Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 150/ШШ2025/00025

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би .......... хот, ......... дүүрэг, .......... дүгээр хороо, ............ гудамж, ........... байр, .... давхар, ...... тоотод байрлах “.............” ХХК-ний  (РД:............) нэхэмжлэлтэй ............ аймаг, ........... сум, .......... дүгээр баг, ............. тоотод оршин суух иргэн ............. овогт ................ (РД:...............)-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,596,134.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 ТОДОРХОЙЛОХ нь:

 “..................” ХХК-ний  гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ................ захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ........... нь манай компанитай 2023 оны 12-р сарын 01-ний өдөр L36700808 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны 2715123695 дансанд зээлийг олгосон.

Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийгхүрч, 2024 оны 12-р сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 7100262088 зээлийн дансны дугаартай, 4,850,000.00 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 2715123695 банкны тоот дансанд олгосон бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар

            1.Үндсэн зээл: 4,238,529.57 /дөрвөн сая хоёр зуун гучин найман мянга таван зуун хорин есөн төгрөг тавин долоон мөнгө /

                  2.Шимтгэл:0.00

            3.Үндсэн хүү: 1,295,645.81 /нэг сая хоёр зуун ерөн таван мянга зургаан зуун дөчин таван төгрөг наян нэгэн мөнгө /

            4.Нэмэгдүүлсэн хүү: 53,459.11 /тавин гурван мянга дөрвөн зуун тавин есөн төгрөг арван нэгэн мөнгө / Нийт: 5,587,634.49 /таван сая таван зуун наян долоон мянга зургаан зуун гучин дөрвөн төгрөг дөчин есөн мөнгө/

Иймд зээлдэгч ..............-с үндсэн зээлийн төлбөрт 4,238,529.57 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,295,645.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,459.11 төгрөг, шимтгэл 0 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 5,596,134.49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ............. шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие .............. ..................-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 5,596,134.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. уг мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ний 1,119,226.8 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ний 1,119,226.8 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ний 1,119,226.8 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ний 1,119,226.8 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ний 1,119,226.57 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“...............” ХХК-нь ................ зээлийн гэрээний үүрэгт 5,596,134.49 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ............. нь “.............” ХХК-ний нэхэмжилж буй 5,596,134.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ний 1,119,226.8 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ний 1,119,226.8 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ний 1,119,226.8 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ний 1,119,226.8 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ний 1,119,226.57 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 35-р хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “..................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,488.15 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул .................. төлөх улсын тэмдэгтийн хураамж 104,488.15 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “...............” ХХК-ний нэхэмжлэлтэй ............... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,596,134.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.....................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,488.15 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .................. улсын тэмдэгтийн хураамжид 52,244.75 төгрөг, орон нутгийн орлогоос 52,244.75 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “...................” ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА