| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюунзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2025/00079/И |
| Дугаар | 317/ШШ2025/00108 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 317/ШШ2025/00108
2025 01 27 317/ШШ2025/00108
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: байрлах Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах Х ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 65.194.845 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч Х ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Х ХХК-аас гэрээний үүрэгт нийт 65.194.845 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
2.-Хариуцагч Х ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Гэрээний 65.194.845 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 65.194.845 төгрөгийг 4 хувааж 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20.194.845 төгрөгийг тус тус Х ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 2609035747 тоот дансанд төлж барагдуулна. Төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 65.194.845 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.
3..Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 65.194.845 төгрөгийг 4 хувааж 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20.194.845 төгрөгийг тус тус Х ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 2609035747 тоот дансанд төлж барагдуулах, заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х ХХК нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 65.194.845 төгрөгийг 4 хувааж 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20.194.845 төгрөгийг тус тус Х ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 2609035747 тоот дансанд төлж барагдуулах, заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 483.924 төгрөгийн тал хувь 242.462 төгрөгийг хариуцагч Х ХХК-аас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ