Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0797

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Б.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.,

Нэхэмжлэгч: Ц.,

Нэхэмжлэгч: Д.,

Нэхэмжлэгч Д.,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төв

Гуравдагч этгээд: Ц. нарын хоорондын барилгын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д., Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Барилга хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., Э. /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, иргэдийн төлөөлөгч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч А., Д., нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нараас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан

- Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дүгээр захирамжийн иргэн Ц.т холбогдох хэсэг,

- Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017\-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар,

- Иргэн Ц.т амины орон сууц барих МЗХ 2017\-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр,

- Ц.ын амины орон сууцны барилгын ажлын зураг төсөлд хийсэн Барилгын хөгжлийн төвийн 20 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн *******/20 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хавсралтын хамт тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Маргаан бүхий газрыг иргэн С.д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууц зориулалтаар м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамж, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар иргэн С.гийн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж, 000******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхийн гэрээг байгуулж, кадастрын зургийн баталгаажуулсан байна. \хавтаст хэрэг 1-ийн 44-48, 51, 54-61\,

2.1 Иргэн С., Ц. нарын 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлт зэргийг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар Ц.т маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж \ хавтаст хэрэг 1-ийн 167-170\, Ц.тай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын зургийг баталгаажуулж, 000 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ. \ хавтаст хэрэг 1-ийн -36\

2.2. Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн хот төлөвлөгөөний газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн МЗХ2017\-14 дугаар Архитектурын даалгавар \ хавтаст хэрэг 1-ийн 70\, төлөвлөлтийн талбайн схем зураг \ хавтаст хэрэг 1-ийн 71\ зургийг баталсан байна. Улмаар Барилгын хөгжлийн төвөөс 20 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн *******/20 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт гарчээ. / хавтаст хэрэг 3-ийн 1-149/

3. Нэхэмжлэгч нараас дүүргийн дүгээр хорооны дугаар байрны урд талд байрлах мкв орчим хэмжээний газрын хашаалж, барилга барихаар төлөвлөж байгаа тухай гомдлыг Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж тус газраас 2017 оны дүгээр сарын 09-ний өдрийн дугаар албан бичгээр, Нийслэлийн Засаг даргын Газрын албанд хандахад дугаар албан бичгээр, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын -ний өдрийн дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг авсан байна.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нь 20 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ маргаан бүхий захиргааны акт дараах үндэслэлээр хууль бус байна гэжээ. Үүнд:

1). Иргэн С.д дуудлага худалдаа зохион байгуулалгүй уг газар эзэмших эрх шууд олгож, С. нь газраа 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн, эрхийн зөрчилтэй байхад түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ц.т шилжүүлэн Газрын тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийн заалтыг тус тус зөрчсөн, уг газар доор , дүгээр байрнуудын болон Удирдлагын академийн 36 инженерийн шугам сүлжээ байрлаж байхад барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгосон нь Эрчим хүчний тухай хуулийг зөрчсөн.

2). Иргэн Ц.т амины орон сууцны зориулалтаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 73, 74 дүгээр зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа зохион байгуулах тухай заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 4 дүгээр зүйлийн заалтыг тус тус зөрчин уг газрын эргэн торын иргэдийн саналыг авалгүй, оршин суугчдад мэдэгдэлгүй, дээрх орон сууцны байрнуудын байгалийн гэрлийг хааж, барилгын норм ба дүрмээр тогтоосон барилга хоорондын зайг зөрчин, инженерийн шугам сүлжээ бүхий газарт барилга барихаар төлөвлөсөн нь иргэд бидний төдийгүй зэргэлдээ орших дугаар байрны 1 давхарт Хүүхдийн хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нийслэлийн дүүргийн дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Г., гудамжны дүгээр байрны оршин суугчид бид манай байрны зүүн тал, байрны урд талд байрлах м.кв орчим хэмжээтэй газрыг хашаалж, барилга барихаар төлөвлөсөн тухай мэдээллийг аваад Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газарт хандан иргэн Ц.т амины орон сууцны зориулалтаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 73, 74 дүгээр зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа зохион байгуулах тухай заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн заалтыг тус тус зөрчин уг газрын эргэн тойрны иргэдийн саналыг авалгүй, оршин суугчдад мэдэгдэлгүй, дээрх орон сууцны байрнуудын байгалийн гэрлийг хааж, барилгын норм ба дүрмээр тогтоосон барилга хоорондын зайг зөрчин, инженерийн шугам сүлжээ бүхий газарт барилга барихаар төлөвлөсөн нь иргэд бидний төдийгүй зэргэлдээ орших дугаар байрны 1 давхарт хүүхдийн хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буй талаарх гомдлыг тус газарт гаргахад 2017 оны дүгээр сарын 09-ний өдрийн дугаар албан бичгээр хариу өгснийг 2017 оны дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан.

5.1 Дээрх албан бичгээр болон бидэнтэй уулзалт хийхдээ газрын эрх олгогдсон тохиолдолд барилга барих зөвшөөрөл олгодог тул газрын эрхийн асуудлыг Нийслэлийн газрын албанд хандан шийдвэрлүүл гэсэн агуулгатай хариу өгсөн тул иргэд бид Нийслэлийн газрын албанд хандан иргэн С.д дуудлага худалдаа зохион байгуулаагүй уг газар эзэмших эрх шууд олгож, С. нь газраа 2 жил дараалан гэрээнд засан зориулалтын дагуу ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн байхад түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ц.т шилүүлэн Газрын тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийн заалтыг тус тус зөрчсөн, уг газар доор , дүгээр байрнуудын болон Удирдлагын академийн 36 байрны инженерийн шугам сүлжээ байрлаж байхад барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгосон нь Эрчим хүчний тухай хуулийг зөрчихийн сацуу бидний эрхийг мөн зөрчиж байна агуулгатай гомдлыг Нийслэлийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр захирамжаар С.гийн эзэмшиж байсан м.кв амины орон сууцны зориулалттай газрын эрхийн гэрчилгээг иргэн Ц.т шилжүүлсэн тухай мэдэгдсэн хариуг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шуудангаар хүлэн авсан.

5.2. Үүний дараа хуульд заасан хугацаанд дээд шатны захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргад хандан дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч 2017 оны 12 дугаар сарын -ний өдрийн дугаар албан бичгээр иргэн Ц.т газар эзэмших эрх олгосон шийдвэр болон 2017/-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар нь хууль зөрчөөгүй талаарх хариуг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бидэнд шуудангаар хүргүүлсэн бөгөөд үүнийг эс хүлээн зөвшөөрч ийнхүү шүүхэд хандаж байна.

5.3. Иргэн Ц. т газар эзэмших эрх олгохоос эхлээд барилга төлөвлөх хүртэлх бух процесс хууль тогтоомжийг зөрчсөн төдийгүй уг газар дээр барилга барих тохиолдолд орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ гэмтэх, хамгаалалтын зурвасгүй болж хэвийн ашиглах нөхцөл алдагдах, байгалийн гэрэл хаах, хууль тогтоомжоор тогтоосон барилга хоорондын зай зөрчигдөх, үүнээс болж манай орон сууцны барилгын суурь, хана, бусад бүтээц эвдрэх, гэмтэх эрсдэлийг үүсгэж, дүгээр байрны оршин суугчид бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Иргэн Ц.т газар эзэмших эрх олгосон шийдвэр болон барилга барих зөвшөөрөл буюу Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосноор иргэд бидний орон сууцны барилга, барилгын инженерийн шугам сүлжээг хэвийн ашиглах, байгалийн гэрэл үзэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх сэргэнэ гэж үзэж байна.

5.4. Иймд иргэн Ц.т газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр захирамжийн иргэн Ц.т холбогдох хэсэг, Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/-14 дүгээр. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “20 онд нэхэмжлэл гаргасан иргэд барилгын зүүн талд метр жижиг газар хашаалсан байсан. Тус газар барилга барих гэж байгаа талаар мэдээлэл авч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар хандаж байсан. Иргэн Ц. амины орон сууц барих зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан гэх хариу өгдөг. Газрын албанд гомдол гаргасан. Ямар үндэслэлээр газар олгосон бэ?. Барилга барин нь бидний эрх ашгийг зөрчиж байна гэсэн байдлаар хандсан. Иргэн Ц. бусдаас газар шилжүүлж авах үндсэн дээр газар эзэмших эрх олгосон гэж 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр захирамжаар газар олгосон байдаг.

6.1. Гомдол дээрээ үндэслэлээ дурдсан байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны ерөнхий хууль, Нийслэлийн газар нутагт барилга барих тухай журам гэж байгаа. Үүнд эргэн тойрны газар өмчлөгч нараас сонсох ажиллагаа хийж санал авна гэсэн заалт байдаг. Тус заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй. Газар эзэмшүүлэх эрх орон сууцны зориулалтаар олгож байна. Энэ нь иргэдийн эрхийг хөндөж байна. Бусдаас шилжүүлж авсан зүйл тул бусдын эрхийн хөндсөн зүйл байхгүй гэж хариуцагч нараас хариу өгдөг. Газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд барилгын зөвшөөрөл олгодог. Газар эзэмших эрх нь ямар нэгэн асуудал байхгүй гэсэн байдлаар хандаж байсан тул Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цугларсан. Газар эзэмших эрх анх олгохдоо хуульд заасан журмыг бүхэлд нь зөрчсөн гэдэг нь тогтоогддог. Манай талаас 2 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Архитектур төлөвлөлтийн даалгавар болон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Иргэн Ц. техник тоног төхөөрөмж авч ирж газрыг ухдаг. Иймд нэхэмжлэгч нарын зүгээс бүх захиргааны актыг биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэх хүсэлт гаргадаг. Шүүхээс захирамж гарсан боловч Ц. тус захирамжийг биелүүлдэггүй. Барилгын ажлаа үргэлжлүүлдэг. Ажлаа зогсоохгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу явуулж албадан гүйцэтгүүлж зогсоолгосон.

6.3. Өмнө нь гарсан актыг түдгэлзүүлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад дараагийн захиргааны акт гаргаад байдаг. Гуравдагч этгээд ямар хүч чадалтай, ямар шат дараалалтай явж байгааг ойлгодоггүй. Архитектур төлөвлөлтийн даалгавар баталсны дараах акт болох барилгын загвар зургийг баталдаг. Шинжээч томилсны дараа ажлын зураг батлагдаж магадлал гарсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад акт үйлдээд байдаг. Барилга бариулахгүй иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэж үзсэн тул захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж явсан.

6.4. Газрын хувьд тодруулж асууж ойлгомжтой болсон байх. Хууль бус байсан газар хэн нэг рүү шилжихээр хууль ёсны болно гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлж байсан. Хуульд заасан үндэслэлийг анхнаасаа нягтлах ёстой байсан гэж үзэж байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахын тулд сонсох ажиллагаа заавал хийх ёстой гэж Захиргааны ерөнхий хуульд заасан. Шүүх хуралдааны явцад тодруулж асуусан. Сонсох ажиллагаа хийсэн үү гэхэд хийгээгүй гэж хэлсэн. Сонсох ажиллагаа хийхгүй байгаа нь үндэслэлээ хэлж өгнө үү гэхээр тодорхой хариулт өгч чадахгүй байна.

6.5. Ерөнхий төлөвлөгөөний газар сонсох ажиллагаа яаж хийдэг вэ гэхээр самбар байрлуулна гэж хэлдэг. Хэмжээ зааж өгч самбар байрлуулж барилгын зургийг хэмжээтэй нь тавьж 4, 14  дээд тал нь хоногийн хугацаатай байрлуулж барилга барих гэж байгаа газрын эргэн тойронд байгаа айлуудаас санал авдаг. Энэ журам 2014 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолоор батлагдсан журам. Тус журмыг одоо хүртэл хэрэгжүүлдэг.  сонсох ажиллагаа хийдэг вэ гэхээр самбар байрлуулдаг. Түүнээс хойш 2016 онд Захиргааны ерөнхий хууль батлагдсан. Захиргааны ерөнхий хууль буюу илүү хүчин чадалтай акт заавал сонсох ажиллагаа хийхийг шаардсан байгаа.

6.6. Гэтэл хариуцагч тал сонсох ажиллагаа хийгээгүй. Танил талгүй өөрсдөд нь нөлөөлөхгүй хүмүүс дээр самбар байрлуулж, татгалзлаа бичиж, А даалгаврыг нь батлахаас татгалздаг. Ц. шиг хүмүүсийг шууд батлаад яваад байна. Самбар байрлуулсан бол иргэд саналаа өгөх боломж байсан. Хуульд заасан ажиллагааг биелүүлээгүй тул акт хүчингүй болгуулах ёстой. Төлөвлөлтийг харахад зай, солбицол байдаг. Зай алдагдсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Эх загвар зураг батлагдсан. Эх загвар зураг батлагдахдаа 3 давхар байхаар буюу архитектур төлөвлөлтийн даалгавраас зөрүүтэй батлагддаг. Эх загвар зургаараа барилга барих гэж байна уу гэж асуусан. Энэ зургийн дагуу барих гэж байгаа талаараа хэлсэн. Шүүгчээс тодруулж асуусан. Өөрчлөх зүйл байна уу гэхэд тэгж магадгүй гэж хэлж байна.

6.7. Өнөөдрийн байдлаар захиргааны байгууллага эх загвар зураг өөрчилнө гэсэн байдлаар хандаагүй.  Өмнө нь Т.Мөнх-Эрдэнэ шүүгч тодруулж байсан. Өмнөх өмгөөлөгч хүлээн зөвшөөрч байсан. Архитектур төлөвлөлтийн даалгавар болон эх загвар зураг зөрсөн талаар хүлээн зөвшөөрч байдаг. Хүлээн зөвшөөрч маргах зүйл дээрээ маргаад явах гэхээр одоо болтол тэр талаар баримт өгөөгүй. Эх загвар зураг хэвээрээ байгаа гэж үзэж байна. Ерөнхий магадлал байгаа. Энэ нь ажлын зураг дээр үндэслэсэн байдаг. Ажлын зургийг гуравдагч этгээд нууж гаргаж өгдөггүй. Гаргах гэж удаан явсан. Магадлал гаргах болохоор ажлын зургийг үзүүлж авдаг. Шүүхэд гаргаж өгөхөөр өгдөггүй.

6.8. Ажлын зураг дээр шинжээч дүгнэлт гаргасан байдаг. 3 давхраар баригдах болно. Ажлын зураг гэдэг 0 тэнхлэг тогтоож байгаа зураг. Тус зургаар баригдахаар барилга хоорондын зай зөрчиж байна гэдэг дүгнэлт гаргасан. Актуудын үндсэн дээр барих гэж байгаа барилга барилга хоорондын зай зөрчиж байна.  Энэ нь нэхэмжлэгч иргэдийн эрхийг зөрчиж байна.“ гэв.

7. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Анх дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт амны орон сууцны зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тоот захирамжаар 5 жилийн хугацаатай иргэн С.д газар эзэмшүүлсэн байна. Газар эзэмших эрх олгосон эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлт гаргаж улмаар нийслэлийн Засаг даргын 2009 оны тоот захирамж, 2014 оны ******* тоот захирамжаар тав таван жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн байна. Иргэн С. Ц. нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу холбогдох баримт бичийг бүрдүүлж хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр захирамжаар иргэн Ц.т газар эзэмших эрх шилжсэн байна.

7.1. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны тоот захирамж нь нэхэмжлэгч Д., Ц., Д. иргэдийн хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8. Хариуцагч Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр захирамжаар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны дугаар байрны урд талд байрлах .0 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн Ц. т олгосон байна. Дээрх байршилд 2007 онд баталсан эх загвар зургийн хугацааг сунгуулах хүсэлтийг иргэн Ц.аас Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны дүгээр тогтоолоор баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын гуравдугаар бүлгийн 3.12 дугаар зүйл /Барилга байгууламжийн эх загвар зураг батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд барилга угсралтын ажил эхлээгүй бол уг барилга байгууламжийн эх загвар зургийг хүчингүй болгох эсэх асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ/-д заасны дагуу Мэргэжлийн зөвлөлийн 2017 оны дугаар хуралд хэлэлцжээ.

8.1. Хурлаас, 2007 онд баталсан эх загвар зургийг барилгын давхрын тоог бууруулж, одоогийн байгаа тухайн орчинтой норм дүрэмд нийцүүлэх тухай шийдвэр гарснаар №2017/-14 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөн олгосон байна. Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын хэмжээг төлөвлөлтийн талбайгаар зааж өгсөн бөгөөд газар дээрх болон доорх дэд бүтцийн шугам сүлжээ эзэмшигч байгууллагуудтай зөвшилцөх, зөөж шилжүүлэх тухай асуудлыг шийдвэрлэсний дараа буюу эх загвар зураг батлах шатанд барилгажих талбайн хэмжээ багасгаж ирүүлэхээр даалгавар олгогдсон болно.

8.2. дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.ын барилгын загвар зургийг 20 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн манай газар дээгүүр ж байгаа бусдын шугамыг зөөх болон холбогдох техникийн нөхцөл авахтай холбогдуулан загвар зураг батлуулах шаардлагатай байгаа тул.. гэсэн хүсэлтийг үндэслэн 20 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан бөгөөд танай шүүхэд тус газрын 20 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр захирамжаар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 61-2 дугаар байрны урд талд м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн Ц.т олгосон. Дээрх байршилд 2007 онд баталсан гэх эх загвар зургийн хугацааг сунгуулах хүсэлтийг иргэн Ц.аас Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2014 оны 5, 14 дүгээр тогтоолоор баталсан нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах, үйл ажиллагааны журмын 3 дугаар  бүлийн 3.12 дугаар зүйлд барилга байгууламжийн загвар зураг батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг эхлээгүй бол барилга байгууламжийн эх загвар зургийг хүчингүй болгох эсэх асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасны дагуу Мэргэжлийн зөвлөлийн хурлын дагуу 2017 оны дугаар хуралд хэлэлцүүлсэн.

9.1. Хурлаас 2007 онд баталсан эх загвар зургийг барилгын давхрын тоог бууруулж одоогийн байгаа тухайн орчинд норм дүрэм нийцүүлэх тухай шийдвэр гарснаар 2017/-14 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчилж олгосон. Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын хэмжээ, төлөвлөлтийн талбайг зааж өгсөн бөгөөд газар дээрх болон, доорх дэд бүтцийн шугам сүлжээ, эзэмших байгууллагуудтай зөвшилцөх, зөөж шилжүүлэх тухай асуудлыг шийдвэрлэсний дараа буюу эх загвар зураг батлах шатанд барилгажих талбайн хэмжээг багасгаж ирүүлэхээр даалгавар олгогдсон.

9.2. дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.ын барилгын загвар зургийг 20 оны 6 дугаар сарын 13-ны өдөр манай газар дээр байгаа бусдын шугамыг зөөх болон холбогдох техникийн нөхцөл олгохтой холбогдуулан загвар зураг батлуулах шаардлагатай байгаа тул гэсэн хүсэлтийг үндэслэж 20 оны 6 дугаар сарын 21-ний өдөр баталсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар хүчин төгөлдөр бөгөөд ямар нэгэн эрхийн зөрчилгүй. Иргэн, аж ахуй нэгжийн эзэмших, өмчлөх газар дээр Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу барилгажих талбайг 60 хувьд багтааж норм дүрэм олгогддог.

9.3. Архитектур төлөвлөлтийн даалгавар барилгын загвар зургийг тусгай зөвшөөрөл бүхий компаниар хийлгэхэд өгч  байгаа анхан шатны зөвлөмж мэдээлэл, даалгавар байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийн зүгээс архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу бусад зүйлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Манайх загвар зургаа үндсээр нь өөрчилж байгаа гэсэн тайлбар өгсөн. Иймд нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь тодорхой биш байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

9.4. Нэхэмжлэгч нарын амьдарч байгаа байр 2007 онд ашиглалтад орсон гэсэн боловч дээрх гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа гэдэг нь 2004 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн н.д шилжүүлсэн. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглодог. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ дээр үндэслэж газар эзэмшигч гэдгийг нотолдог. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ дээр үндэслэж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу бусдад газар эзэмших эрх шилжүүлэх эрх нь хуульд зааснаар нээлттэй байдаг.

9.5. Тухайн үед мөрдөгдөж байсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2014 оны тогтоолоор газрын эрх шилжүүлэхэд дээрх барилгын үе шатны зөвшөөрөл дагаж шилжих зохицуулалт явж байсан. Дээрх үндэслэлээр газар эзэмших эрх бүрэн үүссэн. Иргэдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэж байна. 2017 онд батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүх барилгын норм дүрмийг хангуулж олгосон байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавраар нэхэмжлэгч нарын нарны ээвэрлэлт болон галын аюулгүй байдал бусад норм дүрэм зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч талын хэлсэн шиг цох хааж барилга барьсан зүйл байхгүй.

9.6. Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр сонсох ажиллагаа явуулаагүй гэж нэхэмжлэгч талаас хэлж байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахад сонсох ажиллагаа явуулах зохицуулалт байхгүй. Хот байгуулалтын тухай хуульд зааснаар барилгын норм дүрмийг хангаж эрхийн акт гаргаж байгаа. Захиргааны ерөнхий хуульд эрх ашиг нь зөрчигдсөн гуравдагч этгээдийн саналыг авна гэсэн зохицуулалт байдаг. Үүнтэй андуурч байх шиг байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хэрхэн зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна. Дээрх актууд хүчин төгөлдөр бус болсноор ямар эрх нь сэргэх нь тогтоогдохгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” Гэв.

10. Хариуцагч Барилгын хөгжлийн төвийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ц. нь дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт "UB town" амины орон сууцны барилга барихаар төлөвлөн 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр М3Х2017/-14 тоот дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байдаг. Улмаар төлөвлөсөн барилгынхаа зураг төсөлд магадлал хийлгэх хүсэлтийг тус төвд ирүүлсний дагуу дээрх архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн магадлалын ажлыг зохион байгуулж, 20 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1413/20 дугаар дүгнэлтийг гаргасан. Харин тус төвд хөрш зэргэлдээ газар эзэмшигчтэй маргаантай байгаа талаар ямар нэг мэдээлэл ирээгүй болно. Барилгын тухай хуульд зааснаар Хот төлөвлөлт хөгжлийн газар нь барилга байгууламжийн загвар зургийг батлах үүрэгтэй бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар нь тухайн барилгын байршлыг тодорхойлж буй баримт бичиг юм.

10.1. Иймээс иргэн Ц.ын эзэмшлийн газарт төлөвлөгдсөн барилгын зураг төслийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг шүүхээс хүчингүй болгосон нөхцөлд тухайн барилга уг байршилд баригдах боломжгүй болох тул магадлалын дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагагүй. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д зааснаар "загвар зураг гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ гэж заасан.

10.2. Энэхүү загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэн аймаг, нийслэлийн ерөнхий архитектор баталж өгдөг. Үүгээр тухайн барилга байгууламжийн орчны тоймыг тодорхойлдог учир эргэн тойрны барилга байгууламжийн өмчлөгчийн эрхийг зөрчигдөх эсэхийг тодорхойлно. Нэгэнт архитектур төлөвлөлийн даалгавар, загвар зураг хоёр батлагдсан нөхцөлд ажлын зургийг барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд боловсруулж, энэхүү хуулийн этгээдийн захирал, инженер, архитектор Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 5.4, 5.6-д зааснаар баталгаажуулна.

10.3. Ийнхүү Баталгаажуулсан ажлын зурагт Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан эксперт хараат бус, бие даасан, мэргэжлийн дүгнэлтийг гаргаж, энэхүү дүгнэлтийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж ажилладаг. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн 6.15-д Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага экспертүүдээс ирүүлсэн зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, энэ дүрмийн хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар олгож, баталгаажуулна." гэж заасан.

10.4. Иймд эксперт тус бүр өөрсдөө хариуцлага хүлээхээр гаргасан дүгнэлтийг тус төвөөс хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй болно. /БТХ-ийн 39.4.Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж мэргэжлийн хариуцлага хүлээнэ/ Иймд тус төвд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

. Хариуцагч Барилга хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. Барилга байгууламжийн ажлын зураг төсөл магадлал хийж байгаа процесс нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг эх загвар зураг зэрэг баримт бичгийг үндэслэн хийгдэж байгаа иймд архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болсон тохиолдолд дагаад хүчингүй болно.“ гэв.

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Талуудын хоорондын маргаанд дурдагдаж буй дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэр, орон сууцны дугаар байрны урд талд байрлах м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр захирамжийн дагуу иргэн Ц.т эзэмшүүлсэн байдаг. Уг газрыг анхлан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тоот захирамжийн дагуу иргэн С.д 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг ба дээрх газрын эзэмших эрх нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны тоот захирамж, 2014 оны А/510 тоот захирамжаар тус тус 5 жилийн хугацаагаар сунгагдсан байдаг.

12.1. Улмаар С. нь Ц.тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, Газрын тухай хуулийн 38-р зүйлийн дагуу хүсэлт гаргаж, Нийслэлийн засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр захирамжийг гарган тус газрын эзэмших эрхийг Ц.т хууль ёсны дагуу олгосон болно. Гэтэл нэхэмжлэгчдээс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр захирамжийн Ц.т холбогдох хэсэг. Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Ц.ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зорчиж байна.

12.2. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр захирамжийн Ц.т холбогдох хэсэг, Улаанбаатар хотын Ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017/-14 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар, амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Иймд иргэн А., Д., Ц., Д. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

13. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч талын зөв ярьж байгаа болов уу гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

14. Нэхэмжлэгч А., Д., Ц., Д. болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын хөгжлийн төвд холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

15. Анх маргаан бүхий газрыг иргэн С.д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууц зориулалтаар м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамж, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар иргэн С.гийн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгаж, 000******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрхийн гэрээг байгуулсан.

16. Үүний дараа С., Ц. нарын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлт зэргийг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар Ц.т маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Ц.тай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, кадастрын зургийг баталгаажуулж, 000 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж заасныг зөрчөөгүй байна.

17. Өөрөөр хэлбэл анх тухайн газрыг иргэн С.д олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хууль бус гэдгийг тогтоогоогүй, уг газрыг шилжүүлж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамж хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дүгээр захирамжийн иргэн Ц.т холбогдох хэсэг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

19. Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2-т заасан хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх гэдэгт тухайн асуудал хамаарахгүй, мөн дээрх журмын Дөрөвдүгээр бүлгийн 4.2-т Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно гэж тусгаснаас үзвэл заавал санал авах зохицуулалтгүй байна.

20. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017\-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаварт эдэлбэр газрын талбайг *******.7 м2, төлөвлөлтийн талбайг 200.4 м2, барилгын төрөл, давхрын тоог 1-3 давхар /зоорьтой/ гэж төлөвлөж, баталжээ. (Хавтаст хэрэг 1-ийн 70-71 дэх талд) Уг даалгаварт онцгойлон заасан нэг зүйл бол нэхэмжлэгч нарын өмчлөл бүхий барилгатай ойр байрлах хэсгийг 1 давхар байхаар төлөвлөн баталсан бөгөөд ийнхүү баталсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

21. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын үйл ажиллагааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 33.1.2 энэ хуулийн 5.1.1, 5.1.2-т заасан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг батлах, 5 дугаар зүйлийн 5.1.1 барилгын норм, дүрэм, гэж заасан байх бөгөөд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4 дугаар тушаалаар Барилгын норм ба дүрмийг баталсан байх уг дүрмийн 4 дүгээр хавсралтын 2.5-д орон сууц барилга хоорондын зайн хэмжээг тусгасан байх бөгөөд 2-4 давхар барилгад барилгын тууш урт талуудын хооронд 15 метр, барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10 метр байхаар зохицуулсан байна.

22. Үүнээс үзэхэд тус архитектур төлөвлөлтийн даалгаварт дээрх норм стандартыг хангасан байдлаар буюу гуравдагч этгээд нь барилгаа барихдаа нэхэмжлэгч нарын барилгын ашиглалт, нарны тусгал зэргийг тооцон нэг давхар байхаар төлөвлөсөн байгаа нь цонхыг нь халхлахгүй байх, онцгой байдлын нөхцөл байдал тогтоогдсон үед тухайн хэсгээр нэвтрэх боломжийг хангасан гэж үзэхээр байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

23. Харин уг архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэж гарсан гэх “иргэн Ц.т амины орон сууц барих МЗХ 2017\-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр”, дээрх  амины орон сууцны барилгын ажлын зураг төсөлд хийсэн Барилгын хөгжлийн төвийн 20 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн *******/20 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдлаар гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

24. Шүүхээс томилсон 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр (Хавтаст хэрэг 3-ын 14-23 дахь талд) барилга хоорондын зайг 7.5 м байна гэж тодорхойлсон ба энэхүү хэмжээ нь дээр дурдсан барилгын норм ба дүрмийн  4 дүгээр хавсралтын 2.5-д орон сууц барилга хоорондын зайн хэмжээг тусгасан байх бөгөөд 2-4 давхар барилгад барилгын тууш урт талуудын хооронд 15 метр, барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10 метр байхаар зохицуулсантай нийцээгүй, архитектур төлөвлөлтийн даалгавартай зөрүүтэй байгааг тогтоосон, тухайн баримтуудыг харьцуулан үзэхэд илэрхий зөрүүтэйгээр дээрх эскиз зураг болон магадлалын дүгнэлтийг хийсэн болох нь нотлогдож байна.

25. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан эскиз зураг магадлалын ерөнхий дүгнэлтэд барилга нь тэнхлэгээрээ 19.5:.5 м хэмжээтэй, -+0.00 түвшнээс доош 1 давхар зоорьтой, 3 давхар байхаар төлөвлөсөн байгаа нь архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралтад заасан байдалтайгаас илтэд зөрүүтэйгээр буюу тухайн барих гэж буй барилгыг бүхэлд нь 3 давхар байхаар төлөвлөж зураглан дүгнэлт гаргасан байгаа нь 2-4 давхар барилгад барилгын тууш урт талуудын хооронд 15 метр байх, барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 10 метр байх шаардлагуудыг илтэд зөрчсөн, мөн нарны тусгалын хангамжийг хангаагүй болох нь хэрэгт авагдсан мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримт, шүүхэд гаргасан хэргийн оролцогч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна.

26. Иймд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын амины орон сууц барих 2017\-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн гарсан амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын шийдвэр, Барилгын хөгжлийн төвийн 20 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн *******/20 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 ...шийдвэр нь үндэслэл бүхий байх хууль зүйн, барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

27. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь нэхэмжлэгч талын үндэслэлийг дэмжсэн бөгөөд шүүхийн шийдвэрт дурдсан дээрх үндэслэлүүдийн заримтай адил байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, иргэн Ц.т амины орон сууц барих МЗХ 2017\-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн амины орон сууцны загвар зургийг баталсан Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ даргын шийдвэр, Ц.ын амины орон сууцны барилгын ажлын зураг төсөлд хийсэн Барилгын хөгжлийн төвийн 20 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн *******/20 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтийг хавсралтын хамт тус тус хүчингүй болгож, үлдэх хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дүгээр захирамжийн иргэн Ц.т холбогдох хэсэг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын даргын амины орон сууц барих 2017\-14 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 2,*******,******* төгрөгийг хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас 1,*******,******* төгрөгийг, Барилгын хөгжлийн төвөөс 1,*******,******* төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас 35100 төгрөгийг, Барилгын хөгжлийн төвөөс 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХ-ӨЛЗИЙ

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ДУЛАМСҮРЭН

  ШҮҮГЧ                                                         Б.АДЪЯАСҮРЭН