| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Модоогийн Мянганбаяр |
| Хэргийн индекс | 125/2024/0011/З |
| Дугаар | 125/ШШ2024/0040 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 125/ШШ2024/0040
2024 09 16 125/ШШ2024/0040
НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ
ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мянганбаяр *******ын Ховд аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Хүнсний ногоо тариалж байгаа 4 га газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 4 га газарт газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаар тогтоолоор хүлээн авч хянаад.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* миний бие 2024 оны 6 сарын 24-ний өдөр тус шүүхэд “Хүнсний ногоо тариалж байгаа 4 га газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 4 га газарт газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргах”-ыг даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдуулан Хүнсний ногоо тариалж байгаа 4 га газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 4 га газарт газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргахыг даалгасан шийдвэр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын Ховд аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдуулан гаргасан, “Хүнсний ногоо тариалж байгаа 4 га газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 4 га газарт газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР