Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 104/шш2024/00636

 

2024              11             22                                         104/ШШ2024/00636

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******,*******т байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, овогт ийн ,

Хариуцагч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, овогт ын нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7,192,876.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь харилцагч О.тэй 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1050110923 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаа өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Дээрх зээлийн гэрээнд зээлдэгчийн аав Т. хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,699,9990 төгрөг, хүүний төлбөрт 770,426.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,347.40 төгрөг, нийт 2,472,773 төгрөгийг төлсөн. Хасбанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж зээлийг төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 85 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 7,192,876.96 төгрөгийг хариуцагч О., Т. нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О., Т. нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 7,192,876.96 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч О., Т. нарт холбогдуулан 7,192,876.96 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч О., Т. нар нэхэмжлэлийн шаардлага 7,192,876.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 130,036 төгрөгийн 50 хувь буюу 65,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 65,018 төгрөгийг улсын орлогоос, 65,018 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч О., Т. нар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 7,192,876.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 130,036 төгрөгийн 50 хувь буюу 65,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 65,018 төгрөгийг улсын орлогоос, 65,018 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч О., Т. нар сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                              

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА