| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/01087/И |
| Дугаар | 104/шш2024/00701 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 104/шш2024/00701
2024 12 18 104/ШШ2024/00701
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******, *******ны төв байрт байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, , *******, хаягт оршин суух, ийн т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 12,457,286.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П. нь *******-ийн Налайх тооцооны төвтэй 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 317201944429762 тоот зээлийн зээлийн гэрээ, БГХ/201944429762 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ тус тус байгуулж 15,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 317201944429762 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 9,927,799 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,769,249 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,769 төгрөг нийт 11,706,817 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч П.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 12,457,286.54 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч П. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Би *******-ийн нэхэмжилсэн 12,457,286.54 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч П.т холбогдуулан 12,457,286.54 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч П. нэхэмжлэлийн шаардлага 12,457,286.54 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 214,270 төгрөгийн 50 хувь буюу 107,135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 107,135 төгрөгийг улсын орлогоос, 107,135 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч П. нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 12,457,286.54 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 214,270 төгрөгийн 50 хувь буюу 107,135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 107,135 төгрөгийг улсын орлогоос, 107,135 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА