| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00960/И |
| Дугаар | 104/шш2024/00657 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 104/шш2024/00657
2024 12 02 104/ШШ2024/00657
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******т байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, *******, ******* тоот хаягт оршин суух, ийн ,
Хариуцагч: , , *******лол, , ******* тоот хаягт оршин суух, ийн нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 16,221,259 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Г., Г. нар нь “” ББСБ-тай дугаар Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, “Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж 10,000,000 төгрөгийг сарын 2,95 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн гэрээг байгуулж барьцаа хөрөнгөөр ,,, тоот хаягт байршилтай 699 метр квадрат талбайтай дугаар гэрчилгээтэй гэр, орон сууцны хашааны газар, мөн , тоот хаягт байршилтай 698 метр квадрат талбайтай дугаар гэрчилгээтэй гэр, орон сууцны хашааны газар үл хөдлөх эд хөрөнгө болон Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 4,800,000 төгрөгийн үнэлгээтэй гэрийн эд хогшил барьцаалан, барьцаа хөрөнгөөр бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй бөгөөд, 5 удаагийн дутуу төлөлтийг хийж, 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийгээгүй, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 9,298,904 төгрөг, хүү 5,768,629, нэмэгдүүлсэн хүү 1,153,726 төгрөг буюу нийт 16,221,259 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Г., Г. нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 745 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 5 удаагийн төлөлтийг дутуу хийж хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болно. Зээлдэгч нараас зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулах эсэх талаар утсаар дараа мэдэгдэж шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд зээлийн эргэн төлөлт хийлгүй хугацаа хэтрүүлж, ноцтойгоор зөрчсөн тул зээлдүүлэгч талын санаачлагаар 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож, материалыг төлбөр барагдуулах тусгай активын хэлтэст шилжүүлж албадан төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч мөн үр дүнд хүрээгүй тул шүүхийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Г., Г. нараас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,298,904 төгрөг, хүү 5,768,629 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,153,726 төгрөг буюу нийт 16,221,259 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч нарын нэр дээр бүртгэлтэй дээрх дурдсан баталгаат ипотекийн гэрээний зүйлээр хангуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй *******-ийн нэхэмжлэлтэй Г., Г. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,221,259 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийг гардан авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ньхүлээн зөвшөөрч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрсөн байх тул хариуцагч Г.оос татгалзаж байна. Иймд хариуцагч Г.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн 16,221,259 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Мөн зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг ойлголоо. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г., Г. нараас зээлийн гэрээний үүрэгт 16,221,259 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж, хариуцагч Г.оос татгалзсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 16,221,259 төгрөгийг төлж барагдуулах, мөн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 309,260 төгрөгийн 50 хувь буюу 154,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 154,630 төгрөгийг улсын орлогоос, 154,630 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдав.
Хариуцагч Г. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г. нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 16,221,259 төгрөгийг төлөх, ,,, тоот хаягт байршилтай 699 метр квадрат талбайтай дугаар гэрчилгээтэй гэр, орон сууцны хашааны газар, мөн , тоот хаягт байршилтай 698 метр квадрат талбайтай дугаар гэрчилгээтэй гэр, орон сууцны хашааны газар үл хөдлөх эд хөрөнгө болон Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 4,800,000 төгрөгийн үнэлгээтэй гэрийн эд хогшил зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 309,260 төгрөгийн 50 хувь буюу 154,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 154,630 төгрөгийг улсын орлогоос, 154,630 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч Г. сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Нэхэмжлэгч тал хариуцагч Г.оос татгалзсныг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА