| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00743/И |
| Дугаар | 301/ШШ2025/00037 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 301/ШШ2025/00037
|
|
301/ШШ2025/00037 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ж сумын . багт оршин суух Б овгийн Б.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчнаар 1985-1987 онд ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1989 онд халагдсан. Цэргийн албанаас 1989 онд ирээд үргэлжлүүлэн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчнаар 1992 оны 8 сар хүртэл буюу тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Миний Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, архивд баримт хадгалагдаж үлдээгүй. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд миний Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчнаар 1985 оны 10 сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 9 сарын 30-ны өдрийн 08/2723 дугаар лавлагаа
- Б.Д-н Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1985, 1986, 1987, 1990 онд ажиллаж авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 12 тоот цалингийн тодорхойлолт
- Б.Д-н Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1986, 1987, 1990, 1991, 1992 онд ажиллаж авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 сарын 12-ны өдрийн 934 тоот цалингийн тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч Б.Да-н хүсэлтээр Ш.Х Ц.Г нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 01/861 тоот албан бичиг
- 2011 оны 3 сарын 11-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 02/1232 тоот албан бичиг
- Б.Д-н Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1986, 1987, 1990, 1991, 1992 онд ажиллаж авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 67 тоот цалингийн тодорхойлолт
- Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 08 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Д нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчнаар 1985 оны 10 сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 9 сарын 30-ны өдрийн 08/2723 дугаар лавлагаа, Б.Д-н Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1985, 1986, 1987, 1990 онд ажиллаж авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 12 тоот цалингийн тодорхойлолт, Б.Д-н Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1986, 1987, 1990, 1991, 1992 онд ажиллаж авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 сарын 12-ны өдрийн 934 тоот цалингийн тодорхойлолт, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 01/861 тоот албан бичиг, 2011 оны 3 сарын 11-ний өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 02/1232 тоот албан бичиг, Б.Д-н Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1986, 1987, 1990, 1991, 1992 онд ажиллаж авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 67 тоот цалингийн тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ш.Х Ц.Г нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Б.Д-нн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1986, 1987, 1990, 1991, 1992 онд ажиллаж авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 67 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Ш.Х-н “Б.Д бид хоёр Жаргалант сумын Хоол бригадад өссөн учраас түүний талаар би мэднэ. Б.Д Жаргалант суманд 1984 онд 8 дугаар анги төгсөөд аав Б-хоо хамт Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1985-1992 он хүртэлх хугацаанд сувай хонь малласан. Б.Д цэргийн алба хаасан. Гэхдээ түүний хэдээс хэдэн онд цэргийн алба хаасан гэдгийг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг, гэрч Ц.Г-н “Б.Д Жаргалант суманд 1985 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр гарч аав Б-нхаа хамт Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1985-1987 онд төллөх мал маллаж байгаад цэргийн албанд 1987 онд татагдаж 1989 онд халагдаж ирсэн. 1989 оноос үргэлжлүүлэн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчнаар аав Б-хоо хамт 1992 он хүртэл мал малласан. 1992 онд нэгдэл хувьчлагдсаны дараа Д хувийн малаа малласан. Д нэгдэлд мал маллахаас өөр ажил эрхлээгүй, Жаргалант сумаас өөр тийшээ шилжиж байгаагүй” гэх мэдүүлэг, “Б.Д нь Архангай аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 9 сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэрэгт татагдаж 0230 дугаар ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 9 сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 сарын 26-ны өдрөөс цэргээс халагджээ” гэсэн Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 9 сарын 30-ны өдрийн 08/2723 дугаар лавлагаа болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Б.Д-н Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчнаар 1985 оны 10 сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь тогтоогдож байна.
Иймд Б.Д-н Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчнаар 1985 оны 10 сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Б.Д-н Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчнаар 1985 оны 10 сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА