| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2024/0017/З |
| Дугаар | 125/ШШ2024/0036 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 125/ШШ2024/0036
2024 09 04 125/ШШ2024/0036
ГОМДОЛ ГАРГАГЧ ГОМДЛООСОО
ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ,
ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: *******гийн
Хариуцагч: Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан,
Гомдлын шаардлага: “Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч ******* /цахимаар/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж, улсын байцаагч *******гийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна.
Би энэхүү шийтгэлийн хуудсыг зөвшөөрч байгаа учир шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдааны явцад гомдол гаргагч ******* нь шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж байгаа талаараа илэрхийлж, хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхийг гомдол гаргагч эдлэхээр заасан.
Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу гомдол гаргагч гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг, шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тус тус тайлбарлах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******гийн гомдолтой, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч *******д холбогдох “Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн гомдол гаргагч гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР