| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2025/00010/И |
| Дугаар | 301/ШШ2025/00041 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 301/ШШ2025/00041
| 2025 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 301/ШШ2025/00041
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Д овогт Д.Б-гийн хүсэлттэй,
Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Б нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Д овогтой Б миний бие 1971 онд төрсөн, миний эхнэр болох Г овогтой Б нь 1975 оны 02 дугаар сард төрсөн. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгон авах нас болоод байна. Би 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд А аймгийн Ө сумын Х багийн Урд овоо гэх газар хувийнхаа малыг маллаж байсан. Уг хугацааны малын А данс архиваас гарахгүйгээс болж мал маллаж байсан орохгүй хохироход хүрээд байна. Би малчнаар тэтгэвэрт орох гэсэн боловч А данс гарч ирэхгүйгээс болж нийгмийн даатгалаас мал маллаж байснаа шүүхээр тогтоолго гэсэн учир шүүхэд хандаж байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж мал малласан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн Ө сумын Х багийн Урд овоо гэх газар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хувийн малаа маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч архиваас 1995-2000 оны малын А данс гарахгүй байгаа тул шүүхэд хүсэлт гаргасан. Би А аймгийн Ө сумын Х багт хувийн малаа малладаг байсан. Одоог хүртэл энэ нутагтаа мал маллан амьдарч байна. Би мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Манай багийн малын А данс гарахгүй байгаа. Би цэрэгт явахаасаа өмнө 2 жил нэгдэлд ажилласан. Цэргээс ирэхэд нэгдэл хувьчлагдчихсан байсан. Манайх тухайн үед Урд овооны Уу дөрөлж гэх газар өвөлжиж хаваржиж байсан гэв.
2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
- Б.М-гийн төрсний бүртгэлийн лавлагаа,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 927 тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ө сумын Х багийн 1995-2000 оны малын А дансыг шүүн үзэхэд Д.Б-д холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16/5 тоот албан бичигт: ... Зөвлөлийн гишүүд таны өргөдөл, ирүүлсэн баримт бичигт тулгуурлан хянан хэлэлцээд таны 1995-2000 онуудад А аймгийн Ө сумын Х багт малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-2000 онуудад малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ гэсэн,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 32/83 дугаартай Шийдвэр хүргүүлэх тухай албан бичигт: ... Зөвлөлийн гишүүд таны гомдлыг ирүүлсэн баримт бичигт үндэслэн хянан хэлэлцээд 1995-2000 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт бичиг байхгүй тул таныг 1995-2000 онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж үзлээ. Иймд А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай” 14/05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж байгааг үүгээр мэдэгдье гэсэн,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А аймгийн Ө сумын Х багийн малчин өрхийн тэргүүлэгч Д.Б-гийн мал маллаж хугацааны /2001-2004, 2006-2007, 2010-2012 он хүртэлх/ 738 дугаар архивын лавлагаанд: 2001 онд адуу 12, үхэр 25, хонь 48, ямаа 15, бүгд 100 ... гэсэн,
- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Баталгаажилтын хуудас,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 03-10/6486 тоот, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03-10/6487 тоот, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03-10/6493 тоот лавлагаанууд,
- А аймгийн Ө сумын Х багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 355 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн Д овогтой Б нь 1995-2000 онд тус багт мал маллан амьдарч байсан үнэн болно гэсэн,
- А аймгийн Ө сумын Х багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 354 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн Д овогтой Б нь 1990-1995 онд тус багт мал маллан амьдарч байсан үнэн болно гэсэн,
- Д.Бгийн Малчин мэргэжлийн үнэмлэх,
- Д.Бгийн 0223895 дугаартай өвөлжөөний газрын гэрчилгээ,
- Д.Бгийн 0223896 дугаартай хаваржааны газрын гэрчилгээ,
- Д.Бгийн малын хөлийн татвар төлсөн баримт,
2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд
-Гэрч Л.М-ны шүүхэд өгсөн “Би 1994 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Х багийн У гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. Д.Б нь 1992 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Х багт хувийн малаа маллаж байна. Д.Б нь хувийн малаа маллахдаа А аймгийн Ө сумын Х багийн Д, Ш, У гэх газруудаар нутаглаж хувийн малаа малладаг. Д.Б нь мал маллаж байх хугацаандаа аймгийн сайн малчин болж байсан. Д.Б нь хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Х өөр тийшээ шилжиж байгаагүй. Д.Б нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Манайх Д.Бгийнхтай айл аймаг байдаг болохоор түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.М-гийн шүүхэд өгсөн “Би 1996 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Х багийн У гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. Д.Б нь 1992 оноос одоог хүртэл А аймгийн Ө сумын Х багт хувийн малаа маллаж байна. Д.Б нь хувийн малаа маллахдаа А аймгийн Ө сумын Х багийн Д, У, У гэх газруудаар нутаглаж хувийн малаа малладаг. Д.Б нь мал маллаж байх хугацаандаа сумын сайн малчин, аймгийн сайн малчин болж байсан. Д.Б нь хувийн малаа маллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Х багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Д.Б нь малчнаас өөр ажил хийж байгаагүй. Манайх Д.Б-гийнхтай айл аймаг байдаг болохоор түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Д.Б-гийн 1991 оны 10 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/12 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Д.Б-гийн гэрлэсний ХААТР-15 маягтад “нөхөр Д.Б, А аймгийн Ө сум, ажилладаг байгууллага-Х багт, эрхэлдэг ажил-малчин, бүртгэсэн-1996.01.05” гэсэн,
- Б.М-гийн төрсний ХААТР-11 маягтад “1995 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эцгийн нэр Д.Б, ажилладаг байгууллага-Ө сумын Х багт, эрхэлдэг ажил-малчин” гэсэн,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 03-01/102 тоот лавлагаанд: А аймгийн Ө сумын Х багийн хөдөө оршин суух, Д.Б, тэргүүлэгч өөрөө, 1971 оны 11 дүгээр сард төрсөн, 28 настай, эрэгтэй,.. гэсэн,
- Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн Ө сумын Х багийн хөдөө оршин суух, Д.Б, тэргүүлэгч өөрөө, 1971 оны 11 дүгээр сард төрсөн, 28 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин... гэсэн,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Б-гийн А аймгийн Ө суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Б.М-гийн төрсний бүртгэлийн лавлагаа,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 927 тоот тодорхойлолт,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16/5 тоот албан бичиг,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 32/83 дугаартай Шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А аймгийн Ө сумын Х багийн малчин өрхийн тэргүүлэгч Д.Б-гийн мал маллаж хугацааны /2001-2004, 2006-2007, 2010-2012 он хүртэлх/ 738 дугаар архивын лавлагаа,
- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Баталгаажилтын хуудас,
- А аймгийн Ө сумын Х багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 355 тоот тодорхойлолт,
- А аймгийн Ө сумын Х багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 354 тоот тодорхойлолт,
- Д.Бгийн Малчин мэргэжлийн үнэмлэх,
- Д.Бгийн 0223895 дугаартай өвөлжөөний газрын гэрчилгээ,
- Д.Бгийн 0223896 дугаартай хаваржааны газрын гэрчилгээ,
- Д.Бгийн малын хөлийн татвар төлсөн баримт,
- Д.Бгийн 1991 оны 10 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/12 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Д.Бгийн гэрлэсний ХААТР-15 маягт,
- Б.М-гийн төрсний ХААТР-11 маягт,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 03-01/102 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/
-Худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Л.М, Ц.М нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар хүсэлт гаргагч Д.Б нь А аймгийн Ө суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Д овгийн Д.Б-гийн А аймгийн Ө суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН