| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0044/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-02-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,
улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,
шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Бү-гийн Д-д холбогдох эрүүгийн 1703000010159 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны ....... дугаар сарын ........-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ..................... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ....... дүүрэг ......... хороо, ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Бү-гийн Д- /РД: ......../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Д- нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед ............ дүүргийн ......... хороо ............. улсын дугаартай “..........” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.1-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 4 настай Б.Ч-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн гаргасан мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жолоочийн үнэмлэх, СD бичлэг зэргийг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмчилгээний зардалд 8.000.000 төгрөг төлсөн. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Б.Д- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017.08.06-ны өдрийн 17.00 цагийн үед өөрийн Т.Клугер маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодон гэр лүүгээ орохоор .........-ийн ........р хороо .......... байрны хойд замаар зүүнээс баруун тийш явж байтал хүн хашгирах шиг болохоор нь баруун тийшээ машинаа зогсоож харчихаад буцаад зам руугаа ортол хүүхэд гэнэт гүйгээд гараад ирсэн. Машин тулж очсон байсан тул урд гуперийн гол хэсгээр мөргөхөд хүүхэд гараа цээжиндээ аваад нилээн хол үсэрч унахад нь машинаа шууд зогсоосон. Би машинаас буугаад хүүхэд дээр очиход тэрээр уйлж байсан. Аав нь хажууд зогсож байсан машинаас гүйгээд ирсэн. Би өөрийн утсаараа 102, 103-т дуудлага өгөхөд түргэн тусламж ирж хүүхдийг аав, ээжийнх нь хамт аваад явсан. Дараа нь цагдаа нар ирж хэргийн газарт үзлэг хийсэн. Би хүүхдийн араас Мөнгөнгүүр эмнэлэг дээр очсон. Ослын үед хүүхдийн дээд уруулнаас цус гарч байсан ба өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Гэхдээ хүүхэд их унжгар байсан. Тухайн үед би 20-30 км орчим цагийн хурдтай машинаа жолоодож явсан. Би хойшоо харчихаад буцаад зам руугаа харахад хүүхэд машины урд тулаад ороод ирчихсэн байсан. Яг хэдэн метрийн зайтай байсныг нь хэлж мэдэхгүй байна. Би хохирогч Б.Ч-ын эмчилгээний зардлын 812.790 төгрөгийн баримттай танилцлаа. Одоогоор 300.000 төгрөг төлсөн. Би хүүхдийн эмчилгээний зардлын хохирлыг барагдуулна. Би хохирогчийн аавд нь “хүүхдийн эмчилгээнд хэрэглэх эм тариаг авч өгье. Оношлогооны газруудаар үзүүлье. хүүхдээ харсны цалин мөнгийг нь төлье, хохирлыг төлье” гэхэд “за тэгье, юм авахаар бол хэлье” гэсэн. Удалгүй хүүхдийн аав Бумдарь над руу залгаад “хүүхдээ шинжилгээнд үзүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь өөрт байсан 300.000 төгрөгийг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 70-72-р хуудас/,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б- 2017.09.14-ний өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манайх ХУД-ийн Эрэлийн байрнаас нүүж байсан юм. Би машиндаа том хүүгээ суулгачихаад охиноо ээж дээр нь үлдээхээр оруулах гэж байхад манай 4 настай охин Ч- ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа гүйтэл хашаан дотор зүүнээс баруун гар тийш чиглэлтэй явж байсан нэг машин манай охиныг мөргөж унагаасан. Би охин дээрээ очоод тэврээд автал охины ухаан хэсэг самуурч байснаа эргээд сэргэсэн. Би жолоочийг “102 дугаарт хурдан дуудлага өг” гэж хэлсэн. Би охиноо байр руугаа гүйж байгааг харсан боловч машин ирж байгааг анзаараагүй. Манайх нүүж байсан машинд багтаагүй учраас урд суудал дээр хүүгээ суулгаад охиноо эргээд гэрт оруулах бодолтой байсан юм. Манайх охиноо 500.000 төгрөгийн хувийн цэцэрлэгт явуулж байгаа. Би охиныхоо ирээдүйд нь маш их санаа зовж байна. Хохирлоо гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
2017.10.10-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг өнгөрч байхад би Эрэлийн байрны гадаа хүү, охины хамт орцныхоо үүдэнд байрлах машин руугаа хамт явсан. Тухайн үед манайх уг байрнаас нүүж байсан ба хүүгээ машинд суулгаж байхад охин эргээд байр руугаа орох гээд зам руу гүйж байхдаа зүүнээс баруун гар тийш чиглэлтэй хурдтай явж байсан машинд мөргүүлсэн. Би охин дээрээ очиж тэврээд нөгөө хүнийг “яаралтай 103, 102-т дуудлага өг” гээд дуудуулсан. Би машин ирж байгааг анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/,
2017.12.22-ны өдөр мэдүүлэхдээ: ...Жолооч Д- манай охины эмчилгээний зардлын хохиролд миний Хаан банкны данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Өөр мөнгө төгрөг төлөөгүй, гомдолтой байна. Би Солонгосын визд материалаа өгсөн байгаа. Виз гарвал охиноо Солонгос авч явж шинжилгээ өгнө гэж бодож байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,
3. Гэрч Ч.С- 2017.10.16-ны өдөр мэдүүлэхдээ: Осол гарсан газар 10 гаран минутын дараа намайг ирэхэд мөргүүлсэн хүүхдийг түргэн тусламж аваад явсан, цагдаа нар ирчихсэн байсан. Осол гарсны дараа Гэмтлийн эмнэлэг дээр очиход хүүхдийн ар гэрийнхэн утсаа аваагүй байсан. Уулзая гэхээр утсаа авахгүй, авсан үедээ хүүхэд зүгээр байгаа” гэдэг байсан. Манай нөхөр одоогоор эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10150 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Ч-ын биед зулай ясны зүүн хэсгээс дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, уруулд няцарсан шарх, гар, хөлд зулгаралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 54-р хуудас/,
5. Мөрдөгчийн 2017.11.13-ны өдрийн магадлагаанд:
- Т.Клугер маркийн ...автомашины жолооч Бү-гийн Д- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
- Явган зорчигч Б.Ч-ын эцэг, эх, асран хамгаалагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дүрэм 13.2.7 дахь заалт “Эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 55-р хуудас/,
6. Замын цагдаагийн албаны 631 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:
1. Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэг, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн байрлал, явган зорчигчийн биед үүссэн гэмтэл, жолооч, гэрчийн мэдүүлэг зэрэгтэй танилцахад “Тоёота Клугер” маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Д- нь МУ-ын ЗХД-ийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн байх үндэслэптэй байна.
2. Явган зорчигч Б.Ч- нь ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй болно. /хх-ийн 59-р хуудас/,
7. Замын цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй гаргасан 687 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж заасан тул энэхүү асуултанд хариулах боломжгүй байна.
2. “Тоёота Клугер” маркийн ...улсын дугаартай автомашины жолооч Б.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, явган зорчигч Б.Ч-ын эцэг эх, асран хамгаалагч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7. ”Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “...5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно” ...гэсэн заалтыг жолооч зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь 5.30 тэмдгийг байрлуулаагүй тул жолооч өөрийгөө хорооллын доторх хөдөлгөөнд оролцож байгаагаа мэдэх боломжгүй байна.
4. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эрэл хотхоны хашаа буюу тухайн нөхцөлийг хорооллын доторхи зам гэж үзэх боломжгүй.
5. Уг замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 5.30-д заасан “Хороолол” -хорооллын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр... гэсэн мэдээллэх тэмдэг байрлуулаагүй байх тул дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
6. Зам тээврийн ослын талаар бичигдсэн “Эрэл” хотхоны хяналтын камерын дүрс бичлэгээс үзэхэд “Тоёота Клугер” маркийн ...улсын дугаартай авто машины жолооч Б.Д- нь хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авч чадсан байх үндэслэлтэй байна. /хх-ийн 64-65-р хуудас/,
8. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-32-р хуудас/,
9. Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 33-р хуудас/,
10. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 36-37-р хуудас/,
11. Ослын талаарх бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 38-39-р хуудас/,
12. Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 81-р хуудас/,
13. Өвчний түүх /хх-ийн 96-102-р хуудас/,
14. Хохирол төлсөн баримт /хх-ийн 107-р хуудас/
15. Шүүгдэгч Б.Д-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- жолоочийн үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73-р хуудас/,
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74-р хуудас/,
- оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 75-р хуудас/,
- Нийслэлийн Амгалан амаржих газрын ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 77-78-р хуудас/,
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-р хуудас/,
- Хан-Уул дүүргийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 82-р хуудас/,
- Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 83-р хуудас/,
- Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дипломын хавсралт /хх-ийн 84-р хуудас/,
- мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ /хх-ийн 85, 93-94-р хуудас/,
- жолоочийн хариуцлагын даатгал гэрээний мэдүүлгийн маягт /хх-ийн 90-91-р хуудас/,
- тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 92-р хуудас/,
- бусад баримтууд /хх-ийн 86-89-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Б.Д-г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Д- нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Эрэл хотхоны замд ...улсын дугаартай “Тоёота Клугер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 4 настай Б.Ч-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн ...Би машиндаа том хүүгээ суулгачихаад охиноо ээж дээр нь үлдээхээр оруулах гэж байхад манай 4 настай охин Ч-р байр руугаа зам хөндлөн гүйтэл хашаан дотор зүүнээс баруун гар тийш чиглэлтэй явж байсан машин манай охиныг мөргөж унагаасан. Би охин дээрээ очоод тэврээд автал охины ухаан хэсэг самуурч байснаа эргээд сэргэсэн. Би жолоочийг “102 дугаарт хурдан дуудлага өг” гэж хэлсэн. Хохирлоо гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
2017.10.10-ны өдөр: ...Манай охины гавлын ясны хугарал, тархины цус хуралт, уруул нь сэтэрсэн, шүд хөдөлсөн, тохой нь шалбарсан байсан. Одоогоор 1 сая гаран төгрөгний зардал гарсан. Мөн осол гарснаас хойш миний ажил цалгардаж, охиныхоо цэцэрлэгийн /хувийн/ тооцоог гаргаж өгөөгүй байгаа. Жолооч нэг л удаа 300.000 төгрөг өгсөн. Өөр тусламж үзүүлээгүй. Би нөгөө талаас 20.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би охиныхоо шинжилгээг бүрэн өгч дуусаагүй. Миний охин машинд хэвлий хэсгээрээ мөргүүлсэн. Энэ нь нуруу, хэвлий, аарцаг хэсэгт гэмтэл учирсан байх магадлалтай. Сүүлд авахуулсан зургаар гавлын яс нь эдгэсэн боловч хамрын хөндийн идээт үрэвсэлтэй болсон гэж байсан. Цаашид юу гарч ирэхийг мэдэхгүй учраас гадагшаа явж шинжилгээ өгүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/,
2. Гэрч Ч.С-гийн ...Осол гарсан газар 10 гаран минутын дараа намайг ирэхэд мөргүүлсэн хүүхдийг түргэн тусламж аваад явсан, цагдаа нар ирчихсэн байсан. Осол гарсны дараа Гэмтлийн эмнэлэг дээр очиход хүүхдийн ар гэрийнхэн утсаа авахгүй байсан. Уулзая гэхээр утсаа авахгүй, авсан үедээ “хүүхэд зүгээр байгаа” гэдэг байсан. Манай нөхөр одоогоор эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10150 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Ч-ын биед зулай ясны зүүн хэсгээс дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, уруулд няцарсан шарх, гар, хөлд зулгаралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 54-р хуудас/,
4. Мөрдөгчийн 2017.11.13-ны өдрийн магадлагаанд:
- Т.Клугер маркийн ...автомашины жолооч Бү-гийн Д- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
- Явган зорчигч Б.Ч-ын эцэг, эх, асран хамгаалагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дүрэм 13.2.7 дахь заалт “Эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 55-р хуудас/,
5. Замын цагдаагийн албаны 631 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:
1. Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэг, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн байрлал, явган зорчигчийн биед үүссэн гэмтэл, жолооч, гэрчийн мэдүүлэг зэрэгтэй танилцахад “Тоёота Клугер” маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Д- нь МУ-ын ЗХД-ийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн байх үндэслэптэй байна.
2. Явган зорчигч Б.Ч- нь ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй болно. /хх-ийн 59-р хуудас/,
6. Бүрэлдэхүүнтэй гаргасан техникийн шинжээчийн 687 дугаартай дүгнэлтэнд:
1. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж заасан тул энэхүү асуултанд хариулах боломжгүй байна.
2. “Тоёота Клугер” маркийн ...улсын дугаартай автомашины жолооч Б.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, явган зорчигч Б.Ч-ын эцэг эх, асран хамгаалагч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7. ”Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “...5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно” ...гэсэн заалтыг жолооч зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь 5.30 тэмдгийг байрлуулаагүй тул жолооч өөрийгөө хорооллын доторх хөдөлгөөнд оролцож байгаагаа мэдэх боломжгүй байна.
4. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эрэл хотхоны хашаа буюу тухайн нөхцөлийг хорооллын доторхи зам гэж үзэх боломжгүй.
5. Уг замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 5.30-д заасан “Хороолол” -хорооллын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр... гэсэн мэдээллэх тэмдэг байрлуулаагүй байх тул дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
6. Зам тээврийн ослын талаар бичигдсэн “Эрэл” хотхоны хяналтын камерын дүрс бичлэгээс үзэхэд “Тоёота Клугер” маркийн ...улсын дугаартай авто машины жолооч Б.Д- нь хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авч чадсан байх үндэслэлтэй байна. /хх-ийн 64-65-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Д- нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Эрэл хотхоны замд ...улсын дугаартай “Тоёота Клугер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.1-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 4 настай Б.Ч-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 41-42, 45-47-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №10150 дугаартай дүгнэлт /хх-54-р хуудас/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 55-р хуудас/, Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №631, 687 дугаартай дүгнэлт /хх-ийн 59, 64-65-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Б.Д-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Д- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад бага насны хүүхдээ харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болгоомжгүй байдал нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Б.Д-г 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Б.Д- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д эмчилгээний зардалд 8.000.000 төгрөг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 106-107-р хуудас/ гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Д-гийн №..... дугаартай В ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг холбогдох байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.