| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00012/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2018-01-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 12
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч Боржигон овогт Бн Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бг 550 нэгж буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-х нь 550 000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болсон өдрөөс хойш 6/зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б-х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-х нь хохирогч Н.Б-д 1 171 000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, илүү нэхэмжилсэн 151 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, хохирогч Н.Б-х нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Б-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч Б.Б-х нь хохирогч Н.Б-+н гарын хадаас авахуулах мэс засалд зарцуулсан төлбөрийг төлж барагдуулна гэснийг дурьдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт хүргүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл оролцогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтооолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА