| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00993/И |
| Дугаар | 104/шш2024/00644 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 104/шш2024/00644
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Өнербол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оноос 1986 онд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Ардын армийн ******* дүгээр ангид цэргийн алба хаасан. Одоо тэтгэвэрт гарах тул цэргийн алба хаасан хугацаагаа ажилласан жилд тооцуулах гэтэл цэргээс халагдсан тушаал архивд байхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг 1983 оны 6 дугаар сарын 13-аас 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Дорноговь аймаг Зүүнбаян Ардын армийн ******* дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт, 138492 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1620 дугаартай Үндэсний төв архивын тодорхойлолт, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 796 дугаартай тодорхойлолт, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 08/1383 дугаартай Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, гэрч нарын цэргийн батлах, хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, гэрч Л., Ч.ь нарын мэдүүлэг зэрэг болно
Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* цэргийн алба хаасан болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.******* нь 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанд татагдаж 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймаг Зүүнбаян Ардын армийн ******* дүгээр ангид цэргийн алба хаасан болох нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 08/1383 дугаартай Батлан хамгаалахын төв архивын … Л.******* БХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Налайх районоос цэргийн албанд татагдан Ардын армийн 126 дугаар ангид хувиарлагдсан байна. Ардын армийн 126 (*******) дүгээр ангид алба хааж байгаа Л.******* нарыг авто машины жолоочоор суралцуулахаар Ардын армийн 107 дугаар ангид 1984 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бүр мөсөн шилжүүлж, 1983-1984 оны сургуулийн II ээлжийг төгсөж байгаа авто машины жолооч мэргэжлээр суралцан төгссөн *******ын *******г Ардын армийн 126 дугаар ангид холбогдох бичиг баримтын хамт бүрмөсөн шилжүүл гэж ЗХЖШ-ын 4 дүгээр газрын 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/2838 дугаар албан бичигт бичигдсэн байна. Цэргийн албанаас халагдсан тухай Налайх районоор 1986 онд Ардын армийн 126 (*******) дугаар ангиас халагдсан цэргийн бүртгэл тус архивд шилжиж ирээгүй тул цэргийн албанаас хугацаа дуусган халагдсаныг тодорхойлох боломжгүй гэх лавлагаа, 138492 дугаартай Л.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт Ардын армид хугацаат цэргийн албанд татагдаж уг албаа бүрмөсөн хаав Ардын армийн ******* дүгээр ангийн захирагчийн 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн н/177 дугаар тушаалаар гэж бичигдсэн,
Гэрч Ч.ийн өгсөн ... Л.******* бид хоёр 1986 онд Зүүнбаян 126 дугаар нэгтгэл ******* дүгээр ангид цэргийн албанд хамт татагдан очоод Л.******* тагнуулын ротод алба хааж байгаад 107 дугаар анги руу жолоочоор суралцахаар явж 6 сарын дараа эргээд ******* дүгээр ангидаа ирж цэргийн албаа хааж бид хамт 1986 оны 06 дугаар сард цэргээс халагдсан гэх мэдүүлэг,
Гэрч Л.ын өгсөн ... Л.******* намайг Дорноговь аймгийн Зүүнбаянгийн ******* дүгээр ангид цэргийн албанд татагдан цэргийн алба хааж байсан. Л.******* цэргийн албанаас байлдагч цолтой 1986 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Батлан хамгаалахын төв архиваас Л.*******гийн цэргийн албанд татагдсан лавлагаа гарч ирсэн, цэргээс халагдсан баримт байхгүй байх боловч хөдөлмөрийн дэвтэрт түүний цэргээс халагдсан хугацаа бичигдсэн байна.
Мөн хамт цэргийн албаа хамт хаасан гэрч Ч.ийн цэргийн батлахад түүнийг 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн н/177 дугаар тушаалаар халагдсан гэж бичигдсэн нь Л.*******гийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн цэргээс халагдсан огноо тушаалтай тохирч байна.
Нэхэмжлэгч Л.******* нь тэтгэвэр тогтоолгохын тулд цэргийн алба хаасан хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон байна.
Иймд нэхэмжлэгч *******ын *******г Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Ардын армийн 126(*******) дүгээр ангид 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ын *******г Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Ардын армийн 126(*******) дүгээр ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА