| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00063/И |
| Дугаар | 103/ШШ2025/00071 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2025/00071
| 2025 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2025/00071 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ***** дугаар хороо, Их гүний **** дугаар гудамжны **** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь Д.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:Миний бие Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Мөнгөнхүлэг ХХК-д ажилладаг бөгөөд зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг Тахилт хайрхан Транс ХХК-д жолоочоор ажиллаж байсан Д.******* 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Тухайн үедээ 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цалин буухаар өгнө гэсэн боловч 1,800,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 3,200,000 төгрөгийг өгөөгүй.
Өөрийгөө Дорнод аймгийн Цагаан овоо суманд төрсөн, одоо Улаанбаатарт хотод амьдардаг, аав нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаг гэж ярьж байсан, одоо хаана байгааг нь мэдэхгүй учраас эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.******* шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Мөнгөнхүлэг ХХК-д ажилладаг. Намайг 2025.01.17-ны өдөр ажлаас маань дуудсан учир шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, дансны хуулга, фасебүүк чат зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
/хх-ийн 4-11 дүгээр тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
1.Учир нь: Хүсэлт гаргагч Д.******* нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байхдаа зэргэлдээ компанид ажилладаг байсан, зүс таних Д.******* 5,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлдүүлсэн болох хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, 5 сая төгрөг шилжүүлсэн дансны хуулга, Д.тэй харилцсан фасебүүк чат зэргээр тогтоогдож байна.
2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д. нь хүсэлт гаргагчаас мөнгө зээлэхдээ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тахилт хайрхан Транс ХХК-д жолоочоор ажиллаж байсан бөгөөд одоо хүсэлт гаргагч түүний гэрийн хаягийг мэдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна.
3.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох Д.******* оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод Д.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүний эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
4.Хүсэлт гаргагчаас ******* регистрийн дугаарыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд 5,000,000 төгрөгийг Голомт банкны 5215****491 тоот данс руу шилжүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
5. нь 99***75, 999****132, 88****88, 89****72 дугааруудтай гар утсаар хүсэлт гаргагчтай холбогдож байсан, Дорнод аймгийн Цагаан овоо суманд төрсөн, аав нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаг, Голомт банкны 52******491 тоот дансыг эзэмшдэг гэсэн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
6.Хүсэлт гаргагч Д.******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Д.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Д.*******ид анхааруулсугай.
4. нь 99*****75, 999*********32, 882****88, 8938***2 дугааруудтай гар утсаар хүсэлт гаргагчтай холбогдож байсан, Дорнод аймгийн Цагаан овоо суманд төрсөн, аав нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаг, Голомт банкны 5215***91 тоот данс эзэмшдэг гэсэн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА