Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 104/шш2024/00663

 

2024               12             05                                       104/ШШ2024/00663

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* тоот хаягт байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, ******* тоот хаягт оршин суух, овогт гийн д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 670,631 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой той 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 72668 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 480,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.65 хувийн хүүтэй z000188644 тоот зээл, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 142,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.65 хувийн хүүтэй Z000254292 тоот зээл, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 165,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.65 хувийн хүүтэй z000292957 тоот зээлүүдийг Голомт банк дахь тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч С. нь шилжүүлэн авсан. Хариуцагч С. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар: zOOO 188644 тоот зээл 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусч үндсэн зээлээс 307,940 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 172,060 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 263 хоногийн хүү 113,663 төгрөг + шимтгэл 0 төгрөгнөөс хүүнд төлсөн 48,882 төгрөгийг хасаж нийт хүү 65,781 нийт дүн 237,841 төгрөг, Z000254292 тоот зээл 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 142,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 223 хоногийн хүү 59,638 төгрөг + шимтгэл 1,420 төгрөгөөс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 61,058 Нийт дүн 203,058 төгрөг, Z000292957 тоот зээл 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 165,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 203 хоногийн хүү 63,082 төгрөг + шимтгэл 1,650 төгрөгнөөс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 64,732 Нийт дүн 229,732 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 479,060 төгрөг, нийт хүү 188,501 төгрөг, шимтгэл нийлбэр 3,070 төгрөг, нийт 670,631 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 670,631 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч С.д холбогдуулан 670,631 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч С. нэхэмжлэлийн шаардлага 670,631 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20,646 төгрөгийн 50 хувь буюу 10,323 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,323 төгрөгийг улсын орлогоос, 10,323 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч С. нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 670,631 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20,646 төгрөгийн 50 хувь буюу 10,323 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,323 төгрөгийг улсын орлогоос, 10,323 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Омни капитал БББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                             

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА