Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 317/ШШ2025/00088

 

 

 

 

 

 2025 01 17 317/ШШ2025/00088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Т аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Т овогт Т Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Иймд Т.Цг Т аймгийн Ц сумын залуучууд сангийн аж ахуйнд 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал уурын зуухны механикаар, Т аймгийн эрчим хүчний харьяа Ц сумын эрчим хүчний салбарт 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал цехийн механикаар, Т аймгийн Ц сумын Чандмань-Эрдэнэ компанид 1993 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал механикаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Миний бие Т.Цгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Үүнд:

- Т аймгийн Цийн Залуучууд сангийн аж ахуйд 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал слесарь, механикчаар,

- Т аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүчний салбарт 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал механик, нярваар,

- Т аймгийн Ц сумын Чандмань-Эрдэнэ ХК-д 1993 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал боловсон хүчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3.-Нэхэмжлэгчээс Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 622 дугаар албан бичиг (хх-3), Т аймгийн Цийн Залуучууд сангийн аж ахуйн даргын 1988 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар тушаалын хуулбар (хх-4), Т аймгийн Цийн Залуучууд сангийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 245 дугаар тушаалын хуулбар (хх-5), Т аймгийн Цийн Залуучууд сангийн аж ахуйн даргын 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар тушаалын хуулбар (хх-6), Т аймгийн Цийн Залуучууд сангийн аж ахуйн даргын 1991 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 141 дүгээр тушаалын хуулбар (хх-7), Т аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04/203 дугаар албан бичиг (хх-8), Т аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүний салбарын даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр тушаалын хуулбар (хх-9), Т аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүний салбарын даргын 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр тушаалын хуулбар (хх-10), Т аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүний салбарын даргын 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-11-12), Т аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүний салбарын даргын 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-13-14), Т аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүний салбарын даргын 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар тушаалын хуулбар (хх-15),Т аймгийн Ц сумын Тамгын газрын харьяа Чандмань-Эрдэнэ компанийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалын хуулбар, хавсралт (хх-16-17), Т аймгийн Ц сумын Чандмань-Эрдэнэ компанийн захирлын 1995 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тушаалын хуулбар (хх-18), Т аймгийн Ц сумын Чандмань-Эрдэнэ компанийн захирлын 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дүгээр тушаалын хуулбар (хх-19), Т.Цгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-20-21), 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0482 дугаар итгэмжлэл (хх-22), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оы 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-25), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оы 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-79), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар албан бичиг (хх-37), Т аймгийн Ц сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1998 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 245 дугаар тушаалын хуулбар (хх-38), Т аймгийн Ц сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-39-41), Т аймгийн Ц сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр тушаалын хуулбар, хавсралт (хх-42-43), Т аймгийн Ц сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар тушаалын хуулбар (хх-44), Т аймгийн Ц сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1991 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 141 дүгээр тушаалын хуулбар (хх-45), Т аймгийн Ц сумын Засаг даргын 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаар захирамжийн хуулбар, хавсралт (хх-46-49), Т аймгийн Ц сумын Засаг даргын 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар захирамжийн хуулбар (хх-50), Т аймгийн Ц сумын Засаг даргын 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар захирамжийн хуулбар, хавсралт (хх-51-54), Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 27/58 дугаар албан бичиг (хх-55), Т.Цгийн БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас (хх-56-57), Т аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04/07 дугаар албан бичиг (хх-58), Т аймгийн Ц сумын Чандмань-Эрдэнэ компанийн захирлын 1995 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тушаалын хуулбар (хх-59), Т аймгийн Ц сумын Чандмань-Эрдэнэ компанийн захирлын 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дүгээр тушаалын хуулбар (хх-60), Т аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүчний салбарын даргын 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар тушаалын хуулбар (хх-61), Т аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүчний салбарын даргын 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-62-63), Т аймгийн Ц сумын Тамгын газрын харьяа Чандмань-Эрдэнэ компанийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалын хуулбар, хавсралт (хх-64-65), Т аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүчний салбарын 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр тушаалын хуулбар (хх-66), Т аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүчний салбарын 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар тушаалын хуулбар, хавсралт (хх-67-68), Т аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүчний салбарын даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр тушаалын хуулбар (хх-69), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

5. Шүүхээс гэрч Ц.Э, Н.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-71-75), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Т.Цгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Миний бие Т.Цгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчлөн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Үүнд:

- Т аймгийн Цийн Залуучууд сангийн аж ахуйд 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал слесарь, механикчаар,

- Т аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүчний салбарт 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал механик, нярваар,

- Т аймгийн Ц сумын Чандмань-Эрдэнэ ХК-д 1993 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал боловсон хүчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 622 дугаар албан бичиг (хх-3),

- Т аймгийн Цийн Залуучууд сангийн аж ахуйн даргын 1988 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар тушаалын хуулбарт ...Т.Цг цэвэрлэх байгууламжийн слесариар 05 дугаар сарын 20-ны өдрөөс... гэх бичилт (хх-4),

- Т аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04/203 дугаар албан бичиг (хх-8),

- Т аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүний салбарын даргын 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар тушаалын хуулбар, хавсралтад ...Т.Ц нярав... гэх бичилт (хх-13-14),

- Т.Цгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс Сургууль төгсөж ирсэн тул уурын зууханд механикаар томилон ажиллуулав, 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс Т аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт халаалтын зуух шилжсэн тул зуухны механикийн ажлаас чөлөөлөв, 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс Цехийн механикаар ажиллуулав, 1993 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс Захиргааны харьяалалд шилжсэн тул цехийн механикийн ажлаас чөлөөлж, Ц сумын тамгын газрын мэдэлд шилжүүлэв, 1993 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ц сумын Чандмань-Эрдэнэ компанид механикаар авч ажиллуулав (хх-20-21),

- 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0482 дугаар итгэмжлэл (хх-22),

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оы 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-25),

- Т аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар албан бичиг (хх-37),

- Т аймгийн Цийн Залуучууд сангийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 245 дугаар тушаалын хуулбарт ...Т.Цг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс уурын зууханд механикаар... гэх бичилт (хх-38),

- Т аймгийн Ц сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар тушаалын хуулбар, хавсралтад ...Т.Ц механик... гэх бичилт (хх-39-41),

- Т аймгийн Ц сумын Залуучууд сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр тушаалын хуулбар, хавсралтад ...Т.Ц уурын зуухны механик... гэх бичилт (хх-42-43),

- Т аймгийн Цийн Залуучууд сангийн аж ахуйн даргын 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар тушаалын хуулбарт ...Т.Цг... гэх бичилт (хх-44),

- Т аймгийн Цийн Залуучууд сангийн аж ахуйн даргын 1991 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 141 дүгээр тушаалын хуулбарт ...1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс механик Т.Цг чөлөөлсүгэй... гэх бичилт (хх-45),

- Т аймгийн Ц сумын Засаг даргын 1993 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаар захирамжийн хуулбар, хавсралтад ...Ц пүүлэгч, нярав... гэх бичилт (хх-46-49),

- Т аймгийн Ц сумын Засаг даргын 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар захирамжийн хуулбарт ...нярав Т.Ц... гэх бичилт (хх-50),

- Т аймгийн Ц сумын Засаг даргын 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар захирамжийн хуулбар, хавсралтад ...Т.Ц нярав... гэх бичилт (хх-51-54),

- Т аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 27/58 дугаар албан бичиг (хх-55),

- Т.Цгийн БНМАУ-ын хүн амын регистрийн карт, хаягийн хуудаст ...Т.Ц Залуучууд сангийн аж ахуйд уурын зуухны слесарь... гэх бичилт (хх-56-57),

- Т аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04/07 дугаар албан бичиг (хх-58),

- Т аймгийн Ц сумын Чандмань-Эрдэнэ компанийн захирлын 1995 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тушаалын хуулбарт ...Т.Ц... гэх бичилт (хх-59),

- Т аймгийн Ц сумын Чандмань-Эрдэнэ компанийн захирлын 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дүгээр тушаалын хуулбарт ...нярав бичиг хэргээр ажиллаж байсан Т.Ц... гэх бичилт (хх-60),

- Т аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүний салбарын даргын 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар тушаалын хуулбарт ...нярав Т.Ц... гэх бичилт (хх-61),

- Т аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүчний салбарын даргын 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаар тушаалын хуулбар, хавсралтад ...Т.Ц нярав... гэх бичилт (хх-62-63),

- Т аймгийн Ц сумын Тамгын газрын харьяа Чандмань-Эрдэнэ компанийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тушаалын хуулбар, хавсралтад ...Т.Ц боловсон хүчин... гэх бичилт (хх-64-65),

- Т аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүний салбарын даргын 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр тушаалын хуулбарт ...нярав Т.Ц... гэх бичилт (хх-66),

- Т аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүний салбарын даргын 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар тушаалын хуулбар, хавсралтад ...нярав Т.Ц... гэх бичилт (хх-67-68),

- Т аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүний салбарын даргын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр тушаалын хуулбарт ...Т.Ц тэтгэмж олгохыг зөвшөөрсүгэй... гэх бичилт (хх-69),

- Гэрч Ц.Э, Н.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-71-75),

- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оы 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-79) зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Т.Ц нь Т аймгийн Цийн Залуучууд сангийн аж ахуйд 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал слесарь, механикчаар, Т аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүчний салбарт 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал механик, нярваар, Т аймгийн Ц сумын Чандмань-Эрдэнэ хувьцаат компанид 1993 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал боловсон хүчнээр тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Т.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал тогтоолгох учир шаардах эрхтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Т Цг Т аймгийн Цийн Залуучууд сангийн аж ахуйд 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал слесарь, механикчаар, Т аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Ц сумын эрчим хүчний салбарт 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуустал механик, нярваар, Т аймгийн Ц сумын Чандмань-Эрдэнэ хувьцаат компанид 1993 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал боловсон хүчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ТҮВШИНЖАРГАЛ