01 тоот тушаалаар архивчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улсын архив нь Ховд аймгийн Хууль зүйн хэлтэст шилжсэн тул мөн архив цэглэх хэсэгт архивчаар шилжин ажиллаж байгаад 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Шүүхэд нарийн бичгийн даргаар томилогдож, 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдөр МУИС-д суралцах болсон тул ажлаасаа чөлөөлөгдсөн.
Мөн Монгол улсын Их сургуульд суралцаж байх үедээ 1995 оны 7,8 дугаар сард Ховд аймгийн Шүүхийн архив цэглэх хэсэгт туслах ажилчнаар ажилласан. Тухайн үед 2 сар цалинтайгаар дадлагын ажил хийж шүүхийн 1926-1995 он хүртэл архивыг цэгцэлж аймгийн Архивын тасагт хүлээлгэж өгч байсан болно.
Одоо өндөр насны тэтгэвэр гарах гэсэн боловч ажилд орсон гарсан зарим тушаал олдохгүй байгаа тул Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Зочид буудалд кассчинаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын дуустал, Ховд аймгийн Архивын хэлтэст 1990 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Ховд аймгийн Хууль зүйн хэлтэс 1991 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл архивчаар, Ховд аймгийн шүүхэд 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарыг дуустал нарийн бичгийн даргаар, мөн шүүхэд 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 08 сарыг дуустал архивын туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч ******* нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Зочид буудалд кассчинаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын дуустал, Ховд аймгийн Архивын хэлтэст 1990 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Хууль зүйн хэлтэс 1991 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл архивчаар, Ховд аймгийн шүүхэд 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарыг дуустал нарийн бичгийн даргаар, мөн шүүхэд 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 08 сарыг дуустал архивын туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар,
1987-1990 оны төгсөлтийн зургийн цомог монтаж,
1985 оны 07 сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр,
Ховд аймгийн Зэрэг сумын зочид буудлын 1985-1987 онуудын хөдөлмөрийн хөлсний түүвэр,
Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 34 тоот “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1987 оны 04 сарын 01-ний өдрийн 16 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
Аймгийн ардын хурлын хэрэг эрхлэх хэлтсийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 тоот “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбар
Ховд аймгийн улсын архивын эрхлэгчийн 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
Ховд аймгийн Хууль зүйн хэлтсийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 49 тоот “Тушаал нөхөр гаргах тухай” тушаалын хуулбар,
Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29/26 тоот албан бичгээр ирүүлсэн Т.******* ХААТР 1, ХААТР15, ХААТР21 маягтын хуулбарууд,
Гэрч ******* “...*******г Ховд аймгийн хууль зүйн хэлтэст 1990 онд ажиллаж байх үеэс нь танина. Миний бие 1992 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүгчийн гишүүнээр ажиллаж байхад ******* тус байгууллагад нарийн бичгийн даргаар ажилд орж байсан. Бид хоёр түүнээс хойш хамт ажиллаж байгаад би 2012 онд тэтгэвэртээ гарсан. ******* нь өнөөдрийг хүртэл Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгчээр ажиллаж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт цугларсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан дээрх нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Т.******* ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Т.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 1*******, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* *******г 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Зочид буудалд кассчинаар, 1990 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн архивын хэлтэст архивчаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Хууль зүйн хэлтэст архивчаар, 1992 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарыг дуустал Ховд аймгийн шүүхэд нарийн бичгийн даргаар1995 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 08 сарыг дуустал Ховд аймгийн шүүхийн архивын туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНТӨГС