Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 301/ШШ2025/00036

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     301/ШШ2025/00036

   

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: У хот, Б дүүрэг, . тоотод оршин суух Х овгийн Ц.А

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Ц.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би 1986 онд 10 дугаар анги төгсөөд Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд үтрэмд нормчноор 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай компанид нормчноор 1992 оны 3 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Би хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ажиллаж байсантай холбоотой баримт архивт бүрэн хадгалагдаж үлдээгүй бөгөөд зарим баримт овгийн зөрчилтэй. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Ч нь миний хойд эцэг бөгөөд би сургуульд сурахдаа, ажилд орохдоо Ч.А гэж бүртгэгдэж байсан. Харин иргэний үнэмлэх авахдаа ээж Ц-р овоглосон. Иймд миний Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд үтрэмд нормчноор 1986 оны 8 сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай компанид нормчноор 1992 оны 3 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Ц.А-н төрсний бүртгэлийн лавлагаа /Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн CVL2411070001008352 дугаар лавлагаа/

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 842 тоот, 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 895 тоот тодорхойлолт

- Ч.А-н Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд нормчноор 1988 онд ажиллаж цалин авч байсан талаарх Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 843 тоот цалингийн тодорхойлолт

- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1986 оны 7 сарын 25-ны өдрийн “ЕБС төгсөгчдийг ажилд томилох тухай” 107 дугаар тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 11 сарын 06-ны өдрийн “социалист уралдааны болзол дүгнэх тухай” 180 дугаар тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1990 оны 02 сарын 12-ны өдрийн “төлчдийг шагнах тухай” 23 дугаар тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1991 оны 3 сарын 20-ны өдрийн “ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” 58 дугаар тушаал,

- Архангай аймгийн Төвшрүүлэхийн 8 жилийн сургуулийн 8б ангийн 1983-1984 оны, 10а ангийн 1985-1986 оны хичээлийн жилийн журнал /Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 62 тоот тодорхойлолт/

- Ц.А нь Ч.Б, Ч.М, Ч.Б, Ч.М нарын төрөл садангийн лавлагаа /Нийслэлйин Улсын бүртгэлийн газрын 2025 оны 01 сарын 10-ны өдрийн CVL2511980001000912 тоот, 2025 оны 01 сарын 13-ны өдрийн CVL2511980001001058 тоот, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн CVL2544000001000111 тоот лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 15-ны өдрийн CVL2565010001000012 тоот лавлагаа/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А- хүсэлтээр Ц.Д, С.Ө, Ч.Б, Б.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- 1988 оны 11 сарын 04-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 01/838 тоот албан бичиг

- хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 03-01/6573 тоот лавлагаа/

- Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 03 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Ц.А нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд үтрэмд нормчноор 1986 оны 8 сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай ХК-д нормчноор 1992 оны 3 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Ц.А-н төрсний бүртгэлийн лавлагаа /Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн CVL2411070001008352 дугаар лавлагаа/, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 842 тоот, 2024 оны 11 сарын 28-ны өдрийн 895 тоот тодорхойлолт, Ч.А-н Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд нормчноор 1988 онд ажиллаж цалин авч байсан талаарх Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 843 тоот цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1986 оны 7 сарын 25-ны өдрийн “ЕБС төгсөгчдийг ажилд томилох тухай” 107 дугаар тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 11 сарын 06-ны өдрийн “социалист уралдааны болзол дүгнэх тухай” 180 дугаар тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1990 оны 02 сарын 12-ны өдрийн “төлчдийг шагнах тухай” 23 дугаар тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1991 оны 3 сарын 20-ны өдрийн “ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” 58 дугаар тушаал, Архангай аймгийн Төвшрүүлэхийн 8 жилийн сургуулийн 8б ангийн 1983-1984 оны, 10а ангийн 1985-1986 оны хичээлийн жилийн журнал /Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 62 тоот тодорхойлолт/, Ц.А нь Ч.Б, Ч.М, Ч.Б, Ч.М нарын төрөл садангийн лавлагаа /Нийслэлйин Улсын бүртгэлийн газрын 2025 оны 01 сарын 10-ны өдрийн CVL2511980001000912 тоот, 2025 оны 01 сарын 13-ны өдрийн CVL2511980001001058 тоот, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн CVL2544000001000111 тоот лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 15-ны өдрийн CVL2565010001000012 тоот лавлагаа/, 1988 оны 11 сарын 04-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 01/838 тоот албан бичиг, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 03-01/6573 тоот лавлагаа/, Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 03 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ц.Д, С.Ө, Ч.Б Б.Б нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. “эх Ц-н Ц-д, хүүхэд Х овгийн Ц.А, 1968 тоны 9 сарын 05-нд төрсөн” гэж бүртгэгдсэн төрсний бүртгэлийн лавлагаа /Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 сарын 20-ны өдрийн CVL2411070001008352 дугаар лавлагаа/, “Х овгийн Ц.А нь Б овгийн Ч.Б, Б овгийн Ч.М, Б овгийн Ч.Б, Б овгийн Ч.М нарын эгч” гэсэн төрөл садангийн лавлагаа /Улсын бүртгэлийн газрын 2025 оны 01 сарын 10-ны өдрийн CVL2511980001000912 тоот, 2025 оны 01 сарын 13-ны өдрийн CVL2511980001001058 тоот, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн CVL2544000001000111 тоот лавлагаа, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 сарын 15-ны өдрийн CVL2565010001000012 тоот лавлагаа/, гэрч Ц.Д-н “Би А- багаас нь мэддэг учраас түүний овог, нэрийн талаар сайн мэддэг юм. А-н аавыг Ч ээжийг Х гэдэг. А ээж Х-аа овоглож байгаад сургуульд орохдоо аав Ч-ээ овоглосон юм” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б-н “Би эцэг, эхээс 6-лаа, айлын хамгийн бага. Миний аавыг Ч, ээжийг Ц гэдэг. Би Ц.А, Ч.А, Ч.Б, Ч.М, Ч.М гэсэн ах, эгчтэй. Ц.Анхаа нь миний хамгийн том эгч, бид хоёр нэг эхийн хүүхдүүд, эцэг ондоотой. Миний эгч А сургуульд байхдаа аав Чи-р овоглож байгаад паспорт авахдаа ээж Цэ-р овоглосон учраас А нь төрсөн ах, эгч дүүгээсээ өөр овогтой байдаг” гэх мэдүүлэг, 1988 онд . гэсэн регистр олгохдоо Ч.А нэрээр олгож байсан регистрийн ХААТР-1 маягт, сургуульд сурч байхдаа А нэрээр суралцаж байсан 1983-1984, 1985-1986 оны хичээлийн жилийн ангийн журнал болон хүсэлт гаргагчийн тайлбар зэрэгт үндэслэн Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1986 оны 7 сарын 25-ны өдрийн “ЕБС төгсөгчдийг ажилд томилох тухай” 107 дугаар тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1991 оны 3 сарын 20-ны өдрийн “ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” 58 дугаар тушаал, Ч.А-н Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд нормчноор 1988 онд ажиллаж цалин авч байсан талаарх Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 843 тоот цалингийн тодорхойлолт зэрэг баримтыг хүсэлт гаргагч Ц.А-н ажиллаж байсантай холбоотой баримт гэж үзлээ.

 

4. Хүсэлт гаргагч Ц.А нь 1986 онд 10-р анги төгссөн нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 10 жилийн сургуулийн 10а ангийн журналаар тогтоогддог бөгөөд тэрээр Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “1. 1986 онд ЕБС-ийн 8, 10-р анги төгссөн ХАА-н үйлдвэрлэл дээр илгээлтээр хуваарилагдан ирсэн доорхи нэр бүхий хүмүүсийг YIII/1-нээс ажилд томилон зарим цех салбарт Залуучуудын гавшгайч бригад болгон зохион байгуулан ажиллуулж хүн тус бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсугай. Ч.А нарыг барилгын салбарт нормчноор ... тус тус томилсугай” гэсэн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1986 оны 7 сарын 25-ны өдрийн “ЕБС төгсөгчдийг ажилд томилох тухай” 107 дугаар тушаал, “... Ч.А-г 3 сарын 20-ноос үүрэгт ажлаас чөлөөлж ӨНЗ-д...тус тус томилон ажиллуулсугай.” гэсэн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1991 оны 3 сарын 20-ны өдрийн “ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” 58 дугаар тушаал, Ч.А-н Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд нормчноор 1988 онд ажиллаж авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 сарын 28-ны өдрийн 843 тоот цалингийн тодорхойлолт, “Ч.А, ажилладаг байгууллага-төвийн үтрэм, ажилд орсон он-1986, эрхэлдэг ажил-нормчин, эрхэлж эхэлсэн он-1986, сум-Төвшрүүлэх, 1988-11-14” гэж бүртгэгдсэн хүсэлт гаргагчийн регистрийн ХААТР-1 маягт, “хүн ам, орон сууцны 1989 оны тооллогоор А аймгийн Т сумын төвд оршин суугч Ч.А, эхнэр, нас-20, эмэгтэй, эрхэлдэг ажил-төвийн үтрэм нормчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 03-01/6573 тоот лавлагаа, “Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуй нь 1991-1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болно” гэсэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 01/838 тоот лавлагаа, гэрч Ц.Д-н “Намайг Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд үтрэмд нормчноор ажиллаж байх үед А 1986 онд үтрэмд нормчноор ажилд орсон. А надтай хамт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд үтрэмд нормчноор 1986-1992 он хүртэл буюу тус байгууллагыг хувьчлагдах хүртэл ажилласан. А Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд нормчноос өөр ажил хийж байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч С.Ө-ны “Би Ш.А-г бага байхаас нь мэддэг. А нь эцэг, эхээс 5-лаа. Ц.А надтай хамт Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд үтрэмд хамт ажиллаж байсан учраас би түүний  талаар мэднэ. А нь Төвшрүүлэх суманд 8 дугаар анги төгсөөд Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд 1986 онд ажилд орж 1992 он хүртэл төв үтрэмд будаа малтагчаар ажилласан. Энэ хугацаанд А гэр бүлтэй болоогүй. Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн ажилчид түүнийг А гэж дууддаг байсан. А Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд будаа малтагчаас өөр ажил хийж байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “Намайг Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд тогоочоор ажиллаж байх үед А 1986 онд тус байгууллагын үтрэмд нормчноор ажилд орсон. Тэр үеэс нь би А-г мэддэг болсон. А Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд үтрэмд нормчноор 1986-1992 он хүртэл буюу тус байгууллагыг хувьчлагдах хүртэл ажилласан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

            5. “Бага хангай ХК-ийн баримт шилжиж ирээгүй болно” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 03 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан.

           

Гэрч Ц.Д-н “Төвшрүүлэхийн Сангийн аж ахуй хувьчлагдсаны дараа А Төвшрүүлэх сумын Бага хангай компанид надтай хамт нормчноор 1992-1997 он хүртэл ажилласан. А 1997 оноос үргэлжлүүлэн Бага хангай компанид ажилласан. А Төвшрүүлэх сумын Бага хангай компанид нормчноос өөр ажил хийж байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч С.Ө-ны “1992 онд Төвшрүүлэхийн Сангийн аж ахуй хувьчлагдсаны дараа А надтай хамт Төвшрүүлэх сумын Бага хангай компанид будаа малтагчаар 1992-1995 он хүртэл ажилласан. А Төвшрүүлэх сумын Бага хангай компанид будаа малтагчаас өөр ажил хийж байгаагүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “Төвшрүүлэхийн Сангийн аж ахуй хувьчлагдсаны дараа А Төвшрүүлэх сумын Бага хангай компанид нормчноор 1992-1995 он хүртэл ажилласан. А Төвшрүүлэхийн Сангийн аж ахуй, Бага хангай компанид үтрэмийн нормчноос өөр ажил хийгээгүй” гэх мэдүүлгүүдийг үгүйсгэсэн нотлох хэрэгт авагдаагүй тул хүсэлт гаргагчийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай ХК-д нормчноор 1992 оны 3 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан гэсэн нэхэмжлэлийн шаардлага гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ.

 

            Иймд Ц.А-н Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд үтрэмд нормчноор 1986 оны 8 сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай ХК-д нормчноор 1992 оны 3 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1990 оны 02 сарын 12-ны өдрийн “төлчдийг шагнах тухай” 23 дугаар тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 11 сарын 06-ны өдрийн “социалист уралдааны болзол дүгнэх тухай” 180 дугаар тушаал нь хүсэлт гаргагч Ц.А-н ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овгийн Ц.А-н

- Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд үтрэмд нормчноор 1986 оны 8 сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сарын 01-ний өдөр хүртэл,

- Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай ХК-д нормчноор 1992 оны 3 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА