| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00055/И |
| Дугаар | 103/ШШ2025/00067 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2025/00067
| 2025 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 103/ШШ2025/00067 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ***** дүгээр хороо, Нацагдоржийн гудамжид байрлах, ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн***** дүгээр хороо, ******* **** дугаар гудамжны ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,315,712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Э.******* 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 12900**272 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,750,000 төгрөгийг 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч 1,712,415.18 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэгдэл 5,315,712 төгрөгийг төлөөгүй байх тул уг мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч зээлийн төлбөрийг нэхэмжлэгчид дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Төлбөрийг 2025 оны 2 дугаар сарын 25-ны дотор 885,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны дотор 885,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны дотор 885,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны дотор 885,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны дотор 885,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны дотор 890,712 төгрөгийг тус тус төлнө, гэрээнд заасан хуваарийн дагуу хариуцагч төлбөрийг төлөхгүй бол албадан гүйцэтгүүлнэ гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээг байгуулж төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр цаг хугацааны хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,315,712 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Э.Уянгажаргалан нь 2025 оны 2 дугаар сарын 25-ны дотор 885,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны дотор 885,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны дотор 885,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны дотор 885,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны дотор 885,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны дотор 890,712 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,001 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50,005 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.******* 50,005 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА