Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 317/ШШ2025/00082

 

 

 

 

2025 01 16 317/ШШ2025/00082

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: байрлах Х ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Сэлэнгэ овогт Бүжингийн Бид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 17.526.867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 17.526.867 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.-Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Б Х ХК-ийн гэрээний үүрэгт 17.526.867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 17.526.867 төгрөгийг 13 хувааж 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 606.867 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 09 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 10дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөгийг тус тус Х ХК-ийн Х дахь 100260000045 тоот дансанд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.Бид холбогдуулан гэрээний үүрэгт 17.526.867 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 17.526.867 төгрөгийг 13 хувааж 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 606.867 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 09 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 10дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөгийг тус тус Х ХК-ийн Х дахь 100260000045 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 17.526.867 төгрөгийг 13 хувааж 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 606.867 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 09 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 10дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.410.000 төгрөгийг тус тус Х ХК-ийн Х дахь 100260000045 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.584 төгрөгийн тал хувь 122.792 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 122.792 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 122.792 төгрөгийг хариуцагч Б.Боос тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ