Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 301/ШШ2025/00038

 

 

 

 

 

 

 

 

 

                                 301/ШШ2025/00038

 

 

                                                           Зохигчийн эвлэрлийг баталж

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: А аймгийн Ө сумын Х багт оршин суух Т овгийн Л.А

Хариуцагч: А аймгийн Ө сумын Х багт оршин суух М овгийн Б

Нэхэмжлэлийн шаардлага: 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б-д 2023 оны 10 сарын 28-ны өдөр зодуулж биедээ хөнгөн зэргийн гэмтэл авч байсан. Хариуцагч Б.Б-с хамрын хагалгаанд орсон төлбөрөө гаргуулж авах хүсэлттэй байна. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн 1,500,000 төгрөг гэжээ.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Л.А би хариуцагч Б.Бишрэлтээс нэхэмжилсэн гэм хорын хохирол нийт 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 750,000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч Б би нэхэмжлэгч Л.А-н нэхэмжилсэн 750,000 төгрөгийг 2025 оны 01 сарын 17-ний өдрөөс 2025 оны 01 сарын 31-ний өдрийн хооронд бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцов гэжээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.А хариуцагч Б.Б-д холбогдуулан хохирол нийт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.А нь хохирол нийт 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 750,000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, 750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Б 2025 оны 01 сарын 17-ны өдрөөс 2025 оны 01 сарын 31-ний хооронд бүрэн төлөхийг зөвшөөрч зохигч үүрэг гүйцэтгэх хугацааны талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн эвлэрэл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгөөс 16,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б-с 11,275 төгрөг, улсын орлогоос 11,275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.А-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Л.А хохирол нийт 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 750,000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Б 2025 оны 01 сарын 17-ны өдрөөс 2025 оны 01 сарын 31-ний хооронд төлөхийг зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгөөс 16,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б-с 11,275 төгрөг, улсын орлогоос 11,275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.А-д олгосугай.

 

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА