| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2024/0087/З |
| Дугаар | 128/ШШ2024/0786 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2024/0786
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Л.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: "*******" ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ч.,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г. нарын хоорондын газар ашиглах эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******0*******3 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “*******” ХХК-д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гарган маргаж байна.
*******. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн тоот тушаалаар "*******" ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн аманд *******0035мкв газрын ашиглах эрх олгосон.
*******.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******0*******3 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалаар "*******" ХХК-д ашиглуулахаар олгосон газрын ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй гэсэн үндэслэлээр *******0035 мкв газрын ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
*******.*******. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас *******0*******3 оны 09 дүгээр сарын *******5-ны өдрийн тоот албан бичгээр "*******" ХХК-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна.
*******.3. "*******" ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан *******0*******3 оны 10 дугаар сарын *******0-ны өдөр "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******0*******3 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах, "*******" ХХК-д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох" тухай нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч "*******" ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компанид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын амны тусгай хамгаалалттай газарт "Аялал жуулчлалын төв" байгуулах зөвшөөрлөөр дугаар бүхий газар ашиглах гэрчилгээ олгогдсон.
3.1. Бидний зүгээс газар эзэмших гэрчилгээ олгогдсон цагаас хойш газрыг зориулалтын дагуу тасралтгүй ашиглаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг баримтлан татвараа тогтмол төлж, түүнчлэн Байгаль орчны яамны төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай хамтран үнэлгээ хийлгэн төсөл боловсруулж, түүний дагуу амралтын барилга байшин, зам талбай барьж тохижуулах зэргээр ашигласаар ирсэн билээ. Гэтэл *******0*******3 оны 09 дүгээр сарын *******6-ны өдөр Монгол шуудан ХК-иар дамжуулан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас "... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******0*******3 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалаар аманд *******0035 мкв газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
3.*******. ******* ******* ХХК-ийн төлөөлөл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах гэрээ, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг *******0*******3 оны 10 дугаар сарын 0*******-ны өдрийн дотор хүлээлгэн өгнө үү. Хавсралтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******0*******3 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалын хуулбарыг хүргүүлэв" гэх албан мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. Дээрх албан мэдэгдэлд хавсарган ирүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******0*******3 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалд "******* *******" ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны *******0*******3 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн *******0035 мкв газрын ашиглах эрхийг дуусгавар болгосугай гэсэн байх бөгөөд газрыг ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай бидэнд огт мэдэгдээгүй, дуусгавар болсон болохыг *******0*******3 оны 09 дүгээр сарын *******6-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан бичгийг хүлээж авахдаа мэдлээ. Манай компанийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.3. Тодруулбал: Сонсох ажиллагаа хийгээгүй талаар:Захиргааны ерөнхий хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасны дагуу Байгал орчин, аялал жуулчлалын яамнаас манай компанид ашиглахаар олгосон газар ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргах гэж буйгаа бидэнд мэдэгдэж, тайлбар, санал авах сонсох ажиллагааг явуулалгүйгээр шийдвэр гаргасан байна.
3.4. Захиргааны ерөнхий хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д "Захиргааны шийдвэр гаргах байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно", *******7.*******-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ" гэж тус тус заасан. "*******" ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тушаалын дагуу "Аялал жуулчлалын төв” байгуулах зөвшөөрлөөр дугаар бүхий газар ашиглах гэрчилгээний эзэмшигчийн хувьд эл хуулийн заалтад тусгагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд билээ.
3.5. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт буюу *******0*******3 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн *******6, *******7 дугаар зүйлүүдэд заасныг бүхэлд нь зөрчсөн шийдвэр гаргасан. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******0*******3 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.
3.6. Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй хууль бус болохын хувьд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******0*******3 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг дуусгавар болгохдоо "...******* ХХК-д ашиглуулахаар олгосон газрын ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй” гэж үндэслэлээ тодорхойлжээ. Гэтэл ******* компанийн зүгээс газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу удаа дараа гаргаж байсан боловч бидний гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасаар байгаа. Иймд "*******" ХХК-д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Бид газрын гэрчилгээ дуусахаас 8 сарын өмнө албан хүсэлт өгсөн. Энэ нь бид материал хангуулах бүрэн боломжтой байсан хугацаанд албан хүсэлт өгсөн байна. Тухайн үед албан хүсэлтийн хариу өгөөгүй. Ямар шийдвэр гарах нь мэдэгдэхгүй, материал бүрдүүлэлтийг хангуулах хугацаа ч өгөөгүй гэнэт газар цуцална гэдэг нь бидэнд боломж олгохгүйгээр шууд хураан авч байна гэж ойлгож байна. Тухайн үед манайхыг цуцлах ямар үндэслэлээр цуцлах гэж байсан гэдгийг гаргах ёстой. Бид газар дээрээ үйл ажиллагаагаа зориулалтынх нь дагуу явж байна. *******015 оны 1******* дугаар сарын 31-ний байдлаар газрын төлбөр тооцооны үлдэгдэлгүй байна.
4.1. Манай компани мөнгөгүй байсан ч байгаа хөрөнгөөр бүтээчихсэн байгаа амрагч хүлээн авах байр, барилга байгууламжийнхаа хүчин чадлаар бид амрагчдыг хүлээж аван ажиллуулах бүрэн боломжтой байсан. Энэ нөхцөлд санхүүгийн чадвартайг нотлох шаардлага байхгүй. Бид уг үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой байхад бидэнд ямар ч хариу өгөөгүй, цуцлах ямар ч үндэслэлгүй байсан учраас цуцлахгүйгээр цаг хугацаа алдаж явсаар өнөөдөр биднийг газрын гэрчилгээг сунгуулах хүсэлт өгөөгүй учир цуцалсан гэж үзэж байна. Бид үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах саналтай байгаа тул гэх агуулгыг эрхийг сунгах гэж ойлгохгүй гэж яриад байна.
4.*******. Бид ******* га газар нэмээд 4 га газар дээр Газрын хил хязгаарыг нэмэх юм уу хасах кадастрт өөрчлөлт оруулах үед өөрчлөлт оруулсан кадастраар шинэ газрын гэрчилгээ гаргаж, гэрчилгээ нь 5 жилийн хугацаатай гарч ирдэг. ******* га газрыг нэмэхдээ *******016 онд газрын гэрчилгээг нь дуусахаар гаргана гэж байхгүй. ******* га газар нэмэгдээд газрын гэрчилгээ гарч ирвэл *******015 оны 10 сарын *******6-аас хойш 3 сарын дараа газрын гэрчилгээ гарахад *******016 оны 01 дүгээр сараас *******0*******1 оны 1 дүгээр сар хүртэлх газрын гэрчилгээ гарна. Иймд ******* га газар нэмээд бид үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулъя гэдэг нь дахиад 5 жил үйл ажиллагаа явуулъя гэдэг үгтэй ямар ч ялгаа байхгүй. Үргэлжлүүлж үйл ажиллагаа явуулах саналтай талаар тодорхой бичсэн байхад энийг шийдвэрлэж өгөөгүй. Газрыг цуцлах гэхээр цуцлах үндэслэл олдохгүй байсан учраас өдий болтол газрыг цуцлахгүй явсаар сүүлдээ газар сунгах материалын бүрдлийг хангуулах хугацаа ч өгөхгүйгээр албан хүчээр цуцалж байна гэж харагдаж байна.” гэв.
5. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******0*******3 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн *******7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн гарсан. Мөн тус тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны *******0*******3 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналд дурдсанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай тушаалаар олгогдсон газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
5.1. Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн *******008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай тогтоолын 1.10. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
5.*******. Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа ******* жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн ******* жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан байдаг. Иймд нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ******* жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******0*******3 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаал үндэслэлтэй байх тул "*******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тухайн газрыг *******004 онд ашиглаж эхлэн *******016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нэмэлтээр сунгасан байдаг. Үүнээс өмнө нэхэмжлэгч газраа сунгуулах хүсэлт огт гаргаж байгаагүй. Нотлох баримт судлахад *******015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *******, *******015 оны 04 дүгээр сарын 14-ний ******* гэсэн ******* баримтыг судаллаа. Судлах явцад ******* га газар нэмээд олгоод өгөөч, туслалцаа дэмжлэг үзүүлээч гэсэн агуулгатай хүсэлт гаргасан, Энэ хүсэлтийг шийдээгүй байж магадгүй. Гэвч хүсэлтэд нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг нэмэлт газар өгчихвөл газрын гэрчилгээ сунгагдчих байсан гэж ярьсан.
6.1. Хэдий тийм байсан ч сунгах хүсэлт гаргадаг хуулийн заалттай. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ гэж байгаа юм. Бүрдүүлэх бичиг баримтууд нь газрын гэрчилгээ, газрын төлбөр төлсөн баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гарсан дүгнэлтийг хэрэгжүүлэх талаар тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ. Эдгээр баримтуудыг огт хавсаргаж өгсөн талаар архивд байдаггүй, нэхэмжлэгчид ч байдаггүй. Дэмжих бичиг хүссэн хүсэлтээ удаа дараа газар сунгаж өгөөч гэж ярьсан мэтээр тайлбарлаж яриад байна. Эсвэл аль нэг даргын өрөөнд оруулаад өгчихдөг байсан.
6.*******. Төрийн ажил нь архив, бичиг хэргийн хөтлөлтийн журамтай, тусдаа хуультай, хууль дүрмийн дагуу бүртгэгдэж архивлагдаж явдаг. Үүнд хүсэлт хаягдана гэдэг ойлголт байхгүй. Бичгээр харьцсан зүйл байхгүй байна. Газар сунгах талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн тайлбартаа *******016-*******018 онуудад хөрөнгө оруулагчид газрын гэрчилгээг сунгуулаагүй байна гэдэг асуудал яриад байдаг. Тухайн үед газрын гэрчилгээний хугацаа дууссан гэдгийг мэдээд байдаг ч, сунгах үйлдэл огт хийхгүй явсаар *******0*******3 оныг хүргэсэн. Иймд газар сунгах хүсэлт өгөөгүй учраас *******0*******3 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэл талаас ямар нэг үйлдэл хийлгүй 7 жил өнгөрчхөөд байхад тушаал гарах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
6.3. Мөн ******* дахь нэхэмжлэлийн шаардлага нь гэрчилгээ сунгахыг даалгахыг шаардсан. Уг шаардлагын хувьд *******016 онд гаргах ёстой байсан байх. Магадгүй тухайн үед хүсэлтээ өгөөд тэрийг нь шийдэхгүй бол ямар нэгэн эс үйлдэхүй гаргаад ямар хариу өгөхгүй байсан бол түүнд нь харин гомдол гаргаж явбал илүү зохимжтой байсан. Гэтэл ямар нэгэн үйлдэл хийгээгүй байж албан бичгээр хандсан, албан ёсны хүсэлт гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд сунгуулах нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагдаагүй. Мөн нэхэмжлэлийн хувьд анхнаасаа шүүх хүлээж авах ёсгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү“ гэв.
7. Иргэдийн төлөөлөгч Э.Э******* шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Газар эзэмших зөвшөөрлөө хугацаанд нь сунгаагүй, зөвшөөрөлгүй ******* га газар авсан, хууль, дүрэм журмын дагуу цаг хугацаанд нь зөвшөөрөл болон эзэмших эрхийг сунгаагүй тул буруутай” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
8. "*******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******0*******3 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах, "*******" ХХК- д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгчээс “...Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй, Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу удаа дараа гаргаж байсан боловч газар ашиглах эрхийн хугацааг сунгалгүйгээр хууль бус шийдвэр гаргасан...” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө хуульд зааснаар сунгуулах хүсэлтийг гаргаагүй, ...албан ёсны цахим хуудсаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн” гэж тус тус тайлбарлан маргасан.
10. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******0*******3 оны 08 дугаар сарын 15- ны өдрийн дугаар тушаалаар "*******" ХХК-д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
11. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай *******0*******3 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар мөн хуулийн 35 дугаар зүйлийн ******* дахь хэсгийг өөрчлөн найруулсан, түүнчлэн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай *******0*******3 оны 1******* дугаар сарын 07-ны өдрийн хуулиар мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан байх бөгөөд энэ хэргийн үйл баримтын хувьд тухайн зохицуулалтуудын урьд мөрдөгдөж байсан зохицуулалтыг хэрэглэнэ.
1*******. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, гэж, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж тус тус зохицуулсан.
13. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахдаа газар ашиглагч нь эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эрх бүхий этгээд буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд эсхүл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар дамжуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөр төлсөн баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсарган Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргахаар, тус захиргаанаас газар ашиглах эрхийг сунгуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад уламжилхаар байна.
14. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн тоот тушаалаар "*******" ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн аманд *******0035 мкв газрын ашиглах эрх олгож, гэрээ байгуулан, *******004 оны 07 дугаар сарын *******6-ны өдрийн дугаар 5 жилийн хугацаатай гэрчилгээ олгож, уг гэрчилгээний хугацааг *******016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 5 жилээр сунгасан байх ба уг хугацаатай холбоотойгоор талууд маргаагүй болно.
15. Нэхэмжлэгчээс уг хугацааг дуусахаас өмнө дээрх хуульд заасан ажиллагааг хийж хугацаа сунгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан, шүүх хуралдаанд нотлох баримтаар тусгайлан судлуулсан *******015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн *******, *******015 оны 10 дугаар сарын *******6-ны өдрийн ******* дугаар “...цаашид хамгаалалтын бүс нэртэй ******* га газрын нэмж манай мэдэлд шилжүүлж, бид үргэлжлүүлж үйл ажиллагаа явуулах саналтай байгаа тул давхцалгүй болохыг тодорхойлж бидний саналыг дэмжиж өгөх”-ийг хүссэн Байгаль, орчин аялал жуулчлалын яамны дэд сайд, Богдхан уулын хамгаалалтын захиргаанд тус тус хандсан албан бичгээр газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан гэх боловч дээрх хүсэлтүүдийн агуулга өөр, тухайн албан бичгүүдэд дурдсан “...бид үргэлжлүүлж үйл ажиллагаа явуулах саналтай байгаа...” гэж дурдсаныг шууд газар ашиглах эрхээ сунгуулахаар гаргасан өргөдөл гэж үзэх боломжгүй.
16. Тодруулбал тухайн албан бичгүүд нь нэмж ******* га газар эзэмшихийг, уг саналыг дэмжиж өгөхийг хүссэн, харин дээрх хуулийн зохицуулалтуудад зааснаар хугацаа сунгуулах агуулгаар, холбогдох баримтуудыг хавсаргаж хариуцагч Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хандаагүй болох нь тогтоогдож байна.
17. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэдийгээр газар ашиглах эрхийн хугацаа дуусах *******016 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, Богдхан-Уулын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад хандан хугацааг сунгуулах саналыг хүргүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримт, шүүхээс хийсэн үзлэгээр тус тус тогтоогдсон ба маргаан бүхий актыг хариуцагч захиргааны байгууллага хууль зөрчиж гаргасан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
18. Иргэдийн төлөөлөгчийн гаргасан “Хууль дүрэм журмын дагуу цаг хугацаанд нь зөвшөөрөл болон эзэмших эрхийг сунгаагүй тул буруутай” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна.
19. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар эрх бүхий байгууллага болох Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хандаж хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн *******, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг баримтлан “******* арт” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******0*******3 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах, "*******" ХХК-д ашиглуулахаар олгосон газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
*******. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР