| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/01009/И |
| Дугаар | 104/шш2024/00654 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 104/шш2024/00654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийн захирал Ж.*******э, иргэн М. нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.******* би 2015 онд д гийн тэй анх танилцсан билээ. 2021 онд М. нь ажлын санал тавьсан. М. нь өөрийн эхнэр Ж.*******ийн ******* нь хүнсний бараа болох печень импортоор оруулан номингийн салбар дэлгүүрүүд, хүнсний захуудаар худалдан борлуулдаг байсан. М. нэг чингэлэг ачаа ойролцоогоор 100,000,000 төгрөг, 30 хувийн ашиг нэг удаагийн борлуулалтаар олно гэж итгэл үнэмшил төрүүлэхээс гадна борлуулалтын ашгийг 50-50 хувиар хувааж авахаар тохиролцсон. М. нь өөрийн эхнэр Ж.*******ийн "Коммуннарка" ХХК-ийн Хаан банкны дансанд 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 50,000,000 төгрөгийг Т.******* би итгэж шилжүүлсэн юм. М., Ж.*******э нар импортоор бараагаа оруулан худалдан борлуулах болсон. М., Ж.*******э нар харилцан тохиролцсон борлуулалтын орлогоосоо өгөхгүй байсан тул өөрийн хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг буцаан авах талаар шаардсан. М. нь миний оруулсан мөнгөнөөс цувуулан 30,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Миний зүгээс үлдэгдэл 20,000,000 төгрөгийг буцааж авахаар талаар М.тэй биечлэн уулзаж, утсаар шаардахад маргааш нөгөөдөр өгнө гэж худал хэлж хохироох болсон. Миний зүгээс М. "Коммуннарка" ХХК-аас үлдэгдэл 20,000,000 төгрөгийг нэхэмжлэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны пгүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны дугаар 102/Ш32024/06445 тоот захирамжаар Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулж хуульд заасан ажиллагааг хийх боломжгүи байдалд хүрсэн хариуцагчийн хаяг тодорхойгүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 зүйлийн 65.1.9 зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Хариуцагч "Коммуннарка" ХХК нь болон захирал *******э нь Баянгол дүүргийн 5 хороо 10 хорооолол тоот утас иргэн гийн нь Улаанбаатар тоот Утас: хаягаар нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа байхгүй оршин суугаа хаяг нь олдохгүй байгаа тул шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна.гэв.
2.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч Т.******* ам бүл 2, ******* дүүргийн *******нд оршин суудаг нь үнэн тухай 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 972 дугаартай ******* дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 04 хуудас)
2.2 Хүсэлт гаргагч Т.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 05 хуудас)
2.3 Хүсэлт гаргагч Т.*******ын ХААН Банк ХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 06 хуудас)
2.4 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2024/06445 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж (хх-ийн 07-08 хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийн захирал Ж.*******э, иргэн М. нарыг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны онцгой ажиллгааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудал болох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах хүсэлтээ хүсэлт гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар аливаа этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Т.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-ийн захирал Ж.*******э, иргэн М. нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй учраас шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлаас үүдэн тэдгээрийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
4.Нэхэмжлэгч Т.******* нь *******-ийн захирал Ж.*******э, иргэн М. нараас 20,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй тул түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэл бий болсон хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байх бөгөөд *******-ийн захирал Ж.*******э, иргэн М. нар нь ,, тоот хаягт *******, ,,,, хаягт гийн нар оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2024/06445 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч *******-ийн захирал Ж.*******э, иргэн М. нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-ийн захирал Ж.*******э, иргэн М. нарыг эрэн сурвалжилж, түүний одоо оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг ******* дүүргийн Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх ба цагдаагийн байгууллага нь хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоон энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ,, тоот хаягт байрладаг гэх *******-ийн захирал гийн *******э, ,,,, хаягт оршин суудаг гэх гийн нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******-ийн захирал гийн *******э, гийн нарыг эрэн сурвалжилж, түүний ажиллаж буй болон оршин суугаа хаягийг тогтоон, нэхэмжлэгчид мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА