Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 104/шш2024/00672

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг  хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хишигжаргал нар  оролцов.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 оноос 1987 оны 07 дугаар сарыг хүртэл хугацанд Санхүү эдийн засгийн техникумыг НААҮ-ний нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгссөн. Хэнтий аймагт хувиарлагдан 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс  Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газарт түр эсгүүрийн тооцоо гүйцэтгэгчээр ажилд орсон. 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газар дотроо бүтцийн өөрчлөлт хийгдэж Монгол гоёл пүүсд материалын нягтлан бодогчоор ажилласан. 1992 оны 10 дугаар сарын 25-н өдрийг хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Тэтгэвэрт гарах болсон тул ажилласан жилээ тооцуулахаар материалаа бүрдүүлсэн. Нотлох баримт дутуу тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох  боломжтой гэж Нийгмийн даатгалын газраас зөвлөсөн. Иймд намайг Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газарт 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс  1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эсгүүрийн тооцоо гүйцэтгэгчээр, Монгол гоёл пүүсд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд материалын нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нийслэлийн Налайх дүүргийн *******ны засаг даргын тодорхойлолт, 334051 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 1806 дугаартай Үндэсний төв архивын тодорхойлолт, 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 909 дугаартай Архивын газрын  тодорхойлолт, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 8/397 дугаартай  архивын лавлагаа,  2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8/223 дугаартай цалингийн түүвэр, 1989 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 165 дугаартай Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газрын даргын “ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 264 дгаартай “ ээлжийн амралт олгох тухай” Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газрын даргын тушаалын хуулбар, гэрч Г.*******, Ж.  нарын мэдүүлэг, гэрчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно

Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.******* нь Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газарт 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс  1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эсгүүрийн тооцоо гүйцэтгэгчээр, Монгол гоёл пүүс, Монгол гоёл ББХК-д 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд материалын нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь

            Б.******* нь Санхүү эдийн засгийн техникум төгсөөд увиарлагдан ирсэн тул АҮК-ын эсгүүрийн тооцоо гүйцэтгэгчээр түр ажиллуулав, НАААҮУГ бүтцийн өөрчлөлт хийсэн тул Монгол гоёл компанид материалын нягтлан бодогчоор ажиллуулав гэсэн бичилттэй  334051 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

            Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газрын АҮК-д 1989 од ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр,

            Б.*******ыг 1989 ны 07 дугаар  сарын 06-ны өдрөөс Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газарт эсгүүрийн тооцоо гүйцэтгэгчээр түр томилсон  Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаартай тушаалын уулбар,

            Б.*******од 8 сарын 01-нээс 26 хоног ээлжийн амралт олгосон бичилттэй Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 264 дугаартай ээлжийн амралт олгох тушаалын хуулар,

            Гэрч Г.*******ын …Б.******* нь Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газарт эсгүүрийн тооцоо гүйцэтгэгч буюу тооцоо бодогчоор аилд орж  дараа нь нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би АҮК-д цехийн даргаар ажиллаж байсан. Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газар 1990 онд Монгол гоёл пүүс болж бүтцийн өөрчлөлт хийж 1994 онд татан буугдсан гэх мэдүүлэг,

            Гэрч Ж.гийн … Би Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газарт оёдлын мастер, нягтлан бодогчоор ажиллаж байсан. Б.******* манай байгууллагад сургууль төгсөж ирээд эсгүүрийн тооцоо гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Монгол гоёл пүүсд материалын нягтлан бодогчоор ажилласан. Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газар хувьчлагдаж Монгол гоёл, Болор, Фесока компаниуд болж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Иймд нэхэмжлэгч Б.*******ыг Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газрын АҮК-д  1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс  1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эсгүүрийн тооцоо гүйцэтгэгчээр, Монгол гоёл пүүс, Монгол гоёл ББХК-д 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд материалын нягтлан бодогчоор    тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ыг Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газрын АҮК-д  1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс  1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эсгүүрийн тооцоо гүйцэтгэгчээр, Монгол гоёл пүүс, Монгол гоёл ББХК-д 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд материалын нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА