| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00917/И |
| Дугаар | 104/шш2024/00697 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 104/шш2024/00697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ******* *******, *******, Гадаад хэлний сургуулийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******, *******, , тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 712,163 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. /цахимаар, хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* ШУТИС-д 2013-2014 оны хичээлийн жилийн хаврын улиралд элсэн орсон бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улирлын байдлаар сургалтын төлбөрийн нийт 712,163 төгрөгийн өр төлбөртэй байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул сургалтын төлбөр 712,163 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 201 онд магистрын зэрэгт суралцахаар ШУТИС-д орж 1,400,000 төгрөгийн кредит сонгоод нэг сар суралцсан. Кредитийн тал мөнгийг нь бол сургуульдаа өгсөн. 2013 оны 10 сард ар гэрийн шалтгааны улмаас сурах боломжгүй болсон тухайгаа сургалтын албанд мэдэгдсэн. Би дахиж сураагүй тул сургалтын төлбөр төлөхөөс татгалзаж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс сургалтын төлбөрийн тооцоо, 2013 оны 10 дугаар сарын 09ний өдрийн А-20 дугаар хэлний боловсролын сургуулин захирлын тушаал, хавсралт, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/28 дугаар Шинжлэх ухаан техногийн их сургуулийн захирлын тушаал, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/190 дугаар захирлын тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн болно.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч *******, ******* нь хариуцагч А.*******т холбогдуулан 712,163 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
5.Нэхэмжлэгчийн төлөөлгөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, ШУТИС-ийн оюутан А.******* 2013-2014 оны хичээлийн жилд 712613 төгрөгийн хичээл сонголтыг хийгээд төлбөрөө төлөөгүй. Суралцагч сурахгүй болсон бол заавал албан ёсоор чөлөө авах ёстой байдаг. А.******* суралцаагүй гэж байна. ШУТИС оюутан А.*******т үнэлгээ тавьсан байгаа тул төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлага , үндэслэлээ тайлбарлаж байна.
6.Хариуцагчаас 2013 онд магистрт сурахаар ШУТИС-д 1,400,000 төгрөгийн кредит сонгоод 9 сард суралцаад 10 сараас ар гэрийн шалтгааны улмаас сурч чадахгүй гэдгээ сургалтын албанд хэлээд цааш суралцаагүй. Суралцаагүй тул төлбөрийг төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
7.Зохигчын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримтын үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.Хариуцагч А.******* нь 2013-2014 оны хичээлийн жилд ШУТИС-д магистрт суралцахаар хичээл сонгож кредит цагийг баталсан нь хэрэгт авагдсан Хэлний боловсролын сургуулийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А-20 дугаар тушаал, хавсралт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх 6 тал/
9.Хариуцагч 2013-2014 оны хичээлийн жилийн 9 сард буюу нэг сар л хичээлдээ суусан цаашид суарлцах боломжгүй болж суралцаагүй тул сургалтын төлбөр төлөхгүй гэж маргаж байх ба нэхэмжлэгч ШУТИС, Гадаад хэлний сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ШУТИС оюутан А.*******т үнэлгээ тавьсан байсан тул суралцсан гэж тайлбар гаргаж байгаа боловч А.******* нь уг сургуульд магистрын ангид суралцсан болохыг нотолсон баримтыг нэхэмжлэгчээс гаргаж ирүүлээгүй байна.
10.Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй боловч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан...Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх харилцаа үүссэн байна гэж үзлээ.
11.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Гэрээний дагуу сургалтын төлбөр шаардаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа үйлчилнэ.
12.Нэхэмжлэгч нь 2013-2014 оны 09 сард хичээлээ сонгон суралцахдаа кредитээ төлөх ёстой байсан гэж тайлбарлаж байх тул шүүхэд 2024 оны 11 дүгээр сарн 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
13.Иймд нэхэмжлэгч ШУТИС, гадаад хэлний сургуулийн нэхэмжлэлтэй хариуцагч А.*******т холбогдох сургалтын төлбөр 712613 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21641.91 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургууль, Гадаад хэлний сургуулийн нэхэмжлэлтэй хариуцагч А.*******т холбогдох сургалтын төлбөр 712613 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21641.91 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 .1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА