Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 308/ШШ2025/00055

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 308/ШШ2025/00055

Дорноговь аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг, * дугаар хороолол, Эийн гудамж, ** дугаар байр ** тоотод оршин суух, Б овогт Нийн Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг , С сум, * дүгээр баг, БАМ-ын байр * тоотод оршин суух, Б овогт Цийн Б холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,768,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Г.Хосбаяр нар.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч тал Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний үүрэг 5,000,000 төгрөг, багаж хэрэгслийн үнэ 768,800 төгрөг нийт 5,768,800 төгрөг нэхэмжилнэ гэж,

Хариуцагч тал Ажил гүйцэтгэх гэрээ хууль бус, хүчээр байгуулсан, олсон ашиг байхгүй, багаж хэрэгслийг өөр хүн авсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

3.Нэхэмжлэгч Н.С хариуцагч Ц.Бтэй мод, хүнсний ногоо тарьж ургуулах борлуулах ажлыг хийж гүйцэтгэнэ, ажил гүйцэтгэгчид буюу Ц.Бд олгох сарын хөдөлмөрийн хөлс 550,000 төгрөгнөөс багагүй байна, сарын хөлсийг түүний хүсэлт болгосноор бараа материал, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээр тооцож олгоно гэж гол нөхцөлөө дурджээ. Нэхэмжлэгч тал хариуцагчаас тарвас тариалж зарж борлуулсан үр ашгаас 5,000,000 төгрөг, ногооны талбайд хэрэглэсэн кабель утасны үнэ 432,000 төгрөг, хөдөлмөрийн багаж хүрз, жоотуу гэх мэтийн үнэ 275,000 төгрөг, түлшний үнэ 61,800 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Н.С нь ажил гүйцэтгэх гэрээг хийхдээ Ц.Бийг хүчээр гарын үсэг зуруулсан, дарамталж шахсан.

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргатай 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хийсэн нэхэмжлэгч Н.Сын хамтран ажиллах гэрээ ч хууль бус гэрээ.

Ашиг 5,000,000 төгрөг, хөдөлмөрийн багаж болон кабель, түлшний мөнгө 768,800 төгрөгийг зөвшөөрөхгүй. Талбайд ганц Ц.Б ажиллаагүй, багаж хэрэгслийг Сын хүн авсан гэдэг. Иймээс ажил гүйцэтгэх гэрээг хууль бус гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргана.

4.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар Ажил гүйцэтгэх нэртэй гэрээ байгуулагджээ.

5.Нэхэмжлэгч Н.С нь Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргатай 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хамтран ажиллах гэрээ хийжээ./хх-64/

...аймгийн ИТХ-ын 2021 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан Ногоон Д зорилтот хөтөлбөрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сайжруулах дорвитой хувь нэмэр оруулах зорилготой.

Хамтран ажиллах гэрээнд заасан газрын нэгж талбарт нэхэмжлэгч хариуцагч нар ажил гүйцэтгэх буюу тарвас тариалж ашиг олж хуваах зорилгоор гэрээ байгуулжээ.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 35.3.2-т газрыг үр ашигтай, зохистой ашиглах хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Хууль зөрчиж хийсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт заажээ.

Иймд нэхэмжлэгч Н.С, хариуцагч Ц.Б нарын хооронд хийсэн Ажил гүйцэтгэх нэртэй гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Ц.Бөөс хөдөлмөрийн багаж болон кабель, түлшний мөнгө 768,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ст олгох нь зүйтэй.

Гэрч Н.Б-Э шүүхэд мэдүүлэхдээ: Б гэрээ тэр талбайд аваачиж барьсан. Эхнэртэйгээ очсон. Кабелийг гэрлүүгээ тог татах усалгааны системд хэрэглэсэн, багажны хувьд нүүхдээ авч явсан байж магадгүй, юм үлдээгээгүй, шатахуун бол өдөртөө бараг 20 литрийг хэрэглэж байсан байх гэсэн мэдүүлэг нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдсон гэж үзлээ.

Хариуцагчийн санхүүгийн байдлыг харгалзан үзэж 768,800 төгрөгийг 3 хувааж гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

6.Харин нь Ногоон Д зорилтот хөтөлбөрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сайжруулах дорвитой хувь нэмэр оруулах зорилготой газрын нэгж талбайг зориулалтын бусаар буюу ашиг олох зорилгоор ашиглах эрхгүй тул тухайн газарт тарвас тарьж олсон гэх орлого 5,000,000 төгрөг нэхэмжилснийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн зарим шаардлага болох 5,000,000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бөөс 23,001 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ст олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг 759 дүгээр зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Ц.Бөөс 768,800 төгрөгийг 3 хувааж гаргуулан нэхэмжлэгч Н.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бс 23,001 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ст олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь гарсан өдрөөс хүчинтэй ба үүнээс хойш 10 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ