| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/2024/01321/И |
| Дугаар | 317/ШШ2025/00089 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 317/ШШ2025/00089
2025 01 17 317/ШШ2025/00089
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух У овогт Ц Э,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Иймд намайг Б сумын цэргийн сангийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:
Миний бие Ц.Э өөрт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд Б сумын Цэргийн сангийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал бороожуулагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3.-Нэхэмжлэгчээс Ц.Э иргэний үнэмлэхийн хуулбар (хх-3), Ц.Этуяагийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-4), Төв аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар Зөвлөмжийн хуудас (хх-6), Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 333, 350, 538 дугаар албан бичгүүдийн хуулбар (хх-7-8, 10), гэрч С.Чийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-9), гэрч Н.Хгийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-11), Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаар шийдвэрийн хуулбар (хх-12-13), гэрч Ё.Агийн иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-15-18), Ц.Э нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-19), Ц.Э 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-50), зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 27/60 дугаар албан бичиг (хх-36), Ц.Э БНМАУ-ын хүн амын регистрийн карт (хх-37), Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар албан бичиг (хх-38), Батлан хамгаалах яамны харьяа цэргийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тушаалын хуулбар (хх-39), Төв аймгийн Б сумын сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тушаалын хуулбар (хх-40), Ц.Э нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа (хх-45), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
5. Шүүхээс гэрч Н.Х, Л.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-42-44), зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх Ц.Э нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ц.Э нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний бие Ц.Э өөрт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд Б сумын Цэргийн сангийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал бороожуулагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Ц.Этуяа нь Ц.Э мөн болох үйл явдлын тухайд:
- Ц.Э иргэний үнэмлэхийн хуулбарт У овогт Цийн Э, 1964 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, РД: * дугаартай гэх бичилт (хх-3),
--Ц.Этуяагийн төрсний бүртгэлийн лавлагаа У овогт Цийн Э, 1964 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, РД: *, эцэг Ш Ц, эх Дын Д гэх бичилт (хх-4),
- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 27/60 дугаар албан бичиг (хх-36),
- Ц.Э БНМАУ-ын хүн амын регистрийн картад ...Цийн Э эцэг Ц ... гэх бичилт (хх-37),
- Ц.Э нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаанд Цийн Э өөрчлөхийн өмнөх мэдээлэл Цийн Э гэх бичилт (хх-45), зэргээр Цийн Этуяа нь өөрийн нэрийг Цийн Э болгон өөрчилсөн үйл баримт тогтоогдож байна.
4. Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
- Төв аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар Зөвлөмжийн хуудас (хх-6),
- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 350 дугаар албан бичгүүдийн хуулбарт Цийн Этуяа Ардын армийн 179 дүгээр ангийн даргын 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тушаалаар бороожуулагчаар 1986 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс томилсон. Мөн даргын 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шилжүүлэн ажиллах тухай 96 дугаар тушаал... гэх бичилт (хх-8),
- Гэрч С.Чийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-9),
- Гэрч Н.Хгийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-11),
- Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаар шийдвэрийн хуулбар (хх-12-13),
- Гэрч Ё.Агийн иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-15-18),
- Ц.Э нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-19),
- Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар албан бичиг (хх-38),
- Батлан хамгаалах яамны харьяа цэргийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тушаалын хуулбарт ...Цийн Этуяаг 07 дугаар сарын 23-ны өдрөөс ногоо бригадад бороожуулагчаар... гэх бичилт (хх-39),
- Төв аймгийн Б сумын сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тушаалын хуулбарт ...Цэргийн сангийн аж ахуй энгийн болсон тул... гэх бичилт (хх-40),
- Гэрч Н.Х, Л.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд өгсөн мэдүүлэг (хх-42-44),
- Ц.Э 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлт (хх-50), зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.Э нь Цэргийн сангийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал бороожуулагчаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд Цийн Этуяа гэх баримтууд нь Цийн Э гэж цаашид шүүхийн шийдвэрт дүгнэгдэн бичигдэнэ.
5. Нэхэмжлэгч Ц.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал тогтоолгох учир шаардах эрхтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У овогт Цийн Э Цэргийн сангийн аж ахуйд 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал бороожуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ