Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 308/ШШ2025/00056

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 308/ШШ2025/00056

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн хуралдаанаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Т и ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Бд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29,635,763.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч О.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,635,763.02 төгрөгөөс тээврийн хэрэгслийг үнэлсэн 15,300,000 төгрөг, зээлийн төлбөрт 2024.12 дугаар сард нэмж төлсөн 1,000,000 төгрөг нийт 16,300,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 13,335,763.02 төгрөгийг 2025.02.01-2025.05.01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцон эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т и ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,128.82 төгрөгөөс 153,064 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 153,064 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, 153,064 төгрөгийг хариуцагч О.Боос тус тус гаргуулж нэхэмжлэгч Т и ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ