Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 304/ШШ2025/00011

 

 

 

 

 

     

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ул******* хот, С******* дүүрэг, 8 дугаар хороо, Б*******ийн гудамж, Ж*******а 501 тоото д байрлах, И*******ар ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Х******* сум, 4 дүгээр баг, Х*******д 1 дүгээр гудамж, 121 тоотод оршин суух, Дуд овогт Нйн Х /рд:Ф/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,382,902 /нэг сая гурван зуун наян хоёр мянга есөн зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э /цахимаар/,

Хариуцагч Н.Х /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч И*******ар ХХК нь хариуцагч Н.Хд холбогдуулан 1,382,902 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Н.Х нь тус компаниас 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 940,000 төгрөгийг 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээл хүүний төлөлтийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Иймээс үндсэн зээл 518,859 төгрөг, зээлийн хүү 720,036 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,007 төгрөг, нийт 1,382,902 төгрөгийг Н.Хгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Н.Хтай 940,000 төгрөгийг үнэт эдлэлийн зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээний 1.2-т сарын 4,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай гэж заасан байгаа. Хариуцагч Н.Х нь зээл авснаас хойш нийт 982,246 төгрөг буюу үндсэн зээлээс 421,140 төгрөг хүүгээс 489,993 төгрөг нэмэгдүүлсэн хүү нь 71,112 төгрөгийг нийтдээ төлсөн байна. Нийт гэрээний хугацаанд буюу 6 сарын хугацаанд төлөгдөх дүн 1,074,129 төгрөгийг төлөх ёстой байсан. Сар бүрийн 25-ны өдөр төлөхөөр сард 182,246 төгрөгийг төлөхөөр гэрээ хийсэн. Н.Х нь гэрээний хугацаанд 3 удаа төлбөр төлсөн. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 182,246 төгрөг төлөөд гэрээний хугацаанд ямар ч төлбөр төлөөгүй явж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 350,000 төгрөг төлсөн, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 450,000 төгрөг төлсөн байгаа. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 938 хоногийг хугацаа хэтэрсэн. Н.Хгаас 1,382,902 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс үндсэн зээлийн 518,859 төгрөг зээлийн хүү нь 720,036 төгрөг нэмэгдүүлсэн хүү нь 144,007 төгрөг нийтдээ 1,382,902 төгрөг нэхэмжилж байна. Зээлийн гэрээний 2.1.5-т төлөгдөөгүй үлдсэн зээлээс өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Зээлдэгч энэхүү гэрээний 2.1.3-т заасан хугацаанд болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтөө хийгээгүй тохиолдолд зээл төлөх эцсийн хугацаа дуусахаас үл хамааран үндсэн үнийн 20% тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж хуулийн дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Зээлийн тооцоолол хүргүүлсэн түүнд илүү дэлгэрэнгүй байгаа гэв.

 

2.  Хариуцагч Н.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр О аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 68 зээлийн төв салбараас өөртөө монетон хослол /1,300,000-1,350,000/ үнэлгээтэй эдлэлийг урьдчилгаа /400,000-450,000/ төлөөд үлдэгдэл 900,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сард 182,000 төгрөг төлөх үүрэг хүлээж гэрээ байгуулсан. Энэ хугацаанд амьдралын боломжтой боломжгүй үе таарч 3 удаа төлөлт хийсэн.

1.  2021 оны 04 дүгээр сард 182,246 төгрөг,

2.  2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 350,000 төгрөг,

3.  2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 450,000 төгрөгийг тус тус төлсөн. Хугацааны хувьд хэтэрсэн нь үнэн. Гэвч гэрээнд бичигдсэн үлдэгдэл 900,000 төгрөгийг 982,246 төгрөг болгож төлсөн. Гэтэл одоо дахин 1,381,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдий хугацаа хэтэрсэн ч иргэнийг ингэж хохироож байгаад гомдолтой байна. Тухайн байгууллага бол бараа бүтээгдэхүүний нийт үнээ надаас 100 хувь гаргуулсан байгааг дараах мөнгө шилжүүлсэн хуулгаас харж болно. Би хугацаа хэтэрсэн хүү төлбөрийг зохих хэмжээнд төлнө. Гэвч барааны үнэ хөлсөө дахин 1 нугалсан дүнгээр 1,381,000 төгрөгийн хүү төлж чадахгүй. Хүү гэж ийм мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Н.Х шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: Би анх 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн О аймаг дахь 68 зээлийн төвөөс 1,350,000 төгрөгийг үнэлгээтэй монет нь ээмэг бөгжний хослол авсан. Урьдчилгаанд 450,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 940,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлийн гэрээ хийгдсэн. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эхний төлөлт буюу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн төлөлтийг зээлийн эдийн засагчдаа учир байдлаа хэлж холбогдоод 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн. 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш дараагийн төлөлтөө төлөх гээд байж байтал эрүүл мэндийн ноцтой асуудал үүсээд эмнэлгээр маш удаан хугацаанд явсан. Тэр хоорондоо эдийн засагчтайгаа холбогдоод учир байдлаа хэлж ойлгуулж байсан. Мөн үргэлжлүүлээд миний төрсөн эгчийн охин хөлийн маш том хагалгаанд орох заалттай гадаад улсад хагалгаанд орсон учраа эдийн засагчдаа хэлж ойлгуулаад явж байсан. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эдийн засагч надтай холбогдоод 91676868 дугаараар холбогдож байгаад хоёр дахь төлөлтөө хийсэн. 2022 оны 04 дүгээр сард би цалингийн зээл авч бусад өр төлбөрөө төлөөд боломжоороо 450,000 төгрөгийг төлсөн. Үндсэндээ би Их мөнх наран барьцаалан зээлдэх газраас авсан үнэт эдлэлийнхээ мөнгийг бүрэн өгч хаасан гэж үзэж байгаа. Тиймээс анх авсан үнэт эдлэлийн үнээс давсан мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна. Нийт төлбөрөө төлөөд дуусчихсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 940,000 төгрөгийг 6 сарын хугацаатай гэрээ хийгдсэн үүнийг би хугацаа хожимдож, хугацаа хэтэрснээ ойлгож байна. Маш олон зээлийн эдийн засагч, теллерүүд солигдсон тэр хүмүүстэй холбогдож учир байдлаа цаг тухай бүр нь ойлгуулж хэлж явж байсан. 940,000 төгрөгийг би 982,246 төгрөг болгоод төлчихсөн учраас Их мөнх наран компанид бүрэн төлсөн гэж үзэж байгаа. Их мөнх наран компанид хохирол учруулаагүй гэж бодож байгаа гэв.

3.  Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4-р тал/,

-И*******ар ХХК-аас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 773 дугаартай Б.Эт итгэмжлэл олгох тухай албан бичиг /хэргийн 5-р хуудас/,

-И*******ар ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-Х ХХК, Н.Х нарын 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хэргийн 7-8-р хуудас/,

-Зээлийн хүүгийн тооцоолол /хэргийн 9-р хуудас/,

-И*******ар ХХК-ийн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 10-р хуудас/,

-Х ХХК, Их мөнх наран ХХК нарын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/10 дугаартай зээлийн багц шилжүүлэх гэрээний хуулбар /хэргийн 28-30-р хуудас/,

-салбаруудын үнэт эдлэлийн лизингийн багц шилжүүлэх зээлийн үлдэгдэл /хэргийн 31-36-р хуудас/,

Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-хариу тайлбар /хэргийн 21-р хуудас/,

-Н.Хгийн дансны гүйлгээний баримт /хэргийн 22-23-р хуудас/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  И*******ар нь Х ХХК-ийг төлөөлөн хариуцагч Н.Хд холбогдуулан 1,382,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3.Нэхэмжлэгч талаас Х ХХК нь Н.Хтай 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 940,000 төгрөгийн зээл олгосон. Н.Х нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 182,246 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 350,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 450,000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлснээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 938 хоногийн хугацаа хэтэрсэн тул Н.Хгаас 1,382,902 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

4.Хариуцагч Н.Х нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр О аймаг дахь 68 зээлийн төвөөс 1,350,000 төгрөгийн үнэлгээтэй монетон ээмэг бөгжний хослол авсан. Урьдчилгаанд 450,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 940,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эхний төлөлтийг төлсөн. 2021 оны 04 сараас эрүүл мэндийн асуудал үүссэн. 2022 оны 04 дүгээр сард 350,000 төгрөг, 450,000 төгрөгийг тус тус төлсөн. 940,000 төгрөгийг 982,246 төгрөг болгож төлсөн. Нийт төлбөрөө төлөөд дуусчихсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

5.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Х ХХК, И*******ар ХХК нар нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн багц шилжүүлэх гэрээ байгуулж, Н.Х нарт холбогдох зээлийн багц, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг тус тус шилжүүлсэн байна. /хэргийн 28-36-р тал/

5.2. Мөн И*******ар ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 773 дугаартай албан бичгээр Б.Эт итгэмжлэл олгосон байх ба тус байгууллагыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Х ХХК нь Н.Хтай 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 03/21/03/088 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1,343,900 төгрөгийн үнэт эдлэл худалдан авах зориулалтаар 940,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хэдийгээр талуудын хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан гэх боловч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч Х ХХК нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч Н.Х нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

7.Хариуцагч Н.Х нь 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд 940,000 төгрөгийн хүүнд /сарын 4.5 хувийн хүү 42,300х6 сар/ 253,800 төгрөгийг төлөхөөр байна.

Зохичгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Н.Х нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 182,246 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 350,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 450,000 төгрөгийг төлсөн байна. /хэргийн 9-р тал/

Харин хариуцагчаас гаргаж өгсөн дансны гүйлгээний баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хэргийн 22-23-р тал/

Зээлийн гэрээний эргэн төлөх хуваариар 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 182,246 төгрөг төлөх ёстой байснаас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 182,246 төгрөгийг төлж, 757,754 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Мөн Н.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 350,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 450,000 төгрөг, нийт 800,000 төгрөгийг төлсөн байх ба үндсэн зээлийн үлдэгдэл 757,754 төгрөгт суутгаж, 42,246 төгрөг илүү төлсөн байна.

8.Нэхэмжлэгч нь зээлийн хүүнд 720,036 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байгаа боловч 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 03/21/03/088 дугаартай гэрээнд зааснаар 6 сарын хугацааны хүүгийн төлбөрт нийт 253,800 төгрөг шаардах эрхтэй ба эхний сарын төлөлт хийгдсэн тул үлдэх 5 сарын хугацааны хүү болох 211,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

9.Нэмэгдүүлсэн хүүгийн тухайд 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 03/21/03/088 дугаартай гэрээний 2.1.5-д зээлдэгч нь энэхүү гэрээний 2.1.3-т заасан хугацаанд болон хавсралт №1-т заасан эргэн төлөлтийн дагуу төлөөгүй тохиолдолд зээл төлөх эцсийн хугацаа дуусахаас үл хамааран үндсэн зээлийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Нэхэмжлэгчээс 144,007 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжилсэн тул энэ дүнгээр хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

10. Х ХХК, Н.Х нарын 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Хэрэгт мэдэгдэх ажиллагаа хийгдсэн баримт авагдаагүй хэдий ч Н.Хгаас зээл төлөх талаар удаа дараа шаардаж байсан, хариуцагч Н.Х нь зээл төлүүлэхээр шаардаж байсан талаар маргаагүй, утсаар холбогдож байсан тухай тайлбар өгч байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

11.Иймд хариуцагч Н.Хгаас нэмэгдүүлсэн хүү 144,007 төгрөг, 5 сарын хүү 211,500 төгрөг, нийт 355,507 төгрөгөөс үндсэн зээлд илүү төлөгдсөн 42,246 төгрөгийг суутгаж, 313,261 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,069,641 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Хгаас 313,261 /гурван зуун арван гурван мянга хоёр зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И*******ар ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,069,641 /нэг сая жаран есөн мянга зургаан зуун дөчин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,080 /гучин долоон мянга ная/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Хгаас 10,048 /арван мянга дөчин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгоноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ