| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00725/И |
| Дугаар | 301/ШШ2025/00035 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 301/ШШ2025/00035
|
|
301/ШШ2025/00035
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ж сумын А багт оршин суух Т овгийн Ц.П
Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.П нь мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би М.Л-тэй гэр бүл болж 1993 онд гэр бүл болж одоог хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багт мал маллан амьдарч байна. 1993 оноос хойш малын А дансаа жил бүр тоолуулж байсан боловч уг баримт архиваас Ц.П гэж нэр зөрүүтэй гарсан. Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсан боловч малын А данс овог, нэрийн зөрүүтэй үндэслэлээр миний 1995-2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоогоогүй. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Архангай аймгийн Жаргалант суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.П нь 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандсан боловч түүний дээрх хугацааны малын А данс овог, нэрийн зөрүүтэй үндэслэлээр мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн гэв.
3. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 118 тоот тодорхойлолт
- П.Н-н овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа / Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 сарын 09-ний өдрийн CVL2411920001003087 дугаар лавлагаа/
- Ц.Пү нь Ц.Т, Ц.Г нарын ах гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 сарын 06-ны өдрийн CVL2465000001000960, CVL2465000001000961 дүгээр лавлагаа/
- П.Н, П.Р нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, П.Ц-н төрсний бүртгэлийн лавлагаа
- Ц.П-н төрсний бүртгэлийн гэрчилгээ
- Ч.П, М.Л нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ
- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 9 сарын 12-ны 16/01 дүгээр тогтоол,
- Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 32/67 дугаар тогтоол
- Ц.П-д холбогдох 1995-2000 оны мал тоологын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 25-ны өдрийн 664 дүгээр лавлагаа/
- Хүн ам, орон сууцны 1989, 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 9 сарын 10-ны өдрийн 03-06/4971, 03-06/4972 дугаар лавлагаа/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-н хүсэлтээр Б.Н, С.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 01/836 тоот лавлагаа
- П.Н, Ц.Пү нарын төрсний бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн CVL2465000001001518, CVL2465000001001519 дүгээр лавлагаа/
- П.Н, П.Р, П.Ц нарын төрсний ХААТР-11 маягт, Ц.Пү-д холбогдох 1986-11-16 өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21А маягт, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31А маягт, төрөгсдийг бүртгэх анкет / Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 03-01/6581 тоот лавлагаа/
- Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 03/15 тоот тодорхойлолт
- Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 04 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Пү-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Жаргалант суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 118 тоот тодорхойлолт, П.Н-н овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа / Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 сарын 09-ний өдрийн CVL2411920001003087 дугаар лавлагаа/, Ц.П нь Ц.Т, Ц.Г нарын ах гэсэн төрөл садангийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 сарын 06-ны өдрийн CVL2465000001000960, CVL2465000001000961 дүгээр лавлагаа/, П.Н, П.Р нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, П.Ц-н төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.П-н төрсний бүртгэлийн гэрчилгээ, Ч.П, М.Л нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 9 сарын 12-ны 16/01 дүгээр тогтоол, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 32/67 дугаар тогтоол, Ц.П-д холбогдох 1995-2000 оны мал тоологын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 25-ны өдрийн 664 дүгээр лавлагаа/, хүн ам, орон сууцны 1989, 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 9 сарын 10-ны өдрийн 03-06/4971, 03-06/4972 дугаар лавлагаа/, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 01/836 тоот лавлагаа, П.Н, Ц.П нарын төрсний бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн CVL2465000001001518, CVL2465000001001519 дүгээр лавлагаа/, П.Н, П.Р, П.Ц нарын төрсний ХААТР-11 маягт, Ц.П-д холбогдох 1986-11-16 өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21А маягт, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31А маягт, төрөгсдийг бүртгэх анкет /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, хүн ам, орон сууцны 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 03-01/6581 тоот лавлагаа/, Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 03/15 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 04 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Б.Н, С.Б нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагч “Эцгийн нэр Т.Ц, эх Т.Ц төрсөн хүүхэд Ц.П, ихэр биш, эрэгтэй, 1971 оны 12 сарын 05-нд төрсөн, эцэг Т.Ц, эх Т.Ц” гэсэн 1972 оны 01 сарын 26-ны өдрийн 7 дугаар төрөгсдийг бүртгэх анкет, гэрч С.Б-н “П нь эцэг, эхээс 8-лаа. Аавыг нь Ц, ээжийг Цэ гэдэг. Л, Б, Б, П, Э гэсэн ах, эгчтэй. Т, Г гэсэн дүүтэй. Пү надад 2, 3 жилийн өмнө хэлэхдээ би П, Пү гэсэн хоёр өөр нэртэй болчихлоо гэж надад хэлж байсан. Тэгэхэд л би Пү өөр П гэсэн нэртэй болохыг мэдсэн. П-ын төрсөн ах дүүс дотор нь П нэртэй хүн байхгүй. П-н бичиг баримтууд одоо П гэсэн нэрээр бүртгэлтэй байдаг” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэрэгт үндэслэн Ц.П-д холбогдох 1995-2000 оны мал тоологын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 25-ны өдрийн 664 дүгээр лавлагаа/-ыг хүсэлт гаргагч Ц.П-н мал маллаж байсантай холбоотой баримт гэж үзлээ.
4. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Жаргалант сумын Асайт багийн 1995-2000 онуудын баримтыг шүүн үзэхэд Ц.П-д холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 04 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд Ц.П-г 1995-2000 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл тус тус шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч Ц.П нь 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж шийдвэрлүүлснийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн 1995 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.
. регистртэй Ц.П-н 1995-2000 онд тоолуулсан мал тоологын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 25-ны өдрийн 664 дүгээр лавлагаа/, хүсэлт гаргагч Ц.П-н мал маллаж байсан талаар тодорхойлсон “Тус сумын Асайт багийн иргэн Ц.П нь 1995-2000 он хүртэл Асайт багийн Залан гэх газар эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг байсан” гэсэн Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 03/15 тоот тодорхойлолт, “хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор А аймгийн Ж сумын Асайт баг, хөдөөд оршин суугч Ц.П, тэргүүлэгч өөрөө, 1971 оны 12 сард төрсөн, нас-28, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 03-01/6581 тоот лавлагаа, “хүүхэд П.Р, эцэг Ц.П эрхэлдэг ажил-малчин, бүртгэсэн 1995-7-24” гэсэн П.Р-н төрсний ХААТР-11 маягт, “хүүхэд П.Ц, эцэг Ц.П эрхэлдэг ажил-малчин, бүртгэсэн 1998-2-16” гэсэн П.Ц-н төрсний ХААТР-11 маягт, “Ц.П нь 1995-2000 онд хаана ямар байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж байсан нь тодорхойгүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа гаргах боломжгүй болно” гэсэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 01/836 тоот албан бичиг, гэрч Б.Н-н “Би П-тай хамт Архангай аймгийн Жаргалант суманд 1-8 дугаар анги хүртлээ хамт сурсан. П бид хоёр 1990 онд цэргийн албанд явж 1992 онд халагдсан. П цэргээс ирээд 1992 оноос одоог хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багт нутаглаж хувийн малаа маллаж байна. Сургуульд болон цэргийн албанд байхад түүнийг П гэж дууддаг байсан. П надад хэлэхдээ “би П” гэсэн нэртэй болчихлоо гэж хэлж байсан. П өөр нэртэй болохыг нь би сая мэдлээ. П эцэг, эхээс 7, 8-лаа. П-н төрсөн ах, дүүс дотор П нэртэй хүн байдаг эсэхийг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг, гэрч С.Б-н “Миний нөхөр П нь П-н төрсөн ах учраас би П-н талаар сайн мэднэ. Пү-н бичиг баримтууд одоо П гэсэн нэрээр бүртгэлтэй байдаг. П 1992 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1992 оноос одоог хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн Даага гэх газар нутаглаж хувийн малаа маллаж байна. П энэ хугацаанд мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй, Жаргалант сумаас өөр тийшээ шилжиж байгаагүй” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Ц.П-н Архангай аймгийн Жаргалант суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан нь тогтоогдож байна.
Иймд Ц.П-н Архангай аймгийн Жаргалант суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан П.Н-н овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа / Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 9 сарын 09-ний өдрийн CVL2411920001003087 дугаар лавлагаа/, П.Н, П.Р нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, П.Ц-н төрсний бүртгэлийн лавлагаа, Ч.П, М.Л нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 9 сарын 10-ны өдрийн 03-06/4971 дүгээр лавлагаа/ зэрэг баримт нь хүсэлт гаргагч Ц.П-н мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дээрх баримтуудыг үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Т овгийн Ц.П-н Архангай аймгийн Жаргалант суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА