| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00899/И |
| Дугаар | 104/шш2024/00698 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 104/шш2024/00698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот ******* ******* орбитийн тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* миний бие 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр машинтай гэрлэн дохион дээр зогсожж байгаад Н. гэх согтуу жолоочоор жолоодсон машинаар маш хүчтэйгээр ар талаасаа мөргүүлсэн. Үүний улмаас толгойгоороо дээвэр блдлн жолооны хүрдийг үчтэй мөргөж нүүр хацар дух, эрүүгээ зулгалан нуруугаа гэмтээсэн. Үүнээс үүдэн хамар муруйн гэмтсэн, таславч муруйж хавдсан, нурууны L4-L5 хооронд цүлхийлт үүсч бэртсэн. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд бүрэн амьсгаа авч чадахгүй болж толгой байнга хатгуулж юм өргөж чадахаа байсан. Би дахин машин жолоодох чадамжаа алдсан. Түгшүүр, айдастай байх болсон. Машинд суух болон жолоодох зэргээс машины тормослох болон сигналдах чимээгээр бие салгалж зүрх хүчтэй цохилж намайг ирж мөргөх гэж байн гэж бодогдон үргэлж айдастай амьдрах болсон тул эрүүл мэндэд болон сэтгэл санаанд учирсан хохиролд хамрын хагалгаа, эмчилгээний зардалд 8,336,700 төгрөг, сэтгэл санааны хохиролд 4,663,300 төгрөг гаргуулж өгнө үү.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж сэтгэл санааны хохирлоос татгалзаж гэм хор учирсан бодит хохиролд 5,592,700 төгрөг нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Зөрчлийн хэрэгт шийтгүүлсэн. Хэрэгт гарагж өгсөн баримтуудын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаас улсын нэгдүгээр төв эмнэлэгтүзүүлсэн MRI төлбөр 105000 төгрөг, Улаанбаатар Сонгдо эмнэлэгийн үзлэгийн төлбөр 45,000 төгрөг, рентгений төлбөр 29700 төгрөг, дерма эститик компаний арьс нөхөх эмчилгээний төлбөр 825,000 төгрөг, Лазер мэд компаний 240,000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний 70,000 төгрөг нийт 1,314,700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 3,200,000 төгрөгийн нэхэмжлэх байгаа боловч төлбөр шилжүүлсэн баримт байхгүй. Дэрма эститикийн 685000 төгрөгийн баримт байна. Уг баримтанд хэн ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй.Сонгдо эмнэлэгийн 177,000 төгрөгийн баримт байна. Мөнгийг төлсөн эсэх нь тодорхойгүй, төлсөн баримтаа юм уу дансны хуулгаа гаргаж ирсэн бол төлөх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагаас 1,314,700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг төлөхөөс татгалзаж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс 2022 оны 11 сарын 01-ний өдрийн Улсын нэгдүгээр төв эмнэглэгийн MRI 105000 төгрөгийн баримт, толгой цээж КТГ Лазер мэд эмнэлэгийн 240,000 төгрөгийн баримт, Derma Esthetic 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зөвлөгөөний хуудас, 825,000 төгрөг төлсөн баримт, Уб Сонгдо эмнэлэгийн 45,000 төгрөг, 297000 төгрөг, төлсөн баримт, үзлэгийн захиалгын хуудас, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн дүрс оношлогооны төвийн MRI шинжилгээ,УБ Сонгдо эмнэлэгийн нэхэмжлэх, эмнэлэгийн магадлагаа, Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний оршин сууга хаягийн бүртгэлийн лавлагаа, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол, бэлэн мөнгөний орлогын баримт, хөрөнгө даатгалын Ашид билгүүн ХХК хохирлын үнэлгээ, эрх бүхий албан тушаалтны магадлагаа,шийтгэлийн хуудас, Синдерелла мс заслын эмнэлэгийн нөхөн сэргээх эмчилгээний 70,000 төгрөгийн баримт, УБ Сонгдо эмнэлэгийн үзлэгийн захиалгын хуудасгэрэл зураг, 685000 төгрөгийн Дэрмастетикийн баримт зэрэг баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн болно.
4.Хариуцагчаас Н.н Капитрон банкны харилцах дансны хуулга, Ө.Энхбаатарын ХААН банкны дансны хуулга хэрэгт гаргаж өгсөн .
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Н.д холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5,592,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
6.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр машинтай гэрлэн дохион дээр зогсож байгаад Н. гэх согтуу жолоочоор жолоодсон машинаар маш хүчтэйгээр ар талаасаа мөргүүлсэн. Үүний улмаас толгойгоороо дээвэр бболон жолооны хүрдийг хүчтэй мөргөж нүүр хацар дух, эрүүгээ зулгалан нуруугаа гэмтээсэн. Үүнээс үүдэн хамар муруйн гэмтсэн, таславч муруйж хавдсан, нурууны L4-L5 хооронд цүлхийлт үүсч бэртсэн. Үүний улмаас эмчилгээ хийлгэсэн тул гэм хор учирсан бодит хохиролд 5,592,700 төгрөг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлага , үндэслэлээ тайлбарлаж байна.
7.Хариуцагчаас зөрчлийн хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул маргахгүй. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн шаардлага хангасан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчид 1,314,700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 3,200,000 төгрөгийн нэхэмжлэх байгаа боловч төлбөр шилжүүлсэн баримт байхгүй. Дэрма эститикийн 685000 төгрөгийн баримт байна. Уг баримтанд хэн ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй. Сонгдо эмнэлэгийн 177,000 төгрөгийн баримт байна. Уг мөнгийг төлсөн эсэх нь тодорхойгүй байх тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
8.Зохигчын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримтын үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Хариуцагч Н. нь нэхэмжлэгчийн жолоодож замын хөдөлгөөнд оролцож гэрлэн дохион дээр зогсож байхад араас нь согтуугаар өөрийн жолоодож явсан автомашинаар мөргөж зөрчлийн хэргээр торгох шийтгэл хүлээсэн, зөрчлийн улмаас нэхэмжлэгч Г.*******ын эрүүл мэндэд хохирол учирч эмчилгээ хийлгэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
10. Нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн баримтуудаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үзүүлсэн төлбөр 105000 төгрөгийн баримт, Лазер мэд эмнэлэгийн толгой цээж КТГ-н 240,000 төгрөг, Derma Esthetic 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зөвлөгөөний хуудас, арьс нөхөн сэргээх эмчилгээ 825,000 төгрөгийн баримт, УБ Сонгдо эмнэлэгийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үзлэгийн 45,000 төгрөгийн баримт, үзлэгийн 29700 төгрөгийн баримт, Синдерелла мэс заслын эмнэлэгийн нөхөн сэргээх эмчилгээний 70,000 төгрөгийн баримт, сорвины эмчилгээ хийлгэсэн 450,000 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, нэхэмжлэгчээс эмчилгээ хийлгүүлсэн байх ба дээрх баримтуудыг үндэслэн 1,764,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй гэж үзлээ.
11. Харин нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 177000 төгрөгийн УБ Сонгдо эмнэлэгийн үзэгийн захиалгын хуудас, хэвтэн эмлүүлэх хагалгааны урьдчилсан төлбөр 3,200,000 төгрөгийн нэхэмжлэх нь уг төлбөрийг төлж эмчилгээ хийлгэсэн болох нь нотлогдохгүй, төлсөн баримт хэрэгт байхгүй, Derma Esthetic хацрын өргөссөн хялгасан судас 235000 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамааралгүй, зайлшгүй хийлгэх шаардлагатай байсан нь баримтаар нотлогдоогүй тул нотлох баримтаар үнэлээгүй.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дуаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
13. 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.31 дэх хэсэгт зааснаар Н.г 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Г.******* нь эрүүл мэндэд учирсан хохирлоо хариуцагч Н.гаас шаардах эрхтэй.
14. Иймд хариуцагч Н.гаас гэм хорын хохиролд 1,764,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,828,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43185 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Н.гаас 1,764,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,828,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43185 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 .1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА