Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 317/ШШ2025/00093

 

 

 

 

2025 01 20 317/ШШ2025/00093

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: тоотод байрлах М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Б овогт Тн Дэд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3.304.345,01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч Хас банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд гэрээний үүрэгт нийт 3.304.345,01 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.-Хариуцагч Т.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Д нь М ББСБ ХХК-ийн гэрээний үүрэгт 3.304.345,01 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 3.304.345,01 төгрөгийг 6 хувааж 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 554.345,01 төгрөгийг тус тус М ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5007947505 тоот дансанд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Т.Дэд холбогдуулан гэрээний үүрэгт 3.304.345,01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3..Хариуцагч Т.Д нь нэхэмжлэлийн шаардлага 3.304.345,01 төгрөгийг 6 хувааж 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 554.345,01 төгрөгийг тус тус М ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5007947505 тоот дансанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Д нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч Т.Д нь нэхэмжлэлийн шаардлага 3.304.345,01 төгрөгийг 6 хувааж 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 550.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 554.345,01 төгрөгийг тус тус М ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5007947505 тоот дансанд төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.651 төгрөгийн тал хувь 40.825,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40.825,5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 40.825,5 төгрөгийг хариуцагч Т.Дээс тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ