Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2024/0764

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б. /Өмгөөлөх эрхийн дугаар: №/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б. / Өмгөөлөх эрхийн дугаар: №75/

Хариуцагч: Үндэсний аудитын газрын аудитор Ц., Д. М.,

Хариуцагч: М.,

Хариуцагч: Д.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,

Гуравдагч этгээд: “” ХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: С..

Тус шүүх хуралдаанаар: “Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын -ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 130/АО0053 дугаар актыг хүчингүй болгуулах” маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., Б., хариуцагч Д., С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “.....” ХХК-аас Үндэсний аудитын газрын аудитор Ц., Д. М. нарт холбогдуулан Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын -ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 130/АО0053 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гарган маргаж байна.  

2. Үндэсний аудитын газраас 2022 оны 03 дугаар сарын -ны өдөр 130/АО0053 дугаар “Төлбөр барагдуулах тухай” актыг “   ” ХК-д гаргасан.

2.1. “   ” К-аас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаар албан бичгээр ....” ХХК130/А дугаар актад заасан төлбөрийг барагдуулахаар шаардсан байна.

2.2. Нэхэмжлэгч нь уг төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж Улсын ерөнхий аудиторт 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хандан гомдол гаргасан боловч 2023 оны 01 дүгээр сарын 23-ны дугаар албан бичгээр 130/АО0053 дугаар акт нь үндэслэлтэй гэсэн хариуг өгсөн.

2.3. Иймд Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын -ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 130/АО0053 дугаар актыг хүчингүй болгуулахаар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын -ны өдрийн 130/АО0053 дугаар актад илэрсэн зөрчлийг тодорхойлохдоо: " боловсруулах ийн ******* өртөө хүртэлх км ******* “ гол” ХХК-ийн нийт вагон ,94 тн, “" ХХК-ийн вагон, 44,232 тн ачаа, " " ХХК-ийн вагон 37,66.5 тн ачаа тээвэрлэсэн бөгөөд тус замыг ашигласан дээрх байгууллагуудаас , тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/4 тоот тушаалын дагуу суурь бүтцийн ашиглалтын 1,,,.00 төгрөгийн зам ашиглалтын төлбөр аваагүй алдаа зөрчил илэрсэн" гэж тодорхойлсон.

3.1. Уг актад “ гол” ХХК, “" ХХК, " " ХХК-ийн ачааг тээвэрлэсэн талаар дурдсан байгаа боловч “ гол” ХХК, " " ХХК-ийн ачаа тээврийг хариуцаж гүйцэтгэсэн байгууллага нь "   " ХХК учраас зам ашигласны төлбөрийг төлөх эсэх асуудал зөвхөн манай компанид хамааралтай. "......" К-иас 2022 оны 12 сарын 01-ний өдрийн дугаартай албан тоотоор Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын -ны өдрийн 130/АО0053 дугаартай актад заасан 1,,, /нэг тэрбум долоон зуун гучин хоёр сая долоон зуун дөрвөн/ төгрөг төлөх шаардлагыг ирүүлсэн.

3.2. Манай компани тус төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу Улсын Ерөнхий Аудиторт хандан гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

3.3. Нэг. Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн талаар: Үндэсний аудитын газраас дээрх төлбөрийн актыг тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан Захиргааны үйл ажиллагаанд “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" тусгай зарчмыг зөрчсөн. Тус газраас “     ” К-ийн санхүүгийн тайланд аудит хийхдээ гуравдагч этгээдийн буюу манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргасан байна.

3.3.1. Учир нь тус актаар “          ” К-д үүрэг хүлээлгэсэн хэдий боловч актаар тогтоосон төлбөрийг манай компаниар төлүүлэх үр дагаврыг үүсгэсэн байна. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар манай компани захиргааны акт гаргах ажиллагаанд оролцогч болно. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар Үндэсний Аудитын газар тухайн актыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй. Тодруулбал, уг нөхцөл байдал хэрхэн яаж үүсэв гэдгийг тогтоохдоо дан ганц "      " К бус манай компанийг хамтад нь оролцуулж байж шийдвэрлэх учиртай.

3.3.2. Захиргааны ерөнхий хуулийн 26, дугаар зүйлд зааснаар захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүргийг хуулиар бий болгосон ба сонсох ажиллагааг хэрхэн явуулах талаар зохицуулсан. Энэхүү зохицуулалтаар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар, саналыг гаргуулснаар тухайн акт алдаатай болох нь тогтоогдох нөхцөл байдал ч илэрч болзошгүй тул тухайн актыг гаргахдаа манайд зайлшгүй мэдэгдэж, сонсох ажиллагааг явуулах ёстой байсан.

3.3.3. Ийм ажиллагаа явуулаагүйгээс манай компани төлбөрийн актын тухайд холбогдох байр сууриа илэрхийлэх, холбогдох нотлох баримт гаргаж өгөх боломж олдоогүйгээс үүдэн төлбөрийн акт тогтоогдсон. Хэрэв тухайн асуудлын талаар манай компаниас тайлбар, нотлох баримтыг гаргуулж авсан бол ийм үндэслэлгүй шийдвэр гарахгүй байсан юм.

3.4. Хоёр. Аудитын актад заасан төлбөрийн хэмжээ үндэслэлгүй болох талаар: замын суурь бүтцийн ашиглалтын төлбөрийг тухайн замын өртөг, элэгдэл хорогдол, арчлалт, хамгаалалтын зардал, суурь бүтцийн газрын төлбөр зэрэг “өртөгт суурилсан арга”-р тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “ замын байгууллага нь зүй ёсны монополь болон зах зээл дээр давамгайлсан ажил, үйлчилгээтэй холбоотой замын тээврийн үйлчилгээний хөлс, тарифыг энэ хууль болон Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нийцүүлэн тогтооно” гэж, 1.3.3 дахь хэсэгт: “ замын тээврийн үйлчилгээний үнэ, тарифыг улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хэрэглэгчийн ашиг сонирхлыг харгалзан энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу тогтоож, мөрдөх” гэж, 1.5 дахь хэсэгт: “Тээвэрлэлтэд оролцогчийн тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг Иргэний хууль, замын тээврийн нийтлэг багц дүрэм болон холбогдох бусад эрх зүйн актаар зохицуулна” гэж заасан.

3.4.1. Хуулийн эдгээр зохицуулалтаас харахад замын суурь бүтэц эзэмшигч нь замын ашиглалтын төлбөр шаардахын тулд тээвэрлэлтийн тарифыг үндэслэл болгохоор байна. , тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 0 дугаар сарын -ны өдрийн А/4 дугаар тушаалын аравдугаар хавсралтаар замын "Суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлал”-ыг баталсан. Үндэсний Аудитын газрын 130/AО0053 дугаартай актаар зам ашиглалтын төлбөр 1,,,.00 төгрөг гэж заасан бөгөөд уг төлбөрийг тооцохдоо , тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/4 тоот тушаалыг үндэслэл болгосон талаар тусгасан байгаа боловч уг тушаалыг илт буруу ойлгож хэрэглэсэн байна.

3.4.2. Учир нь уг тушаалд заасны дагуу замын суурь бүтцийн ашиглалтын төлбөрийг тогтоох тохиолдолд нийт захиалсан ачааны тоо хэмжээ, тарифын суурь үндэслэл, замын зориулалт, тухайн замын техник эдийн засгийн үндэслэл зэргийг харьцуулж гаргасан тарифыг үндэслэн тогтоодог. Гэтэл тухайн замын өртөг, элэгдэл хорогдол, арчлалт, хамгаалалтын зардал, суурь бүтцийн газрын төлбөр зэргийг тухайн ******* тээвэрлэгдсэн нийт ачаанд шууд хувааж тогтоосон нь зарчмын алдаа болсон. Зүйрлүүлж хэлбэл тухайн ******* тухайн жилд ганц вагон ачаа явсан гэж үзвэл зам барьсан өртөг, элэгдэл хорогдол, арчлалт, хамгаалалтын зардал, суурь бүтцийн газрын төлбөр зэрэг нийт зардлыг явсан ганц вагон ачааны тээвэрлэгчээр төлүүлэхээр тооцож байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм.

3.4.3. Улсад ашиглагдаж буй замуудын суурь бүтэц ашиглалтын тарифыг харьцуулбал:

д/д

замын байгууллага

Чиглэл

Тариф, төгрөг /1 вагон-км/

Тооцоо

Үндэслэл

1

“ толгой зам” ХХК

толгой

-

5,09.0

1 тн-км 4.2 төг х 69 тн

“ТТТЗ” ХХК-ний 2022.06.24-ний А/4 тушаал “Суурь бүтэц ашиглуулах, тээврийн үйлчилгээний тариф батлах тухай”

толгой

4,519.50

1 тн-км 65.5 төг х 69 тн

“МТЗ” -ний 2022.0.16-ны дугаар тушаал “Ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэмд нэмэлт оруулах тухай”

2

“ын зам”

– йт, й -

5,22.90

1 тн-км 0.022 ам.долл х МБ-ны 2022.12.31-ний ханш 3,444.60 төг х 69 тн

“МТЗ” -ний 2022.0.16-ны дугаар тушаал “Ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэмд нэмэлт оруулах тухай”

3

“ гол” ХХК

- йт

5,000.00

1 вагон-км = 5000 төгрөг

ШӨХТГ-ын 20.10.12-ны дугаар тогтоол “ замын ачаа тээвэр болон суурь бүтэц ашиглалтын тарифыг зөвшөөрөх тухай”

4

“ зам”

– ын-Үүд

3,293.96

Тээврийн орлого ,4.30 сая.төг /шилжүүлсэн сая тн -км

,.20 сая тн -км x1 вагоны ачааны жин 69 тн

/2022 оны тээврийн тарифыг тээсэн нийт ачааны дундаж алслалтаар тооцов./

5

“ ”

- *******

9,02.50

242,200.00 төг x 63% /16. км/2022 онд тогтоосон тариф/

тээврийн хөгжлийн яамны 2022.11.1-ний 03/5364 дугаар албан тоот.

6,720.09

1,,,.00 төг/01 вагон /16. км

Үндэсний аудитын газрын 2022.03.-ний 130/А00053 дугаар акт

3.5. Манай компанийн хувьд “ " -ийн эзэмшлийн замын тээвэрлэлт, арчлалт, хамгаалалт, засвар үйлчилгээний ажлыг “    " -ийн зарласан тендерт оролцон шалгарсны үндсэн дээр гэрээ байгуулан хариуцан гүйцэтгэдэг. “    "  -тай байгуулсан “ боловсруулах ийг хоттой холбосон замын тээвэрлэлт, арчлалт, хамгаалалт, засвар үйлчилгээний ажил гүйцэтгэх гэрээ”-ний Тээвэрлэлтийн харилцааг зохицуулах нэмэлт зүйл, заалт хэсгийн 1.4-т: "Тээвэрлэгч талын 1 вагоны суурь бүтэц ашиглалтын тарифыг Улсад мөрдөгдөж байгаа “” -ийн тарифын мөрдлөгийн дагуу тооцно” гэж заасан.

3.6. Энэ жишиг тарифын дагуу тооцоход ,, төгрөгийн төлбөр төлөхөөр байгаа юм. Харин “    "   -аас 2022 онд тогтоосон тарифын дагуу тооцох  төгрөг төлөх тооцоо гардаг. Тийм учраас “ газрын боловсруулах " -ийн гаргасан тариф /2022 онд/-ын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд замын суурь бүтэц ашигласны төлбөрт   төгрөгийг бүрэн төлсөн.

3.7. Гэтэл Үндэсний Аудитын газрын 130/АО0053 дугаартай актад дээрх тарифаас даруй 7.5-.2 дахин өндөр төлбөр тогтоосон. Энэ нь тээврийн хөлсийг тооцохдоо тарифаар бус өртгөөр тооцсон алдаанаас үүдэлтэй юм. Мөн Үндэсний Аудитын газрын 130/АО0053 дугаартай актад манай компанийг "   "  К-ийн эзэмшлийн км замыг ашиглаж ачаа тээвэрлэсэн мэтээр тусгасан байгаа хэдий ч манайх “  ”   -ийн   өртөөнөөс зөвхөн     зөрлөг хүртэлх 1  км ******* бид өөрсдийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан ачаа тээвэрлэлт хийсэн болно. Аудитын энэ илэрхий алдаанаас харахад шийдвэр гаргахдаа хэт нэг талыг баримталсан, зөвхөн их хэмжээний төлбөр авах л зорилго агуулсныг илтгэж байна.

3.. Дээрх байдлаар Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын -ны өдрийн 130/АО0053 дугаартай акт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байгаа тул тус актыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

4. Хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөл шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзал болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” " ХХК нь Үндэсний Аудитын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц., аудитын менежер Д., “ ” ХХК-ийн захирал М. нарт холбогдуулан "Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын -ны өдрийн 130/AO0053 дугаартай "Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах"-аар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь: Төрийн аудитын тухай хуулийн дугаар зүйлийн .4-т зааснаар "Төрийн аудитын байгууллага энэ хуульд заасан санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно" гэх заалтын дагуу " " К-ийн 20 оны санхүүгийн тайланд "С" ХХК аудитыг гүйцэтгэсэн.

4.2. Дээрх аудитыг гүйцэтгэхдээ Төрийн аудитын тухай хууль, Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар баталсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам", болон бусад холбогдох хууль, дүрэм, журмыг баримтлан төлбөрийн акт тогтоосон. Түүнчлэн Үндэсний Аудитын 2022 оны 03 дугаар сарын -ны өдрийн 130/А00053 дугаартай, 1,,, төгрөг төлөхөөр тогтоосон төлбөрийн акт нь нэхэмжлэгч “М " ХХК-д тавигдсан төлбөрийн акт биш, харин "М " К-д холбогдуулан гаргасан акт юм. Тус акт нь төрийн өмчит компанид холбогдуулан гаргасан акт учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хууль, эрх зүйн зохицуулалт хамаарахгүй болно.

4.3. Нэхэмжлэгч нь Үндэсний Аудитын дээрх актыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 4.2.6-д заасан Захиргааны үйл ажиллагаанд "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах" тусгай зарчмыг зөрчсөн гэсэн байна. Үндэсний Аудитын Газар нь "   " К-д 2022 оны 03 сарын -ны өдөр төлбөрийн акт тогтохоосоо өмнө урьдчилан 20 оны 12 сарын -ний өдрийн дугаар албан бичгээр "Санхүүгийн тайланд аудит хийх тухай" аудитын ажлын захидлыг албан ёсоор хүргүүлж байсан бөгөөд хууль болон дүрэм, журамд заасны дагуу завсрын аудитыг 20 оны 11 сарын 03-ны өдөр ..... болон  ......  замын өртөөн дээр очиж шалгахад тухайн зам ашиглалтад орсон үеэс эхлэн Ган руу тоног төхөөрөмж, түүхий эд материал энэ ******* зөөвөрлөгдөж, үүнээс зам ашиглалтын төлбөр аваагүй байсан.

4.4. Тухайн өртөөгөөр дайрч гарсан 6 вагон 109,561.3 мянган тонн ачаатай болон сул 6 вагон тус тус явсан тоо мэдээг замын өртөөнөөс албан ёсоор авсан. Тус өртөөтэй холбоотой их хэмжээний зардал гаргасан ч явж өнгөрсөн ачаатай болон сул вагоноос зам ашиглалтын төлбөр аваагүйг тогтоон аудитаар илрүүлсэн алдаа, зөрчилтэй асуудлын бүртгэлээр “ ”  К-т танилцуулан,   1  км замын ашиглалтын төлбөрийг нөхөн тооцож авах талаар зөвлөмж өгч, шалгагдагч байгууллагын санал тайлбарыг авч гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

4.5. Мөн 2022 оны 2 дугаар сарын -ны өдрөөс 3 дугаар сарын -ны өдрийн хооронд “ ” К-ийн 20 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж дээрх асуудлыг шийдвэрлэсэн эсэх талаар шалгагдагч байгууллагатай уулзалт хийж баримт, тайлбарыг гаргуулан биет горим, сорил хэрэгжүүлэн ажилласан. Аудитаар тус байгууллага нь замын суурь бүтцийн ашиглалтын төлбөрийг тогтоох, нөхөн төлүүлэх талаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй байсан тул -наас ирүүлсэн дараах хууль эрх зүйн акт, зөвлөмжүүдийг ашиглан тооцоолол хийсэн.

4.6. Тээврийн хөгжлийн яамнаас -т олгосон замын аюулгүй байдалтай холбоотой объектын /A54/ тоот гэрчилгээнд “дагнасан хэрэглээний зам /салбар зам/” гэж төрлийг заасан. тээврийн хөгжлийн яамны 20 оны 11 сарын 12-ны өдрийн 0/506 тоот “ тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны дугаар тушаалаар батлагдсан “Тариф бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ, гэрээний өөрчлөлтийг хянаж, санал, дүгнэлт гаргах” тухай зөвлөмжид дурдсан салбар зам ашиглуулсны төлбөрийг тооцож гаргах аргачлал. тээврийн хөгжлийн яамны Далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хандан тооцооллыг хянуулж, авсан зөвлөмж.

4.7. Аудитаар илэрсэн алдаа, зөрчилтэй асуудлын бүртгэлээр уг алдаа, зөрчил, аудитын байгууллагаас гаргасан шийдвэрийг “М ”  К-ийн холбогдох ажилтнуудад дахин танилцуулж, тэднээр гарын үсэг зуруулан баталгаажуулж, аудитын дүгнэлт, зөрчлийн талаар уулзалт хийж тэмдэглэл хөтөлж тайлбар гаргаж баталгаажуулж жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүнд үндэслэн тар сарын суурь бүтцийн ашиглалтын төлбөрийг аудитын дунд 130/АО0053 дугаартай, тогтоож, 2022 Төгрөгийн төлбөр гаргуулах төлбөрийн акт тогтоосон.

4.. Иймд нэхэмжлэлд дурдсанчлан Үндэсний Аудитын Газар нь Захиргааны хуульд заасан зарчмыг зөрчсөн гэх үндэслэлгүй. "М " К-ийн санхүүгийн тайланд аудит хийхдээ гуравдагч этгээд буюу " " компанийн эрх ашгийг хөндсөн гэсэн нь тус "М " К болон "М " компаниуд нь хууль дүрэм, журмын дагуу төлбөр төлөх, зардал тооцох асуудлаа шийдвэрлэж байсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан болохыг дурдах нь зүйтэй. Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар Үндэсний Аудитын газар тухайн төлбөрийн актыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй байсан гэж нэхэмжлэлд дурджээ.

4.9. Үндэсний Аудитын Газар нь тухайн актыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэх чиг үүргийн дагуу ажиллагаа явуулж, үйл ажиллагаа явагдаж байсан газар дээр нь очиж бодит нөхцөл байдалтай танилцах, холбогдох баримт бичигт дүн шинжилгээ хийх ******* ажиллагаа явуулсны үндсэн дээр маргаан бүхий актыг гаргасан болно. Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1-т заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ" гэх заалтыг баримтлан тухайн актыг тогтоосон байгаа нь маргаанд хамаарах нотлох баримтаар тогтоогдох болно.

4.10. Захиргааны Ерөнхий хуулийн 26, дугаар зүйлд зааснаар захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын тайлбар санал гаргах боломж олгох үүргийг хуулиар бий болгосон ба сонсох ажиллагаа хэрхэн явуулах талаар зохицуулсан гэх гомдлын тухайд: "М"  К-д холбогдуулан гаргасан Үндэсний Аудитын акт нь нийтийн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй юм.

4.11. Өөрөөр хэлбэл "М "  К нь "М " ХХК болон бусад хуулийн этгээдтэй гэрээний дагуу ажиллаж, төрийн өмчийг ашиглуулсны төлбөр тооцоог авах эрхтэй хуулийн этгээдийн хувьд үйл ажиллагаагаа хууль, дүрэм, журамд зааснаар явуулах эрх, үүрэгтэй бөгөөд бусдаас хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах эрхтэй төрийг төлөөлөн ажиллаж буй хуулийн этгээдийн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа нөхцөл байдал байгаа болно. Харин эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд гэж үзвэл төрийг төлөөлөн ажиллаж буй  К нь бусад гэрээ хэлцэл байгуулсан этгээдэд энэ талаар мэдэгдэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

4.12. Тиймээс Үндэсний Аудитын Газар нь сонсох ажиллагааг явуулахдаа "М "  К-д мэдэгдэж, сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулж, төлбөрийн актыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээд гэж өөрийгөө нэрлээд байгаа нь үндэслэлгүй байна. "М "  К нь хууль, дүрэм, журмыг баримтлан хувийн өмчит хуулийн этгээдээс төлбөр гаргуулах, ашиглалтын зардлыг тооцох үүргээ биелүүлээгүй бол тухайн актын төлбөрийг өөрөө хариуцах эсэх нь Үндэсний Аудитын Газарт хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

4.13. Аудитын актад заагдсан төлбөрийн хэмжээ үндэслэлгүй гэж үзэж замын суурь бүтцийн ашиглалтын төлбөрийг тухайн замын өртөг, элэгдэл, хорогдол, арчлалт хамгаалалтын зардал суурь бүтцийн газрын төлбөр зэрэг өртөгт суурилсан аргаар тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэлд дурдсан нь нэхэмжлэгч замыг ашиглах явцад өөрийн хүлээх эрх, үүргийг энгийн вагоноор зорчиж байгаа иргэн, ачаагаа тээвэрлүүлж байгаа, иргэн хуулийн этгээдийн эрх, үүрэг, үйлчилгээгээр тодорхойлж ойлгож байгаа мэт дүр эсгэж байгаа нь үнэхээр харамсалтай байна.

4.14. Учир нь “М " ХХК нь замын тээвэрлэлт хийх, тус замыг бүрэн ашигласны төлбөр төлөх үүрэгтэй болохоо ухамсарлаж, тухайн ашиглалтын явцад гарсан зардлыг өртөгт суурилсан аргаар тооцох ёстой гэдгийг мэдэж байгаа боловч, зориудаар хуулийг гажуудуулж, улсын өмчийг хувийн өмч, бизнесээ явуулах, өргөжүүлэхэд үнэгүй шахуу ашиглах гэсэн явуургүй санаа гаргаж байна гэж ойлгогдохоор байна.

4.. "М " ХХК нь “Мо "  К-ийн эзэмшлийн замын тээвэрлэлт, арчлалт, хамгаалалт, зарласан тендерт оролцон шалгарсны үндсэн дээр гэрээ байгуулан хариуцан гүйцэтгэдэг. “Мо "  К нь “М ” ХХК-тай байгуулсан “  "-ийг хоттой холбосон замын тээвэрлэлт, арчлалт, хамгаалалт, засвар үйлчилгээний ажил гүйцэтгэх гэрээний "Тээвэрлэлтийн харилцааг зохицуулах нэмэлт зүйл, заалт хэсгийн 1.4-т монгол улсад мөрдөгдөж байгаа ХХК-ийн тарифын мөрдлөгийн дагуу тооцно" гэж заасан нь тус гэрээг нэг талын эрх ашгийг дордуулсан буюу төрийн өмчийг үнэгүйдүүлэн хийсэн гэрээ гэж дүгнэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд дээрх санхүүгийн аудит шалгалт хийх мэдэгдэл өгөх, завсрын аудит болон жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудит хийх үед нэхэмжлэлд дурдсан гэрээ байгуулагдаагүй, төлбөр хийгдээгүй байсан болох нь 20 оны 0 дугаар сараас эхлэн 20 оны 12 дугаар сарын сүүл буюу он дуусах хүртэлх хугацаанд “Мо ” ТК-ийн харилцагч байгууллагууд болон , тээвэр хөгжлийн яам, зам -д явуулж байсан албан бичиг баримтуудаас тодорхой харагдана.

4.16. Нэхэмжлэгч гэрээнд заасан жишиг тарифын дагуу тооцоход ,,.00 төгрөгийн төлбөр төлөхөөр байгаа. Харин "М " -аас 2022 онд тогтоосон тарифын дагуу тооцоход 239,11,306.00 төгрөг төлөх тооцоо гардаг. Тийм учраас "Мо " ТК-ийн гаргасан тарифын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд замын суурь бүтэц ашигласны төлбөрт 194,201,23.00 төгрөгийг бүрэн төлсөн гэж хууль, шүүхийн байгууллагыг төөрөгдөлд оруулахуйц санаа зорилготойгоор нэхэмжлэлийн маргаанд холбоогүй цаг хугацааны үйл баримтыг дурдсан байна.

4.. "Мо " ТК-д Үндэсний Аудитын Газраас 20 оны санхүүгийн тайланд аудит хийснээр тус ТК-ийн санхүүгийн алдаа зөрчлийг илрүүлэн, арилгуулахаар 2022 оны 03 сарын - ны өдөр 130/А00053 дугаартай төлбөрийн актыг улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмыг баримтлан гаргасан болно. Уг актыг тогтоохдоо мөрдлөг болгон баримталсан хууль, эрх зүйн актуудыг тайлбарт хавсарган өгч байгаа болно.

4.1. Нэхэмжлэлд Үндэсний Аудитын 2022 оны 03 сарын -ны өдрийн 130/А00053 дугаартай актад манай компанийг "Мо" ТК-ийн эзэмшлийн км замыг ашиглаж ачаа тээвэрлэсэн мэтээр тусгасан хэдий ч манайх зам ХХН-ийн өртөөнөөс зөвхөн ******* зөрлөг хүртэлх 16, км ******* бид өөрсдийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан ачаа тээвэрлэлт хийсэн болно" гэх нэхэмжлэлд дурдсан тайлбараас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зам ХХН-ийн тарифын мөрдлөгөөний дагуу үнэ тарифыг тооцохоор “М ” ТК болон “Мо" компанийн хооронд байгуулсан гэрээ нь илэрхий нэг талын ашиг сонирхлыг дордуулсан, хувийн хэвшлийн хуулийн этгээдэд улсын өмч хөрөнгийг үнэгүйдүүлэн ашиглах боломж олгосон, төсвийн мөнгө уйлдаггүйн жишээг харуулсан гэрээ болохыг үнэлэн үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

5. Гуравдагч этгээд “Мо” ТК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “"Мо" ХХК-ийн нэхэмжлэлтэй Үндэсний аудитын газар (ҮАГ)-ын 2022.03.-ны өдрийн “Төлбөр байндэсний 130/AO0053 дугаартай актыг хүчингүй болгуулах захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох "Мо" ХХК-аас дараах тайлбарыг хүргүүлж байна.

5.1. Манай компанийн 20 оны санхүүгийн тайлангийн аудитыг тоот гурвалсан гэрээний дагуу 2022.02.10-аас 03.-ны өдрийн хугацаанд “ ” ХХК хийж гүйцэтгэсэн. Энэхүү санхүүгийн аудитын хяналт, шалгалтаар "Мо  ******* “ *******” ХХК-ийн вагон ,94 тн, "" ХХК-ийн вагон 44,232.3 тн ачаа, “ *******" ХХК-ийн вагон 37,66.5 MH ачаа тээвэрлэсэн бөгөөд тус замыг ашигласан дээрх байгууллагуудаас , тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/4 тушаалын дагуу суурь бүтцийн ашиглалтын 1,,,.00 төгрөгийн зам ашиглалтын төлбөр аваагүй алдаа зөрчил илэрсэн” гэж үзэн, ҮАГ-аас 2022.03.-ны өдрийн 130/A00053 тоот "Төлбөр барагдуулах тухай" акт тавьсан.

5.2. замын тухайд, Засгийн газрын .01.24-ний өдрийн " боловсруулах ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай" дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулах ийг Дорноговь аймгийн сумтай холбосон тусгай зориулалтын хүнд даацын авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам болон км дэлгэмэл урттай замын бүтээн байгуулалтын ажлыг Хөгжлийн банкны зээлээр хийж гүйцэтгэн, 2019 оны 10-р сард ашиглалтад оруулсан. Сангийн яам болон Уул уурхай, хүнд ийн яамны саналыг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын 2020.10.20-ны өдрийн дугаар тогтоолын дагуу эдгээр хөрөнгийг манай компанийн балансад бүртгэсэн.

5.3. , тээврийн хөгжлийн яам ()-аас 20.04.13-ны өдөр дагнасан хэрэглээний замын обьектын гэрчилгээг манай компанид олгосон. "” ХХК нь манай компанийн эзэмшлийн замаас салаалан өөрийн эзэмшлийн замыг барьж ашиглалтад оруулсан ба уг үргэлжилсэн замын манай эзэмшилд хамаарах хэсгийг төлбөртэй ашиглах талаар гэрээ байгуулан хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцсон. замыг манай компанийн үндсэн хөрөнгөд бүртгэсэн цагаас хойш замыг бусдад ашиглуулахдаа төлбөр, тарифын хэмжээг хэрхэн тогтоох талаар замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох болон бусад мэргэжлийн байгууллагуудад удаа дараа хандаж ажилласан.

5.4. Манай компани -ны мэргэжилтнүүдтэй удаа дараа уулзалт зохион байгуулж, мэргэжлийн байгууллага болох “” -т 20.12. болон 2022.01.26-ны өдрийн албан бичгүүдээр тариф тогтооход мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хүссэн. "” -ийн зүгээс өөрөө суурь бүтцээ ашиглаж, өөрөө тээврээ явуулж, эзэмшдэг байгууллага болохын хувьд замыг ашиглуулах тал дээр манайхтай адил туршлага байхгүй гэж мэдэгдэн, харин замын тарифын мэргэшсэн зөвлөх болон мэргэжлийн байгууллагаар тооцоолол хийлгэхийг санал болгосон.

5.5. Иймээс бид санал болгосон мэргэжлийн зөвлөх этгээдэд хандаж, ЗТХ-ийн сайдын 2020.0.-ны өдрийн А/4 дүгээр тушаалаар батлагдсан “ замын тээврийн нийтлэг багц дүрэм"-ийг үндэслэн замын суурь бүтэц ашиглуулах тарифын тооцоог хийлгэж, улмаар холбогдох хуулийн дагуу уг тооцооллыг хянуулж, санал дүгнэлт гаргуулахаар 2022.10.13-ны өдрийн дугаар албан бичгээр -д хүсэлт хүргүүлсэн. -аас 2022.11.1-ны өдрийн 03/5364 дүгээр албан бичгээр “ замын тээврийн тухай хуульд дагнасан хэрэглээний салбар замын тарифыг тогтоох тухай хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд Иргэний хуулийн дагуу гэрээгээр зохицуулах боломжтой" гэж мэдэгдэн, тодорхой тарифыг тооцон гаргаж, дагаж мөрдөх чиглэл өгсөн.

5.6. Ийнхүү бид тариф тогтоох асуудлыг тодруулахаар бүхий л шаардлагатай арга хэмжээг авч ажилласан бөгөөд шийдвэрлэхэд төвөгтэй, цаг хугацаа шаардсан, үргэлжлэн явагдаж буй процессийн үед ҮАГ-аас томилогдсон аудитын компани дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр тарифыг өөрөө тогтоож, ҮАГ-аас "Төлбөр барагдуулах тухай" акт тавьсан. Манай компани ҮАГ-аас гаргасан дээрх актыг эс зөвшөөрч, Улсын Ерөнхий Аудитор Д. болон ҮАГ-т удаа дараа гомдол, хүсэлт гаргасан. ҮАГ-аас 2022.0.23-ны өдрийн 01/00 дугаар, 2022.10.12-ны өдрийн 01/ дугаар албан бичгүүдээр тээвэр хийсэн компаниар төлбөрөө төлүүлж, “Төлбөр барагдуулах тухай" актын биелэлтийн хангаж ажиллахыг манайд мэдэгдсэн.

5.7. Дээрх шаардлагын дагуу манай компани 2022.09.02-ны өдрийн 01/36 дугаар, 2022.12.01-ний өдрийн дугаар "Төлбөр барагдуулах тухай” албан бичгүүдээр “” ХХК-д хандаж, төлбөрийн актын дагуу 1,,, төгрөгий төвлөрүүлэхийг шаардсан. “” ХХК-аас хийсэн байгууллагын тооцоолж гаргасан 1,,, төгрөгийн тарифыг үндэслэлгүй, зах зээлийн үнээс олон дахин өндөр байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж 2022.09.07-ны өдрийн 2 дугаар албан бичгээр хариу мэдэгдэж, улмаар 2023.02.07-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022.03.-ны өдрийн 130/A0053 тоот төлбөрийн актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

5.. Манай компани өөрийн эзэмшлийн дагнасан хэрэглээний замыг тээвэрлэгч компанид ашиглуулахдаа мөрдөх үнэ, тарифыг хууль тогтоомж, батлагдсан журам, аргачлалын дагуу үнэн зөв, бодитой, өрсөлдөх зарчмыг баримтлан ул суурьтай тооцоход анхаарч, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлт, зөвлөмжийн дагуу тарифыг тогтоож, хуулийн хүрээнд ажилласан. Бид энэ тухайгаа ҮАГ-т удаа дараа хандаж, мэдэгдсэн боловч бидний гомдол, хүсэлтийг тус газраас хүлээж аваагүй тул төлбөрийн актын биелэлтийг хангахаар "" ХХК-иас төлбөрөө барагдуулахыг шаардсан ч тус компани аудитын шалгалт хийсэн байгууллагын тооцоолсон тариф, аргачлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Манай компани -аар зам ашигуулах тарифаа хянуулж, чиглэл авсны үндсэн дээр "” ХХК-иас 20 онд зам ашиглуулсан ,,.60 төгрөгийн төлбөрийг өөрийн дансанд төвлөрүүлсэн болно.“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

6. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас Үндэсний аудитын газрын аудитор Ц., Д., М. нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгчээс “... замын суурь бүтцийн ашиглалтын төлбөрийг тооцохдоо “өртөгт суурилсан арга”-аар тооцох хууль зүйн үндэслэлгүй, ... замын суурь бүтэц эзэмшигч нь замын ашиглалтын төлбөр шаардахын тулд тээвэрлэлтийн тарифыг үндэслэл болгох ёстой, ..., тээвэр хөгжлийн сайдын 2020 оны 0 дугаар сарын -ны өдрийн А/4 дүгээр тушаалаар баталсан “Суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлал”-ыг буруу ойлгож хэрэглэж хэт өндөр тариф тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж, хариуцагчаас: “...“ын газрын боловсруулах ” -ийн 20 оны жилийн эцсийн аудитын тайланд хяналт шалгалт хийхэд өөрийн эзэмшлийн замтай холбоотой их хэмжээний зардал гаргасан ч явж өнгөрсөн ачаатай болон сул вагоноос зам ашиглалтын төлбөр аваагүйг шалгалтаар илрүүлж, ..., тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны дугаар тушаалаар батлагдсан “Тариф бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ, гэрээний өөрчлөлтийг хянаж, санал, дүгнэлт гаргах” тухай зөвлөмжид дурдсан салбар зам ашиглуулсны төлбөрийг тооцож гаргах аргачлалаар актын төлбөрийг тогтоосон, ...нэхэмжлэлд дурдсан нэмэлт гэрээ аудитын шалгалт хийх үед батлагдаагүй, тус гэрээний дагуу төлбөр хийгдээгүй байсан...” гэж тус тус тайлбарлан маргасан.

. Үндэсний аудитын газрын аудиторын 2022 оны 03 дугаар сарын -ны өдрийн 130/А00053 дугаар “Төлбөр барагдуулах тухай” актаар “ын газрын боловсруулах ийн ******* өртөө хүртэлх км ******* ******* ХХК-ийн вагон ,94 тн, “*******” ХХК-ийн вагон 44,232.9 тн ачаа, ******* ХХК-ийн вагон 37,66.5 тн ачаа тээвэрлэсэн бөгөөд тус замыг ашигласан дээрх байгууллагуудаас тээвэр, хөгжлийн сайдын 2020 оны А/4 тушаалын дагуу суурь бүтцийн ашиглалтын 1,,,.00 төгрөгийн зам ашиглалтын төлбөр аваагүй алдаа зөрчил илэрсэн гэж үзэн уг төлбөрийг төсөвт төвлөрүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.

9. , тээвэр хөгжлийн яамнаас “ын газрын боловсруулах ” -д “Дорноговь аймаг ******* сум 3-р баг, ын газрын боловсруулах ба холбох зам / өртөөний 37 дугаар сумаар/, ын бүрэн урт 16775,57, замын ашигт урт 16339,14, ачилт буулгалтын хэсэг, бетон дэртэй, салбар зам дах нийт зам нь 1” гэсэн Дагнасан хэрэглээний зам, талбайн буюу замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын №/А54/ дугаар гэрчилгээ (2 дугаар ХХ, 163 дахь талд)-г 20 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон байдаг.

10. Уг гэрчилгээнээс үзвэл “ын газрын боловсруулах ” нь замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д "дагнасан хэрэглээний зам" гэж эзэмшигчийн өөрийн хэрэгцээг хангах буюу гэрээний үндсэн дээр тодорхой хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан салбар замыг гэж зааснаар дагнасан хэрэглээний зам эзэмшигч, харин мөн зүйлийн 3.1.16."суурь бүтэц эзэмшигч" гэж суурь бүтцийг өмчлөх буюу эзэмших эрхтэй, суурь бүтэц ашиглах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” гэж зааснаар суурь бүтэц эзэмшигч биш болох нь, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон талууд ч үүнтэй маргаагүй, мөн хуулийн 3.1.22."дайвар үйлчлүүлэгч" гэж бусдын эзэмшлийн нийтийн болон дагнасан хэрэглээний замд өөрийн эзэмшлийн агуулах, талбайтай, эсхүл өртөө, зөрлөгийн замд өөр салбар ******* дамжин холбогдож буй нийтийн буюу дагнасан хэрэглээний зам бүхий иргэн, хуулийн этгээдийг гэж зааснаар нэхэмжлэгч компани нь дайвар үйлчлүүлэгч болох нь тогтоогдсон.

11. Түүнчлэн нэхэмжлэгч нь “ын газрын боловсруулах ” -тай боловсруулах ийг хоттой холбосон замын, тээвэрлэлт, арчлалт, хамгаалалт, засвар үйлчилгээний ажил гүйцэтгэх гэрээ, тээвэрлэлтийн харилцааг зохицуулах нэмэлт зүйл заалт бүхий гэрээг тус тус байгуулсан байх ба тус нэмэлт, зүйл заалт гэрээний 1.4-т “Тээвэрлэгч талын 1 вагоны суурь бүтэц ашиглалтын тарифыг улсад мөрдөгдөж байгаа “ зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тарифын дагуу тооцно.” гэж зохицуулсан болох нь мөн тогтоогддог.

12. замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2. "суурь бүтэц" гэж замын шугамын дээд, доод бүтэц болон гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж, өртөө, зөрлөг, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол холбоо, мэдээллийн барилга байгууламж, гарам, хориг хашаа зэрэг техник технологийн иж бүрдлийг”, 3.1.5."салбар зам" гэж сэлгээний болон ачих, буулгах ажил хийх зориулалтаар замын шугам болон өртөөний замаас салбарлаж тавьсан замыг” гэж тус тус тодорхойлж заасан бөгөөд эдгээр хуулийн зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь дайвар үйлчлүүлэгч, “ын газрын боловсруулах ” нь дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч, түүний эзэмшиж буй зам нь хуульд зааснаар салбар зам, нарийвчилбал дагнасан хэрэглээний замд хамаарч байна.

13. Маргаан бүхий актын гол үндэслэл нь , тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 0 дугаар сарын -ны өдрийн А/4 дүгээр тушаалаар баталсан “Суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлал”-ын дагуу салбар зам ашигласны төлбөрийг аваагүй зөрчил гаргасан гэж үзэн дээрх төлбөрийг тогтоосон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг аргачлалын дагуу хариуцагч нар нь салбар зам ашигласан төлбөрийг тогтоогоогүй нь хариуцагчийн бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий актыг гаргахад ашигласан тооцоолол, , тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн албан бичиг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог.

14. Тодруулбал, дээрх сайдын тушаалаар баталсан суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлалаар салбар замын тарифыг тогтоохоор зохицуулаагүй болохыг , тээврийн хөгжлийн яамнаас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03/34 дүгээр албан бичгээр тодорхойлж шүүхэд ирүүлсэн, мөн тус аргачлалын дагуу хариуцагч тооцооллыг хийж маргаан бүхий акт гаргаагүй харин , тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн 0 дугаартай тушаалаар байгуулагдсан Тариф, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ, гэрээний өөрчлөлтийг хянаж санал, дүгнэлт гаргах ажлын хэсгээс гаргасан зөвлөмжийг барьж гаргасан гэж тайлбарладаг.

. Тухайн зөвлөмжийн аргачлалыг батлах ажлын хэсгийн удирдамжийн зорилгод “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ******* аймаг дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын -р нээлттэй хорих ангиас ирсэн хүсэлтийн дагуу “” ХХК-ны салбар ******* дамжин өнгөрч байгаа аж, ахуй нэгжүүдийн нэг вагон тутам ногдуулах тарифт үнэлгээнд санал дүгнэлт гаргахад оршино” гэж зааснаас үзэхэд хариуцагчийн баримталсан гэх зөвлөмж нь дээрх зорилгын дагуу “” ХХК-ны салбар зам түүний тариф үнэлгээнд санал, дүгнэлт гаргасан байхад , тээврийн хөгжлийн яамнаас  “ын газрын боловсруулах ” -д хүргүүлсэн гэх үндэслэлээр тус зөвлөмжийн аргачлалыг ашигласан гэж тайлбарлаж буй хариуцагчийн тайлбар, тооцоолол үндэслэлгүй байна.

16. Учир нь дээрх зөвлөмж нь нэг удаагийн шинжтэй, харьяалагдсан этгээд нь тодорхой, хамаарах салбар зам нь мөн тодорхой бөгөөд анх ажлын хэсэг байгуулагдах болсон зорилго, хамрах хүрээнд л зориулагдсан зөвлөмж, санал, дүгнэлт байхад үүнийг дагаж мөрдөөгүй зөрчил гаргасан гэж буруутган акт тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Төрийн аудитын тухай хуулийн дүгээр зүйлийн .2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж заасантай нийцээгүй.

. Аудитын шалгалт нь хуульд үндэслэж, захиргааны хэм хэмжээний акт, бусад эрх зүйн акт зөрчсөн зөрчилд төлбөрийн акт тогтоохыг хуульчилсан байхад үүнийгээ зөрчин нийтээр дагаж мөрдөх, эсхүл “ын газрын боловсруулах ” -ийн салбар замын ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагаас тогтоосон зөвлөмж, дүгнэлт, тооцон авах аргачлал байхгүй байхад актыг тогтоосон гэж үзэхээр байна.

1. Учир нь замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “ замын тээврийн салбарт шударга бус өрсөлдөөн үүсэхээс сэргийлэх зорилгоор тариф, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ, гэрээний өөрчлөлтийг хянаж, санал, дүгнэлт гаргах” гэж зааснаар ын газрын боловсруулах ” -ын салбар замын ашиглалтын төлбөрийг тогтоох арга аргачлал, зөвлөмж, дүгнэлтийг , тээврийн хөгжлийн яамнаас 20 оны байдлаар батлаагүй, харин дээрх хуулийн заалт болон мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “ замын байгууллага нь зүй ёсны монополи болон зах зээл дээр давамгайлсан ажил, үйлчилгээтэй холбоотой замын тээврийн үйлчилгээний хөлс, тарифыг энэ хууль болон Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нийцүүлэн тогтооно” гэж заасны дагуу 2022 онд тус яамнаас чиглэл өгч, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хянуулан, дагаж мөрдөх зөвшөөрөл авч, дагнасан хэрэглээний салбар замын тарифаа тогтоон 20 оны төлбөр болох ,,.60 төгрөгийг ын газрын боловсруулах ” нь өөрийн дансандаа төвлөрүүлсэн байдаг.

19. Өөрөөр хэлбэл Маргаан бүхий актад үндэслэл болгож буй , тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 0 дугаар сарын -ны өдрийн А/4 дүгээр тушаалаар баталсан “Суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлал”-ын дагуу салбар замын суурь бүтэц, түүний ашиглалтын тарифыг тооцож зөрчил илрүүлсэн гэх боловч уг аргачлалыг баримтлаагүй, уг аргачлалд салбар зам ашигласны төлбөрийг тогтоох талаар зохицуулаагүй гэх , тээврийн хөгжлийн яамнаас шүүхэд ирүүлсэн баримт, мөн тус аргачлал нь төлбөрийг тогтоохдоо өртөг, элэгдлийн зардлыг дайвар үйлчлүүлэгч нарт шууд даатган тооцох аргаар бус суурь бүтцийн зардал, тухайн жилд захиалсан галт тэрэг километрийг үндэслэн тогтоохоор зохицуулсан байгаагаас үзэхэд тогтоогдож байна.

20. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч нар нь маргаан бүхий актыг гаргахдаа ...хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн гэх зөрчлийг зөв тогтоогоогүй, актын үндэслэлд дурдсан хэм хэмжээний актаар төлбөрийг тооцоогүй, тухайн компанид хамааралгүй зөвлөмжийг дагахыг шаардсан, нэхэмжлэгчээс тус зөвлөмж, актыг дагаж мөрдөх үндэслэлгүй байхад дагаж мөрдөөгүй гэж буруутгасан нь хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын -ны өдрийн 130/А00053 дугаар “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.5, 3.1., 7.1, 10.1.4, Төрийн аудитын тухай хуулийн дүгээр зүйлийн .2-т заасныг тус тус баримтлан Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын -ны өдрийн 130/А00053 дугаар “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 4 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

                 Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.МӨНХ-ӨЛЗИЙ