Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 317/ШШ2025/00061

 

 

 

 

2025 01 08 317/ШШ2025/00061

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: байрлах Г ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Х овогт Н А,

Хариуцагч: тоотод оршин суух Х овогт Н А нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 5.196.262,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч Г ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Н.А, Н.А нараас гэрээний үүрэгт 5.196.262,14 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.-Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Г ХК нь Н.А, Н.А нарт холбогдуулан 5.196.262,14 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүнээс хариуцагч Н.А, Н.А нар нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн байдлаар 2.995.000 төгрөгийг төлсөн үнэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2.995.000 төгрөгөөс татгалзаж, Н.А, Н.А нар нь үлдэгдэл зээлийн төлбөр болох 2.201.262,14 төгрөгийг Г ХК-ийн Г дахь 9145100010 тоот дансанд 2025 оны 02 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч Г ХК нь Н.А, Н.А нарт холбогдуулан гэрээний үүрэгт 5.196.262,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Нэхэмжлэгч Г ХК болон хариуцагч Н.А, Н.А нар нь нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүрэгт 5.196.262,14 төгрөг гаргуулах тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нь 2.995.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 2.201.262,14 төгрөгийг хариуцагч Н.А, Н.А нар нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор Г ХК-ийн Г дахь 9145100010 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан тэдгээрийн шүүхэд өгсөн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Энэхүү эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хэн нэгний дарамт шахалтгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн гэрээний үүрэгт 5.196.262,14 төгрөг гаргуулах тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нь 2.995.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 2.201.262,14 төгрөгийг хариуцагч Н.А, Н.А нар нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор Г ХК-ийн Г дахь 9145100010 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.092 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 49.046 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 49.046 төгрөгийг хариуцагч Н.А, Н.А нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ