| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2024/0438/З |
| Дугаар | 128/ШШ2024/0772 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2024/0772
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр, нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нарыг оролцуулан Г.*******ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодолго зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч тал болох ******* боржигон овогт *******ын ******* нь Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын ******* ам ******* тоот хаягт байршилтай *******.25 мкв талбай бүхий ******* эко аялал жуулчлалын зориулалттай газрыг эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ гаргуулахыг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодолго зохицуулалтын газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас баримт ирсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор эс үйлдэхүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан, гэрчилгээ сунгуулах, гэрчилгээ гаргуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдрийн шүүх хуралдаанд эцсийн байдлаар дэмжиж оролцож байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болох”-оор, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”-ээр зохицуулсан.
Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны явцад “...Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэж нэхэмжлэлээсээ татгалзсанаа илэрхийлснээр түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан Г.*******ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодолго зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч Г.*******ээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ