Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00072

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00072

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн **** дүгээр хороо, Нарангийн **** дугаар гудамжны ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь "Сүхбаатарын зам" нэгдлийн 1989.11.27-ны өдрийн 49 дугаартай ажилд орсон тушаалд дурдагдсан ******* *******, 1992.05.15-ны өдрийн "Сүхбаатарын зам" ХК-ийн захирлын 58 дугаартай "түрээсийн гэрээ батлах" тухай тушаалын хавсралтын 104 дугаарт бичигдсэн М.*******, 1995.11.13-ны өдрийн "Сүхбаатарын зам" ХК-ийн захирлын 77 дугаартай "түрээсийн гэрээг цуцлах" тухай тушаалын хавсралтын 176 дугаарт бичигдсэн *******ийн *******, МУ-ын Батлан хамгаалах яамны төв архивын 2024.10.18-ны өдрийн 08/1512 тоот лавлагаанд дурьдагдсан *******ийн /*******/ ******* нар нь ******* овогт Дэрэмийн ******* мөн болохыг тогтоолгох, 1989.11.01-ний өдрөөс 1992.05.15-ны өдрийг хүртэл Төв аймгийн Сэргэлэн сумын "Сүхбаатарын зам" нэгдэлд малчинаар, 1992.05.15-ны өдрөөс 1994.09.28-ны өдөр хүртэл "Сүхбаатарын зам" ХК-д малчинаар, 1994.09.28-ны өдрөөс 2001.08.01-ний өдөр хүртэл "Батсуурь" ХЭААМалчинаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь Төв аймгийн Сэргэлэн суманд 1969.06.07-нд онд төрсөн. Тус сумандаа өсөж хүмүүжээд 1985.06.08-нд 8-р ангиа төгсөөд илгээлтийн эзэн болж Сэргэлэн сумын "Сүхбаатарын зам" нэгдэлдээ малчинаар ажиллаж эхэлсэн байдаг.

Ингээд 1987 онд 18 нас хүрмэгц цэргийн албанд татагдаж 1987.10.15-ны өдрөөс 1989.10.15-ны өдөр хүртэл Барилгын цэргийн 021 дүгээр ангид цэргийн алба хаасан.

Цэргээс халагдаж ирээд 1989.11.01-ний өдрөөс өөрийн сум нэгдэлдээ малчнаараа ажиллаж эхэлсэн. 1992 онд нийгмийн өөрчлөлтөөр "Сүхбаатарын зам" нэгдэл нь "Сүхбаатарын зам" хувьцаат компани болон өөрчлөгдөж нэгдлийн малчдыг тус компанидаа түрээсийн малчинаар ажиллуулж хөдөлмөрийн дэвтэр нээсэн байдаг.

Ийнхүү ажиллаж байгаад 1994 оны 9 дүгээр сараас "Сүхбаатарын зам" ХК нь татан буугдаж тухайн үедээ "Батсуурь" ХЭАА-д малчинаар ажилд орж 1994.09.28-ны өдрөөс 2001.08.01-ний өдрийг хүртэл ажилласан байдаг. Компаниас ажлаас чөлөөлөх тушаалыг нийтээр нь 1995 онд нөхөн гаргасан байдаг. Мөн Д.******* нь ******* овогтой ******* гэж хүний хүүхэд бөгөөд аавынхаа аав /өвөө/ ******* гэж хүн дээр өссөн, тухайн хүнээр овоглож явдаг байсан. Гэвч тухайн үеийн нийгмийн байдлаас шалтгаалан зарим бичиг баримтууд дээр өөрийн төрсөн аав буюу ******* гэдэг хүний нэрээр овоглогдон бичигдэж явсан байдаг. Одоо хэрэглэж байгаа иргэний үнэмлэх болон бүх бичиг баримт нь ******* овогтой ******* гэж байгаа болно.

Гэтэл одоо тэтгэврийн насанд хүрээд тэтгэврээ тогтоолгох гэтэл анх илгээлтийн эзэн болоод ажилд орж байсан тухай хөдөлмөрийн дэвтэр байхгүй, 1992 онд нийгмийн шилжилтийн үед "Сүхбаатарын зам" нэгдлээс гарсан тухай /нэгдэл нь компани руу шилжүүлсэн тухай/ баримт байхгүй. 1985-1987 онд цэргийн алба хаасан тухай лавлагаа нь овог тодорхой бус, 1994-2001 онуудад "Батсуурь ХЭАА буюу "Батсуурь" ХХКд Малчинаар ажиллаж байсан байдал тодорхой бус гэх зэрэг шалтгаануудын улмаас нийгмийн даатгалын байгууллага нь шүүхээр тогтоолго гэсэн.

Иймд ******* овогтой ******* "Сүхбаатарын зам" нэгдэлд орж ажиллаж байсан үеийн баримт болох 1989.11.27-ны өдрийн 49 дугаартай ажилд орсон тушаалд дурдагдсан ******* *******, 1992.05.15-ны өдрийн "Сүхбаатарын зам" ХК-ийн захирлын 58 дугаартай "түрээсийн гэрээ батлах" тухай тушаалын хавсралтын 104 дугаарт бичигдсэн М.*******, 1995.11.13-ны өдрийн "Сүхбаатарын зам" ХК-ийн захирлын 77 дугаартай "түрээсийн гэрээг цуцлах" тухай тушаалын хавсралтын 176 дугаарт бичигдсэн *******ийн *******, МУ-ын Батлан хамгаалах яамны Төв архивын 2024.10.18-ны өдрийн 08/1512 тоот лавлагаанд дурдагдсан *******ийн /*******/ ******* нар нь ******* овогт Дэрэмийн ******* мөн болохыг тогтоож өгнө үү.

2-рт: ******* овогтой ******* нь 1985 оны 7 дугаар сараас 1987.10.15-ны өдөр хүртэл, 1987.10.15-ны өдрөөс 1989.10.15-ны өдөр хүртэл Барилгын цэргийн 021 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасан, 1989.11.01-ний өдрөөс 1992.05.15-ны өдрийг хүртэл Төв аймгийн Сэргэлэн сумын "Сүхбаатарын зам" нэгдэлд малчинаар, 1992.05.15-ны өдрөөс 1994.09.28-ны өдөр хүртэл "Сүхбаатарын зам" ХК-д малчин, 1994.09.28-ны өдрөөс 2001.08.01-ний өдөр хүртэл "Батсуурь" ХЭАА буюу "Батсуурь" ХХК-нд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хүсэлт гаргагч ******* аав нь *******, өвөө эмээ 2 хоёр нь *******, Цэрэнбадам гэдэг хүмүүс байсан. Эмээ нь *******ыг 16 нас хүрэх үед иргэний үнэмлэх авахдаа аав *******оор биш өвөө *******ээр овоглоод паспорт авсан гэсэн. Тухайн үед Төв аймгийн нэг нутгийн хүмүүс аав *******ийг нь таньдаг байсан юм байна лээ. Тэгээд ямар нэг тушаал бичиг баримт гаргахдаа энэ ******* хүүхэд шүү дээ гээд ******* нэрээр овоглосон юм шиг байгаа юм. Гэтэл зарим бичиг баримт нь өвөө *******ээр овоглосон учир овгийн зөрүү гарсан. 1990-1995 онд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн байгаа боловч одоо Малчинаар гэсэн нөхцөлөөр тэтгэвэртээ гарах гэж байгаа болохоор энэ хамаарахгүй гэж нийгмийн даатгалын байгууллага хэлсэн.

Хэрэгт авагдсан баримтаас харахад хоёр газар давхардсан баримт гарч байгаа, тэр нь 1994.09.28-нд Батсуурь ХЭАА-д малчинаар орсон. Гэтэл Сүхбаатарын зам ХК бүр сүүлд татан буугдахдаа халагдсан бүх хүмүүсийн тушаалыг бөөнд нь гаргасан юм байна лээ. Тухайн үед аав ******* халагдах тушаалыг гаргаагүй, хүн мэдээж тушаалаа хүлээгээд ажилгүй суугаад байхгүй шүү дээ. Тэгээд тушаал гарахаас өмнө Батсуурь ХЭАА-д ажилд орсон байсан юм. Ер нь бол тушаал гарахаас өмнө 1994 оны 9 дүгээр сарын 28-нд ажилд орсон байсан. Дараа нь бүх хүмүүсийг бөөнд нь гаргаж байсан юм байна лээ, өөр нэмж ярих зүйл байхгүй дээ гэв.

Нэхэмжлэгчээс төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 1085 дугаартай итгэмжлэл, Үндэсний төв Архивын тодорхойлолт, Архивын газрын тодорхойлолт, Батлан хамгаалахын Төв архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 584893 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 626744 дугаартай цэргийн батлахын хуулбар, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаартай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай, 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 49 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн Ерөнхий захирлын 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай түрээсийн гэрээ батлах тухай тушаал, 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Сүхбаатарын зам ХК-ийн 2-р салааны түрээслэгч нарын нэрсийн жагсаалт, Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам ХК-ийн Ерөнхий захирлын 1995 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаартай түрээсийн гэрээг цуцлах тухай гэрээ, 1-р хавсралт, Үндэсний төв Архивын 03-06/4 дугаартай 1944 оны хүн амын тооллогын лавлагаа зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Шүүхээс Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтийн 2025.01.03-ны өдрийн 10-8/2 тоот албан бичиг, Үндэсний төв Архивын 03-06/4 дугаартай 1944 оны хүн амын тооллогын лавлагаа, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 27/84 дугаартай албан бичиг, Б. гэрчээр асуусан мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Хүсэлт гаргагч Д.******* нь овгийн зөрүүтэй байдал болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

3.Хүсэлт гаргагч Д.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.

4.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтүүдийг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болох нь Батлан хамгаалах төв архивын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08/1512 дугаартай лавлагаа, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 807 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1609 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. Иймд шүүх хүсэлтийг хүлээн авч уг үйл баримтыг сэргээн тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

5.Хүсэлт гаргагч ******* ******* нь ******* ******* мөн болох шаардлагын талаар

Хүсэлт гаргагч ******* ******* нь ******* хүү бөгөөд өвөө *******ээр овоглогдож иргэний үнэмлэх бичиг баримтуудаа авсан, ******* нь ******* хүү болох нь

-2024.10.23-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, уг лавлагаанд: эцгийн нэр-*******, өөрийн нэр *******, төрсөн огноо-1969.06.07-ны өдөр, эцгийн овог ******* ******* гэсэн байв.

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, уг хуулбарт: ******* *******, төрсөн огноо-1969.06.07-ны өдөр гэсэн байв,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, уг лавлагаанд:... ******* ******* гэж бүртгэгдсэн байв.

-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025.01.02-ны өдрийн 03-06/4 тоот 1944 оны хүн амын тооллогын лавлагаа, уг лавлагаанд: Данзангийн *******, өрхийн тэргүүн, нас 37 эрэгтэй, хүү ******* *******, нас 3, эрэгтэй гэж бүртгэгдсэн байв,

-626744 дугаартай цэргийн батлах, уг цэргийн батлахад овог-******* /*******/, нэр- *******, төрсөн огноо-1969.06.07-нд төрсөн, Төв аймгийн АДХ-ны гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1987.01.12-нд олгов гэжээ,

-Сүхбаатарын зам" нэгдлийн 1987.10.28-ны өдрийн 123 дугаартай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, уг тушаалд хугацаат цэргийн албанд татагдсан...******* овогтой *******ыг 1987.10.19-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.

Иймд хүсэлт гаргагч ******* ******* нь

"Сүхбаатарын зам" нэгдлийн 1989.11.27-ны өдрийн 49 дугаартай ажилд орсон тушаалд дурдагдсан ******* *******,

1992.05.15-ны өдрийн "Сүхбаатарын зам" ХКйн захирлын 58 дугаартай "Түрээсийн гэрээ батлах" тухай тушаалын хавсралтын 104 дугаарт бичигдсэн М.*******,

1995.11.13-ны өдрийн "Сүхбаатарын зам" ХК-ийн захирлын 77 дугаартай "түрээсийн гэрээг цуцлах" тухай тушаалын хавсралтын 176 дугаарт бичигдсэн *******ийн *******,

МУ-ын Батлан хамгаалах яамны төв архивын 2024.10.18-ны өдрийн 08/1512 тоот лавлагаанд дурдагдсан ******* /*******/ ******* мөн болохыг тогтоон шийдвэрлэв.

6.Ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагын тухайд:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1989.11.01-ний өдрөөс 1992.05.15-ны өдрийг хүртэл Төв аймгийн Сэргэлэн сумын "Сүхбаатарын зам" нэгдэлд малчинаар, 1992.05.15-ны өдрөөс 1994.09.28-ны өдөр хүртэл "Сүхбаатарын зам" ХК-д малчинаар, 1994.09.28-ны өдрөөс 2001.08.01-ний өдөр хүртэл "Батсуурь" ХЭААМалчинаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар,

-Сүхбаатарын зам" нэгдлийн 1989.11.27-ны өдрийн 49 дугаартай ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, уг тушаалын 26-рт ******* *******ыг үхэрчнээр 11 дүгээр сарын 01-нээс томилсугай гэжээ,

-1992.05.15-ны өдрийн "Сүхбаатарын зам" ХКйн захирлын 58 дугаартай "түрээсийн гэрээ батлах" тухай тушаал, уг түрээсийн гэрээний 1-рт малчидтай хийсэн түрээсийн гэрээг эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болсон гэж үзэж баталсугай, 2-рт түрээсийн гэрээ хийсэн малчдын жагсаалтыг 1-р хавсралтаар, малын тоо үнийг 2-р хавсралтаар баталсугай, 3-рт түрээсийн гэрээ хийсэн малчдад хөдөлмөрийн дэвтэр нээж ажиллагсадын бүртгэлд авахыг боловсон хүчний эрхлэгчид даалгасугай, тушаалын хавсралтын 104-рт М.*******, эр, шинээр гэрээ байгуулсан гэжээ,

-1995.11.13-ны өдрийн "Сүхбаатарын зам" ХК-ийн ерөнхий захирлын 77 дугаартай "түрээсийн гэрээг цуцлах" тухай тушаал, уг тушаалын 1-рт түрээсийн гэрээгээр ажиллаж байсан малчдын түрээсийн гэрээг 1995.11.10-наас эхлэн хүчингүй болсонд тооцсугай, 2-рт түрээсийн гэрээгээр ажиллаж байсан малчдыг 11.10-наас эхлэн малчны үүрэгт ажлаас 77-р тушаалын хавсралтаар чөлөөлсүгэй, хавсралтын 176-рт *******ийн ******* гэсэн байв,

-1994.09.28-ны өдөр Батсуурь ХЭАА-гаас нээсэн ******* ******* хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт 1994.09.28-ны өдрийн 28 тоот тушаалаар Малчинаар авч ажиллуулав гээд 1994 оны 09 дүгээр сараас 1995, 1996, 1997 оны 08 дугаар сарын дуустал авсан цалин хөлс, нийгмийн даатгалд төлөгдсөн шимтгэл бичигдсэн байв,

-1997.09.29-ний өдөр нээсэн 584893 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, уг дэвтрийн хуулбарт 1995 оны 11 дүгээр сараас 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001 оны 07-р сарыг дуустал сарын авсан цалин хөлс, даатгалд төлөгдсөн шимтгэлүүд бичигдсэн байв.

-Гэрч Б.Алтантунгалагийн шүүх хуралдаанд өгсөн: Би *******тай 1992 онд гэр бүл болоод гэр бүлээрээ 1993-2001 он хүртэл мал маллаж байсан. Бид хоёр 2012 оноос салаад тусдаа амьдарч байна. Тухайн үед малчинаар ажиллаж байхад захирал нь , нягтлан бодогч гэдэг хүн байсан. Бид жилийн 4 улиралд мал маллаж байсан. Эхлээд Сүхбаатарын зам хувьцаат компанид малчин, дараа нь 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2001 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл "Батсуурь" ХЭАА-д малчинаар ажиллаж байсныг би гэрчилж байна. Миний хөдөлмөрийн дэвтэрт Батсуурь ХЭАА-д ажилласан бичилт хийгдсэн байгаа гэсэн мэдүүлэг зэрэг болно.

7.Хүсэлт гаргагч нь 1992.05.15-ны өдрөөс 1994.09.28-ны өдөр хүртэл "Сүхбаатарын зам" ХК-д малчинаар, 1994.09.28-ны өдрөөс 2001.08.01-ний өдөр хүртэл "Батсуурь" ХЭАА-д малчинаар ажиллаж байсан талаарх тайлбараа өгсөн боловч хэрэгт "Сүхбаатарын зам" ХК түрээсийн гэрээгээр ажиллаж байсан малчдыг 1995.11.10-наас эхлэн малчны үүрэгт ажлаас чөлөөлсөн 77 дугаартай тушаал, Батсуурь ХЭАА-д 1994.09.28-ны өдрийн 28 тоот тушаалаар малчинаар авч ажиллуулсан бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар буюу нэг үйл баримтын талаар зөрүүтэй баримт хэрэгт авагдсан байна.

8.Шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн: Сүхбаатарын зам ХК нь тухайн үедээ биш сүүлд татан буугдахдаа халагдсан бүх хүмүүсийн тушаалыг бөөнд нь гаргасан, аав ******* халагдах тушаалаа гарахаас өмнө буюу 1994 оны 9 дүгээр сарын 28-нд Батсуурь ХЭАА-д ажилд орсон учраас ийм давхардал үүссэн юм гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Алтантунгалагийн хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн 1994.09.28-ний өдрийн 28 тоот тушаалаар малчинаар авч ажиллуулав гэсэн бичилтээр тогтоогдож байна гэж дүгнэн Батсуурь ХЭАА-д малчинаар ажиллаж эхэлсэн огноог 1994.09.28-ний өдрөөс тооцсон болно.

9.Хүсэлт гаргагч нь 1990 оноос 1995 оны 10 дугаар сарыг дуустал хугацаг ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу уг хугацааг захиргааны байгууллагаар тогтоолгосон байгаа хэдий ч түүний дээрх хугацаанд малчинаар ажиллаж байсныг шүүхээс тогтоох нь хүсэлт гаргагчид эрх зүйн ач холбогдолтой байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

10.Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, мөн гэрчийн ажиллаж байсан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн, түүний мэдүүлэг хэрэгт авагдсан баримтаар давхар нотлогдож байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар 1989.11.27-ны өдрийн 49 дугаарт ажилд орсон тушаалд дурдагдсан ******* *******, 1992.05.15-ны өдрийн "Сүхбаатарын зам" ХК-ийн захирлын 58 дугаартай "түрээсийн гэрээ батлах" тухай тушаалын хавсралтын 104 дугаарт бичигдсэн М.*******, 1995.11.13-ны өдрийн "Сүхбаатарын зам" ХК-ийн захирлын 77 дугаартай "түрээсийн гэрээг цуцлах" тухай тушаалын хавсралтын 176 дугаарт бичигдсэн *******ийн *******, МУ-ын Батлан хамгаалах яамны төв архивын 2024.10.18-ны өдрийн 08/1512 тоот лавлагаанд дурдагдсан *******ийн /*******/ ******* нар нь хүсэлт гаргагч ******* овогт *******ийн ******* мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ийн *******ыг 1989.11.01-ний өдрөөс 1992.05.15-ны өдрийг хүртэл Төв аймгийн Сэргэлэн сумын "Сүхбаатарын зам" нэгдэлд малчинаар, 1992.05.15-ны өдрөөс 1994.09.28-ны өдөр хүртэл "Сүхбаатарын зам" ХК-д малчинаар, 1994.09.28-ны өдрөөс 2001.08.01-ний өдөр хүртэл "Батсуурь" ХЭААмалчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА