Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 104/шш2024/00650

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,      

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, , *******, *******од оршин суух,  ийн д холбогдох,

Цалин хөлс 480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А. нт миний хүүг 8 дугаар сарын 01-ний өдрөөс өдрийн цалин 80,000 төгрөгөөр цалин олгохоор тохирч ажилуулсан. Хүүд маань цалин хөлсийг нь тохирсны дагуу олгоогүй бөгөөд 3 сарын хугацаа өнгөрсөн байх тул хариуцагчаас цалин хөлс 480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 480,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч А.д холбогдуулан цалин хөлсний үнэ 480,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлага 480,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15,050 төгрөгийн 50 хувь буюу 7,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,525 төгрөгийг улсын орлогоос, 7,525 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч А. нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжилсэн 480,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15,050 төгрөгийн 50 хувь буюу 7,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,525 төгрөгийг улсын орлогоос, 7,525 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                             

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА