| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/01066/И |
| Дугаар | 104/шш2024/00699 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 104/шш2024/00699
2024 12 17 104/ШШ2024/00699
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоот хаягт байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, ******* тоот хаягт оршин суух, *******гийн *******т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,323,876.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Л.*******аас зээлийн гэрээний үүрэгт 8,323,876.98 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* нь *******-тай зээлийн гэрээ байгуулан 4,399,800 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан. Хариуцагч зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагчаас 8,323,876.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 8,323,876.98 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрөө 6 хувааж, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 323,876.98 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөгөөр төлж Харин үлдэгдэл 600,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд миний зөвшөөрсөн 2,400,000 төгрөгийн хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.*******ын хариу тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Л.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,323,876.98 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харуицагч зээлийн гэрээний үүрэгт 8,323,876.98 төгрөгийг төлж барагдуулах, уг төлбөрөө 6 хувааж, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 323,876.98 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч *******-д төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс гарах үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 148,052.06 төгрөгийн 50 хувь буюу 74,026.03 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 74,026.03 төгрөгийг улсын орлогоос, 74,026.03 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,323,876.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 8,323,876.98 төгрөгийг 6 хувааж 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 323,876.98 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар маргаан бүхий асуудлаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 148,052.06 төгрөгийн 50 хувь буюу 74,026.03 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 74,026.03 төгрөгийг улсын орлогоос, 74,026.03 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч Л.******* сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА