Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00066

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00066

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ....... дугаар хороо, өөрийн байранд байрлах ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ..... дугаар хороо, Залуус хэсэг 12100-70 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 52,001,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 52,001,704 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Б.******* нь 2024 оны 5 дугаар сарын 04-ний одор М№750030003095013460 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 50,000,000 төгрөгийн зээл авсан. Б.Бөхбат нь нь үндсэн зээлээс 1,747,244 төгрөг, хуримтлагдсан хүүнээс 2,482,483 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,072,66 төгрөг төлсөн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөхгүй байна.

Иймд үндсэн зээл 48,252,756, хуримтлагдсан хүү 3,706,957 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,991 төгрөг, нийт 52.001,704 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн миний бие 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр цалингийн зээл болох 50,000,000 төгрөгийг авсан. Уг зээлээ ажилгүй болсон учраас 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс төлөх чадамжгүй болсон. Одоо ******* банкнаас нэхэмжилсэн уг зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 52,001,704 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417,959 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 208,979.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 208,979.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 



 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА