| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00098/И |
| Дугаар | 314/ШШ2025/00089 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 314/ШШ2025/00089
| 2025 оны 02 сарын 05 өдөр | 314/ШШ2025/00089 | Өвөрхангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “........................” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................ сумын ................. дугаар баг, “.................” гэх газар оршин суух, Д.................н А....................д холбогдох,
“4,663,128.18 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “..................” ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.А нь манай компанитай 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 135101886 дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны 6015102314 дансанд зээлийг олгосон. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийгхүрч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 7800041637 зээлийн дансны дугаартай, 457,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 6015102314 банкны тоот дансанд олгосон бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 457,000.00 төгрөг, үндсэн хүү 145,363.56, нэмэгдүүлсэн хүү 25,016.06 төгрөг, нийт 636,519.62 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 7100448148 зээлийн дансны дугаартай, 3,560,000.00 төгрөгийн зээлийг 13 сарын хугацаатай сарын 3.6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн 6015102314 банкны тоот дансанд олгосон бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл: 3,111,096.34 төгрөг, үндсэн хүү 860,602.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,409.26 төгрөг, нийт 4,018,108.56 төгрөг болсон. Иймд зээлдэгч Д.А...................с үндсэн зээлийн төлбөрт 3,568,096.34 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,005,966.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,425.32 төгрөг, шимтгэл 9,140 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 4,663,128.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “..................... ББСБ ХХК-д 4,663,128.18 төгрөгийн зээлтэй. Тухайн мөнгөн дүнг 3-6 сар хүртэл 4 хувааж төлж барагдуулна. Үүнд 3 сарын 20-нд 500,000 төгрөг, 4 сард 1,000,000 төгрөг, 5 сарын 10-нд 1,000,000 төгрөг, 6 сард үлдсэн мөнгө болох 2,163,128.12 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч: “..................” ББСБ ХХК нь хариуцагч Д.А................д холбогдуулан “4,663,128.18 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.А бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “....................” ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Намуун-Орших нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “..............” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.А..............д холбогдох “4,663,128.18 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,560.05 төгрөгийн тавин хувь болох 23,815.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 44,780.02 төгрөг, хариуцагч Д.А...................с 44,780.02 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “...................” ББСБ ХХК -нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА