Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00078

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2025/00078

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 1* дугаар гудамжны 3* тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 8* дугаар байрны 1* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Ж.*******-******* нь хариуцагч Г.*******ай 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлүүлсэн байна.

2.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 3,500,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

3. Талуудад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, зохигчид нь шүүх хуралдааныг өөрсдийгөө байлцуулахгүйгээр хийх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигчдыг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 3,500,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г. улсын тэмдэгтийн хураамж 70,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******-*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ