Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 104/шш2024/00656

 

2024               12           02                                       104/ШШ2024/00656

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******т байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ийн т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,616,790.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь манай “Есөн шижир инвест ББСБ” ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 799,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б. нь зээлийн гэрээ болон ут гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл огт төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1,453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Б. үндсэн зээл 799,900 төгрөгөөс 66,800.49 төгрөг төлж, үлдэгдэл 733,099.51 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 12-аас 2024 оны 11 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1130 хоногийн үндсэн хүү 795,716.19 төгрөгөөс 74,976.70 төгрөгийг төлж, үлдэгдэл 20,739.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 92,751.10 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,546,590.10 төгрөгийг гаргуулж, мөн хариуцагчийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 1,616,790.10 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.т холбогдуулан 1,616,790.10 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 1,616,790.10 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40,819 төгрөгийн 50 хувь буюу 20,409.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,409.5 төгрөгийг улсын орлогоос, 20,409.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б. нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 1,616,790.10 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40,819 төгрөгийн 50 хувь буюу 20,409.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,409.5 төгрөгийг улсын орлогоос, 20,409.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                             

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА