| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00974/И |
| Дугаар | 104/шш2024/00660 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 104/шш2024/00660
2024 12 02 104/ШШ2024/00660
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, , т байрлах, ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, ******* хаягт оршин суух,******* *******гийн *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 640,787 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот “цахим зээлин гэрээ”-ний үүрэгт 628,787 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 640,787 төгрөгийг хариуцагч О.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК нь хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 640,787 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. хариуцагчийг төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж бичгээр тайлбар гаргасан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 19,877 төгрөгийн 50 хувь буюу 9,938.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,938.5 төгрөгийг улсын орлогоос, 9,938.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 640,787 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 19,877 төгрөгийн 50 хувь буюу 9,938.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,938.5 төгрөгийг улсын орлогоос, 9,938.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА