Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-,

шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С- овогт О-ын А-д холбогдох эрүүгийн 1703000010149 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, ээж, дүүгийн хамт Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхтийн ...... дугаар гудамжны ..... тоотод бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхтийн ...... дугаар гудамжны ....... тоотод амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С- овогт О-ын А- /РД:.........../

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.А- нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 00 минутын орчимд П.О-ын эзэмшлийн “Ниссан Пульсар” маркийн ...улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 45 минутын орчимд  Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн Туул хүнсний дэлгүүрийн зүүн талын 314 дүгээр худгийн урд замд П.О-ын эзэмшлийн “Ниссан Пульсар” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон Улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэснийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа автмашин жолоодон явахдаа мөн дүрмийн 21.8-д заасан “Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: е/ “3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр” мөн дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зорчигч 2 настай А.Э-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс

1. Шүүгдэгч О.А- 2017.12.13-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би охин Э-ын хамт  хүнсний дэлгүүр орж юм авах гээд хашаанд байсан ээжийн эзэмшлийн ...улсын дугаартай Ниссан Пулсар маркийн автомашиныг ээжээс зөвшөөрөл авалгүй охиноо урд суудалд жолоочийн хажууд суулгаад би машиныг жолоодоод гарсан. Яармагийн гудамжин дунд байдаг 314 дүгээр худгийн хажуу талын дэлгүүр орох гээд гудамжаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байгаад худгийн урд талд зүүн гар тал руугаа дарж эргээд дэлгүүр рүү буюу ертөнцийн зүгээр баруун зүгт машинаа харуулж тавьсан. Би охиноо машин дотор үлдээгээд дэлгүүрээс чоко пай авч гарч ирээд машинаа асаагаад араагаа солиод урагшаа явах гээд хаазан дээр гишгэсэн чинь машин гэнэт ухарсан энэ үед машины зүүн урд талын хаалга онгойгоод манай охин хаалгаар унах үед би тоормосоо гишгээд охиноо барьж авах гэтэл миний хөл тоормос дээрээс авагдаад машин дахиад ухрахад манай охин хаалгаар уначихсан. Би сандарсандаа шууд машиныг унтраасан. Машинаас буугаад харсан чинь манай охин машины зүүн урд дугуйн доогуур орчихсон байсан би сандраад яах учраа олохгүй зогсож байтал нэг ах ирээд надад тусалж миний охиныг гаргаж өгсөн. Би тухайн үед шоконд ороод охиноо яаж гаргаж авснаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь би ээжийнхээ дэлгүүрийн гадаа ирчихсэн машин дотор сууж байсан ба цагдаа нар ирсэн байсан. Би яагаад ухарсаныг мэдэхгүй байна, машинаа асаагаад хөдлөх гэтэл машин ухраад хаалга онгойсон. Энэ үед манай охин хаалгаар унах гэж байхаар нь би тоормосоо гишгэж зогсоод охиноо барьж авах гээд өндийх үед хөл тоормосны пидал дээрээс авагдаад машин дахиж ухраад манай охин толгойгоороо тонгойж хаалгаар уначихсан. Би уг нь хөлнөөс нь бариад авъя гэж бодоод өндийсөн юм. Би тухайн үед яагаад ухрах араандаа орсныг мэдэхгүй байна. Би машин жолоодох эрхийн үнэмлэхгүй. Надад машин жолоодохыг хүн зааж өгч байгаагүй. Би ээжтэй хамт явж байхдаа хажуунаас нь хараад машин яаж жолооддогийг мэддэг болсон. Би урьд өмнө 2 удаа ээжийн машиныг хашааны гаднаас хашаа руу оруулж тавьж байсан. Ээж Т.Приус машин аваад энэ машиныг унахгүй байсан. Машин хашаан дотор байдаг байсан. Гэрт түлхүүр нь байсан болохоор би ээжээс зөвшөөрөл авалгүй машиныг унаад явсан. Би хөдлөхдөө хүүхэддээ хамгаалалтын бүс зүүлгээгүй, хүүхэд тээвэрлэх зориулалтын суудалд суулгаагүй. Мөн би хаалгаа шалгаж үзээгүй. Гэрийн гаднаас хөдлөхдөө охиноо суулгаад хаалгыг нь хаасан. Дэлгүүрийн гаднаас хөдлөхдөө хаалгаа онгойсон эсэхийг анзаараагүй хөдөлсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/,

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /иргэний нэхэмжлэгч/ П.О- 2017.10.12-ны өдөр мэдүүлэхдээ: Би талийгаач А.Э-ын эмээ нь байгаа юм. Манай том охин А- нь 2014 онд хүнсний технологийн коллежид сурж байгаад сургуульдаа яваагүй. 2015 оны 01  дүгээр сард А- 06 сартай жирэмсэн болчихсон байсан. Жирэмсэн болсноо надаас нууж яваад сүүлд нь мэдээд анхны хүүхэд учраас гаргахаар болж 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр миний зээ охин Э- төрсөн. Манай охин хүүхдээ төрүүлээд гэртээ байдаг байсан. А- нь охиндоо амьнаасаа илүү хайртай бид нарыг ч хүүхэддээ хүргэдэггүй байсан. А- хэнээс жирэмсэн болсноо хэлээгүй тул аав нь ямар хүн байдгийг мэдэхгүй. ...улсын дугаартай Ниссан Пулсар маркийн  автомашин миний эзэмшлийн автомашин байгаа юм. О.А- нь жолооны эрхийн үнэмлэхгүй. Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа явахдаа автомашинаа хашаандаа орхиод, машины түлхүүрийг гэртээ үлдээсэн байсан. Тэгтэл манай охин дэлгүүр орох гээд миний машиныг жолоодож яваад осол гаргасан байсан. О.А- нь хааяа миний машиныг хашаан дотор хөдөлгөөд угаачихсан байдаг байсан. О.А- нь машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож үзээгүй. Хааяа хашааны гаднаас машин жолоодоод хашаа руу оруулчихдаг байсан. Миний охин машин сайн жолоодож чадахгүй тэр өдөр яагаад миний машиныг жолоодож явсныг ойлгохгүй байна. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа явахдаа машинаа хашаандаа орхиод дэлгүүр дээр сууж байсан. Бага охиноо дэлгүүр дээр суулгаад, би халуун усанд орж байтал бага охин над руу залгаад ослын талаар хэлсэн. Би сандраад өөрийн дэлгүүр дээрээ яваад очтол цагдаа, түргэн тусламж ирчихсэн миний зээ охиныг хөргөгчин дээр тавьчихсан байсан. Би зээ охиноо тэвэрч аваад эмчээ туслаач ээ гэсэн чинь эмч найдваргүй нас барсан байна гэхэд нь би шоконд ороод нэг мэдсэн чинь гадаа машинд сууж байсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ослын газар ирж автомашиныг буцааж байрлуулаад үзлэг хийсэн 314 дүгээр худгийн тэнд газар дээр зөндөө цус асгарсан байсан. О.А- надад машин жолоодож гарах талаар юм хэлээгүй. Намайг өглөө ажилдаа гарахад охинтойгоо орондоо хэвтэж байсан. Ийм осол болсонд харамсалтай байна. Зээ охиноо алдчихаад ээжийг нь алдмааргүй байна. Ослын хувьд өөрийн төрсөн охиндоо гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-23-р хуудас/,

 

3. Гэрч Ж.Ж- 2017.10.13-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 40 минутын үед би Яармагийн хуучин эцсийн буудлаас Яармагийн Нүхтийн 15 дугаар гудамж орох гээд 23-79 УБЧ улсын дугаартай Х.Аксент маркийн машинтай Яармагийн Жаргалантын 23 дугаар гудамжаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад гудамжны төгсгөлөөр зүүн гар тийш эргээд ортол 314 дүгээр худгийн урд саарал өнгийн Ниссан Пулсар маркийн автомашин зогсож байсан. Хажууд нь нэг эмэгтэй хүн зогсчихсон “туслаарай” гээд хашгирч байсан. Би машинаа зогсоогоод буугаад очтол тэр эмэгтэй “миний охин”  гээд орилоод, уйлаад байхаар нь “юу болов” гээд хартал машины зүүн урд дугуйны урд талд нэг жаахан хүүхдийн толгой дугуйны урд хэсэгт газартай хавчуулагдсан байсан. Тэр эмэгтэй хүүхдээ тэвэрч авахад хүүхдийн баруун талын шанаанаас нь цус гарч байсан. Би тэр эмэгтэйд “ах нь хамт явах уу” гэхэд “ахаа би өөрөө машинаараа явъя” гээд хүүхдээ аваад машиндаа суугаад явчихсан. Би өөрийн утаснаас 102 руу дуудлага өгч ослын талаар бүртгүүлээд явсан. Би осол болохыг хараагүй. Хүүхдийн толгой машины зүүн урд дугуйны урд талд дугуйнд хавчуулагдсан байсан. Нүүрэн хэсэг нь машины дугуй руу харсан, цээж, хөл нь машин доор баруун талын урд дугуй руу чиглэлтэй хүүхэд машин доор хөндлөн хэвтэж байсан. Хүүхэд ухаангүй байсан. Ямар ч байсан амьсгаатай байх шиг байсан. Толгойны баруун талаас нилээн их цус гарч байсан. Тэр эмэгтэй ганцаараа зогсож байсан...гэх мэдүүлэг./хх-ийн 28-р хуудас/

 

4. Гэрч Ц.М- 2017.12.08-ний өдөр мэдүүлэхдээ: ...О.А- Хан-Уул дүүрэг ..... дугаар хороо Нүхтийн ...... тоот хашаа байшинд ээж, эмээ, дүү, талийгаач охиныхоо хамт амьдардаг байсан. Ниссан Пулсар машиныг ээж нь жолооддог байж байгаад зээлээр Т.Приус машин худалдаж аваад тэр машинаа унахгүй хашаанд нь байдаг байсан. А- жирэмсэн болсноо бид нараас нууж байгаад нилээн том гэдэстэй болоод жирэмсэн болсноо мэдэгдсэн. Анхны хүүхэд нь байсан болохоор хүүхдээ төрүүлж гэртээ хүүхдээ хараад байдаг байсан. А- хүүхэддээ бид нарыг ойртуулахгүй их эрхлүүлдэг байсан. Манай хүүхэдтэй тоглож байгаад хүүхэд нь уйлахаар бөөн юм болно. Охиндоо их хайртай байсан. А-г машин жолоодож байгааг би хараагүй. Тэр өдөр манай дүү хүүгийнхээ дайх үргээх найр хийж байсан болохоор би дүүгийндээ байсан.  Манай дүүгийнд А- охинтойгоо ирэх ёстой байсан ирээгүй. Тэгтэл ийм зүйл болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

 

5. Гэрч Х.У- 2017.12.18-ны өдөр мэдүүлэхдээ: ...Тэр өдөр намайг унтаж байхад А- машин унаад гарсан байсан. А- охинтойгоо ямар нэгэн таагүй харьцаа үүсгэж байгаагүй. Тэрээр охиндоо маш хайртай байсан. Намайг охинд нь хатуу үг хэлэхэд А- уурлаад бөөн юм болдог байсан. Миний охин гээд хэнийг ч охиндоо халдаахгүй, эрхлүүлдэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1980 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаачид гавал тархины ил гэмтэл, толгойн хуйханд урагдсан шарх, цус хуралт, зулгаралт, гавал ясны баруун чамархай хэсгийн цөмөрсөн, орой ясны титэм заадас салсан, суурийн чулуулаг яс, урд, хойд хонхорыг дайрсан шугаман хугарал, тархины баруун дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, духанд урагдсан шарх, зулгаралт, эрүү, зүүн чихний  дэлбээ, хүзүү, баруун хөмсөг, баруун нүдний гадна буланд зулгаралт, хоёр нүдний зовхи, уруулд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шинэ бөгөөд тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач нь 2017.10.06-ны өдрийн 18 цагт цогцосны гадна үзлэг хийх үед нас бараад 4-5 цаг өнгөрсөн буюу тухайн өдрийн 12-14 цагийн үед нас барсан байх боломжтой байна.

6. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай байна. /хх-ийн 40-43-р хуудас/,

 

7. Техникийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Nissan Pulser маркийн ...улсын дугаартай автомашиныг Швейд улсад үйлдвэрлэсэн EWJ94060 маркийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,20kH, баруун талдаа 1,20kH, зөрүү нь 0 хувь /стандарт <20 хувь/, хойд дугуйн тоормос ны хүч зүүн талдаа 0,70kH, баруун талдаа 0,80kH зөрүү нь 12,5 хувь /стандарт <30 хувь/ буюу ажлын тоормос  болон зогсоолын тоормос, тоормосны аппарат битүүмж алдагдаагүй, хэвийн ажиллагаатай стандартын шаардлага хангаж байна. Швейд улсад үйлдвэрлэгдсэн STENHOJ Т-71096 хайчин өргүүр дээр STENHOJ Микро-20/26 хий шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд ангийн үзлэг хийхэд хурдны хайрцаг, кардан дамжуулгын бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга болон гидро систем ажиллахгүй, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй бэхэлгээ нь хэвийн байна. Мөн урд тэнхэлгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -13,8 мм, тэнхлэг тохиргоо алдагдсан байна. Дуут дохио ажиллахгүй байна. БНСУ-д үйлдвэрлэгдсэн MQD-3С маркийн Headlight tester багажаар шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 13500 cd стандартын шаардлага хангаж байна. Харин баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 0 cd, тусгалын тохиргоо алдагдсан байна. /стандарт 10.000-250.000 cd/ Зүүн гар талын гэрлийн тусгал хэвийн, баруун гар талын ойр болон холын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байна. Зүүн гар талын урд, баруун болон зүүн хойд дохионы гэрэл хэвийн ажиллагаатай, баруун гар талын урд дохионы гэрэл байхгүй гэрлийн чийдэн асдаггүй. Урд салхины шил жолооч талдаа цуурсан, шил арчигч хэвийн ажиллагаатай байна. Дугуйны хээний гүний хэмжээг штангенциркуль багаж ашиглан хэмжилт хийж үзэхэд 1,6-3 мм /стандарт суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1,6 мм-ээс багагүй байх/ байна. Дугуйны хийн даралтыг манометр багаж ашиглан үзэхэд 1,7-1,8 кг/см2 байна. Урд тэнхэлгийн хоёр дугуй нь M+S тэмдэглэгээ бүхий дугуй, хойд тэнхэлгийн дугуй нь усан хээтэй зуны улиралд ашиглагдах зориулалттай дугуй байна. Жолооч болон урд зорчигчийг хамгаалах бүс хэвийн, хойд зорчигчийн суудлын хамгаалах бүс байхгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

2. Урд фубер баруун гар талын дугуйрсан булан хэсэгтээ будаг нь халцарсан, баруун гар талын крыло будаг нь гандсан хуучин сэвтэй, урд салхины шил жолооч талдаа цуурсан, баруун гар талын урд дохио нь байхгүй, баруун гар талын хойд крыло замаск хагарч унасан сэвтэй, зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн, баруун гар талын урд дохионы гэрлийн чийдэн тус тус асахгүй, баруун гар талын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, хөдөлгүүрээс их хэмжээний тос гоождог, жолооны механизмын гидро систем ажиллахгүй, урд тэнхэлгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -13,8мм, тэнхлэг тохиргоо алдагдсан, дуут дохио ажиллахгүй, урд салхины шил жолооч талдаа цуурсан зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

3. Дээрх эвдрэл гэмтэл нь ослын өмнө ашиглалтын үед үүссэн байх боломжтой хэдийд үүссэнийг тодорхойлох боломжгүй.

4. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -13,8мм, тохиргоо алдагдсан, жолооны  механизмын гидро систем ажиллахгүй зэрэг эвдрэл, гэмтэл нь автомашиныг жолоодоход хүндрэл учруулах, зам онохгүй байх, шатахуун зарцуулалт ихсэх, дугуйн жигд бус элэгдэлтэнд нөлөөлнө. Баруун гар талын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, холын гэрлийн тусгалын чадал  стандартын шаардлага хангахгүй байгаа нь жолоочид үзэгдэх орчныг хязгаарлах байдлаар нөлөөлөх боломжтой. Тухайн зам тээврийн осол хэрэгт хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй.

5. Уг автомашин нь шингэн дамжуулгын тоормосны системтэй. Тоормос  хэвийн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй битүүмж алдагдаагүй хэвийн байна.

6. Тоормосны шингэн дамжуулгын системтэй. Тоормос  гишгэх үед зам дээр мөр үүснэ.

7. Дурьдагдсан асуултаас гадна хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. /хх-ийн 48-54-р хуудас/, 

 

8. Техникийн шинжээчийн №627 дугаартай дүгнэлтэнд:

1. Nissan Pulser маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан О- овогтой А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдолд: е/ “3 хүртэлх насны хүүхдийг /харгалзах хүнгүй тохиолдолд/ зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр”, 7.17. “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Зорчигч А- овогтой Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.

3. Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйлгүй болно. /хх-ийн 58-59-р хуудас/,

 

9. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9-р хуудас/,

10. Зам тээврийн осол, хэргийн газрын үзэлгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 10-11-р хуудас/,

11. Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14-р хуудас/,

12. Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/,

13. Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/,

14. Бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/,

15. Талийгаач А.Э-ын өмсөж явсан хувцсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19-р хуудас/,

16. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 25-р хуудас/,

17. Талийгаач А.Э-ын төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэл /хх-ийн 26-27-р хуудас/,

18. Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 55-56-р хуудас/,

19. Шүүгдэгч О.А-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд

- төрсний гэрчилгээний хуулбар  /хх-ийн 71-р хуудас/,

- оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 72-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74-р хуудас/,

- суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 75-р хуудас/,

- сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 76-80-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүхээс шүүгдэгч О.А-г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч О.А- нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 00 минутын үед П.О-ын эзэмшлийн “Ниссан Пульсар” маркийн ...улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 45 минутын үед  Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн Туул хүнсний дэлгүүрийн зүүн талын 314 дүгээр худгийн урд замд П.О-ын эзэмшлийн “Ниссан Пульсар” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон Улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэснийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автомашин жолоодон явахдаа мөн дүрмийн 21.8-д заасан “Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: е/ “3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй  тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр” мөн дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөл ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчиж зорчигч 2 настай А.Э-ын амь насыг хохироосон болох нь:

 

 1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-ын ...Би ...улсын дугаартай Ниссан Пулсар маркийн автомашин миний эзэмшлийнх юм. О.А- нь жолоочийн эрхийн үнэмлэхгүй. Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа явахдаа автомашинаа хашаандаа орхиод, машины түлхүүрийг гэртээ үлдээсэн. Тэгтэл манай охин дэлгүүр орох гээд миний машиныг жолоодож яваад осол гаргасан байсан. О.А- нь хааяа миний машиныг хашаан дотор хөдөлгөөд угаачихсан байдаг байсан. О.А- нь машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож үзээгүй. Хааяа хашааны гаднаас машин жолоодоод хашаа руу оруулчихдаг байсан. Миний охин машин сайн жолоодож чадахгүй. Тэр өдөр яагаад миний машиныг жолоодож явсныг ойлгохгүй байна. Би бага охиноо дэлгүүр дээр суулгаад халуун усанд орж байтал бага охин над руу залгаад ослын талаар хэлсэн. Би сандраад өөрийн дэлгүүр дээрээ яваад очтол цагдаа, түргэн тусламж ирчихсэн миний зээ охиныг хөргөгчин дээр тавьчихсан байсан. Би зээ охиноо тэвэрч аваад “эмчээ туслаач ээ” гэхэд эмч “найдваргүй, нас барсан байна” гэхэд нь би шоконд ороод нэг мэдсэн чинь гадаа машинд сууж байсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ослын газар ирж автомашиныг буцааж байрлуулаад үзлэг хийсэн 314 дүгээр худгийн тэнд газар дээр зөндөө цус асгарсан байсан. О.А- надад машин жолоодож гарах талаар юм хэлээгүй. Би зээ охиноо алдчихаад ээжийг нь алдмааргүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-23-р хуудас/,

 

2. Гэрч Ж.Ж-ы ...Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 40 минутын үед 23-79 УБЧ улсын дугаартай Х.Аксент маркийн машинтай Яармагийн Жаргалантын 23 дугаар гудамжаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад гудамжны төгсгөлөөр зүүн гар тийш эргээд ортол 314 дүгээр худгийн урд саарал өнгийн Ниссан Пулсар маркийн автомашин зогсож байсан. Хажууд нь нэг эмэгтэй хүн зогсчихсон “туслаарай” гээд хашгирч байсан. Би машинаа зогсоогоод буугаад очтол тэр эмэгтэй “миний охин” гээд орилоод, уйлаад байхаар нь “юу болов” гээд хартал машины зүүн урд дугуйны урд талд нэг жаахан хүүхдийн толгой дугуйны урд хэсэгт газартай хавчуулагдсан байсан. Тэр эмэгтэй хүүхдээ тэвэрч авахад хүүхдийн баруун талын шанаанаас нь цус гарч байсан. Би тэр эмэгтэйд “ах нь хамт явах уу” гэхэд “ахаа би өөрөө машинаараа явъя” гээд хүүхдээ аваад машиндаа суугаад явчихсан. Би өөрийн утаснаас 102 руу дуудлага өгч ослын талаар бүртгүүлээд явсан. Би осол болохыг хараагүй. Хүүхдийн толгой машины зүүн урд дугуйны урд талд дугуйнд хавчуулагдсан байсан. Нүүрэн хэсэг нь машины дугуй руу харсан, цээж, хөл нь машин доор баруун талын урд дугуй руу чиглэлтэй хүүхэд машин доор хөндлөн хэвтэж байсан. Хүүхэд ухаангүй байсан...гэх мэдүүлэг./хх-ийн 28-р хуудас/

 

3. Гэрч Ц.М-ын ...А-г машин жолоодож байхыг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1980 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаачид гавал тархины ил гэмтэл, толгойн хуйханд урагдсан шарх, цус хуралт, зулгаралт, гавал ясны баруун чамархай хэсгийн цөмөрсөн, орой ясны титэм заадас салсан, суурийн чулуулаг яс, урд, хойд хонхорыг дайрсан шугаман хугарал, тархины баруун дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, духанд урагдсан шарх, зулгаралт, эрүү, зүүн чихний  дэлбээ, хүзүү, баруун хөмсөг, баруун нүдний гадна буланд зулгаралт, хоёр нүдний зовхи, уруулд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шинэ бөгөөд тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач нь 2017.10.06-ны өдрийн 18 цагт цогцосны гадна үзлэг хийх үед нас бараад 4-5 цаг өнгөрсөн буюу тухайн өдрийн 12-14 цагийн үед нас барсан байх боломжтой байна.

6. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай байна. /хх-ийн 40-43-р хуудас/,

 

5. Техникийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Nissan Pulser маркийн ...улсын дугаартай автомашиныг Швейд улсад үйлдвэрлэсэн EWJ94060 маркийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,20kH, баруун талдаа 1,20kH, зөрүү нь 0 хувь /стандарт <20 хувь/, хойд дугуйн тоормос ны хүч зүүн талдаа 0,70kH, баруун талдаа 0,80kH зөрүү нь 12,5 хувь /стандарт <30 хувь/ буюу ажлын тоормос  болон зогсоолын тоормос, тоормосны аппарат битүүмж алдагдаагүй, хэвийн ажиллагаатай стандартын шаардлага хангаж байна. Швейд улсад үйлдвэрлэгдсэн STENHOJ Т-71096 хайчин өргүүр дээр STENHOJ Микро-20/26 хий шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд ангийн үзлэг хийхэд хурдны хайрцаг, кардан дамжуулгын бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга болон гидро систем ажиллахгүй, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй бэхэлгээ нь хэвийн байна. Мөн урд тэнхэлгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -13,8 мм, тэнхлэг тохиргоо алдагдсан байна. Дуут дохио ажиллахгүй байна. БНСУ-д үйлдвэрлэгдсэн MQD-3С маркийн Headlight tester багажаар шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 13500 cd стандартын шаардлага хангаж байна. Харин баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 0 cd, тусгалын тохиргоо алдагдсан байна. /стандарт 10.000-250.000 cd/ Зүүн гар талын гэрлийн тусгал хэвийн, баруун гар талын ойр болон холын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байна. Зүүн гар талын урд, баруун болон зүүн хойд дохионы гэрэл хэвийн ажиллагаатай, баруун гар талын урд дохионы гэрэл байхгүй гэрлийн чийдэн асдаггүй. Урд салхины шил жолооч талдаа цуурсан, шил арчигч хэвийн ажиллагаатай байна. Дугуйны хээний гүний хэмжээг штангенциркуль багаж ашиглан хэмжилт хийж үзэхэд 1,6-3 мм /стандарт суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1,6 мм-ээс багагүй байх/ байна. Дугуйны хийн даралтыг манометр багаж ашиглан үзэхэд 1,7-1,8 кг/см2 байна. Урд тэнхэлгийн хоёр дугуй нь M+S тэмдэглэгээ бүхий дугуй, хойд тэнхэлгийн дугуй нь усан хээтэй зуны улиралд ашиглагдах зориулалттай дугуй байна. Жолооч болон урд зорчигчийг хамгаалах бүс хэвийн, хойд зорчигчийн суудлын хамгаалах бүс байхгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

2. Урд фубер баруун гар талын дугуйрсан булан хэсэгтээ будаг нь халцарсан, баруун гар талын крыло будаг нь гандсан хуучин сэвтэй, урд салхины шил жолооч талдаа цуурсан, баруун гар талын урд дохио нь байхгүй, баруун гар талын хойд крыло замаск хагарч унасан сэвтэй, зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн, баруун гар талын урд дохионы гэрлийн чийдэн тус тус асахгүй, баруун гар талын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, хөдөлгүүрээс их хэмжээний тос гоождог, жолооны механизмын гидро систем ажиллахгүй, урд тэнхэлгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -13,8мм, тэнхлэг тохиргоо алдагдсан, дуут дохио ажиллахгүй, урд салхины шил жолооч талдаа цуурсан зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

3. Дээрх эвдрэл гэмтэл нь ослын өмнө ашиглалтын үед үүссэн байх боломжтой хэдийд үүссэнийг тодорхойлох боломжгүй.

4. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -13,8мм, тохиргоо алдагдсан, жолооны  механизмын гидро систем ажиллахгүй зэрэг эвдрэл, гэмтэл нь автомашиныг жолоодоход хүндрэл учруулах, зам онохгүй байх, шатахуун зарцуулалт ихсэх, дугуйн жигд бус элэгдэлтэнд нөлөөлнө. Баруун гар талын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, холын гэрлийн тусгалын чадал  стандартын шаардлага хангахгүй байгаа нь жолоочид үзэгдэх орчныг хязгаарлах байдлаар нөлөөлөх боломжтой. Тухайн зам тээврийн осол хэрэгт хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй.

5. Уг автомашин нь шингэн дамжуулгын тоормос ны системтэй. Тоормос  хэвийн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй битүүмж алдагдаагүй хэвийн байна.

6. Тоормосны шингэн дамжуулгын системтэй. Тоормос  гишгэх үед зам дээр мөр үүснэ.

7. Дурьдагдсан асуултаас гадна хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. /хх-ийн 48-54-р хуудас/, 

 

6. Техникийн шинжээчийн №627 дугаартай дүгнэлтэнд:

1. Nissan Pulser маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан О- овогтой А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдолд: е/ “3 хүртэлх насны хүүхдийг /харгалзах хүнгүй тохиолдолд/ зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр”, 7.17. “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Зорчигч А- овогтой Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.

3. Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйлгүй болно. /хх-ийн 58-59-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.А-г авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 9 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ялаар сольж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн 2 жилийн хорих ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба

шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар О.А-г ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч О.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч энэ гэмт хэргийн улмаас 2 настай А.Э-ын амь насыг хохироосон ба гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгч О.А-г ялаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.А- нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 00 минутын үед П.О-ын эзэмшлийн “Ниссан Пульсар” маркийн ...улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 45 минутын үед  Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн Туул хүнсний дэлгүүрийн зүүн талын 314 дүгээр худгийн урд замд П.О-ын эзэмшлийн “Ниссан Пульсар” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон Улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэснийг зөрчсөн, мөн дүрмийн 21.8-д заасан “Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: е/ “3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй  тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр” мөн дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөл ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 2 настай А.Э-ын амь насыг хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-, гэрч Ж.Ж-, Ц.М- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1980 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №627 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч О.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял оногдуулах нь зүйтэй байна.

 

        Шүүгдэгч О.А- нь 2 өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэг тус бүрд нь ял оногдуулж, эдлэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.А- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.